Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Баяннуур хот: ӨМӨЗО-ны намын 11-р их хурлын үзэл санааг хэрэгжүүлэхийг баталгаажуулж байна

Баяннуур хот: ӨМӨЗО-ны намын 11-р их хурлын үзэл санааг хэрэгжүүлэхийг баталгаажуулж байна

   Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Баяннуур хот видео бичлэг хэлбэрээр хотын хэмжээнд боловсон хүчний хурал хийж, ӨМӨЗО-ны намын XI их хурлын үзэл санааг уламжилж, судлах, сурталчлах, тууштай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.

Хурлаас шаардахдаа: ӨМӨЗО-ны Намын XI их хурлын үзэл санааг судлах, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг хот даяараа улс төрийн чухал ажил үүрэг болгон үзэж, ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын үзэл санаа, дарга Ши Жиньпиний Өвөр Монголд тавьсан чухал илтгэлийн чухал заавар, зааварчилгааны үзэл санааг суралцаж, хэрэгжүүлэхтэй нягт уялдуулан хослуулж, улмаар ӨМӨЗО-ны Намын XI их хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлэхийг баталгаажуулсан байна.

   Хурлаар: Бүх орон нутаг, хэлтэс албад шинэ төлөвлөлт, шинэ шаардлагыг тууштай хэрэгжүүлж, ажлын нарийвчилсан арга хэмжээг цаашид цэгцлэх ёстой. Мөн холболт, зохицуулах ажлыг сайтар хийж, орчин үеийн шинэчлэлийн Өвөр Монголыг байгуулах шинэ аянд Баяннуурын хүчин чармайлт, хувь нэмрийг оруулах хэрэгтэй. Мөн Хатан голын сав газрын экологийг хамгаалах, чанартай хөгжүүлэх талаар санаачилга гарган ахиулах ёстой. Улаансухайн иж бүрэн менежментийг үргэлжлүүлэн бэхжүүлж, бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг тууштай хийж, манай Хятад улсын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг бий болгоход хувь нэмрээ оруулах ёстой. Мөн Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бат цогцлохоор гол шугам болгож шинэ эриний үндэстний ажлыг сайтар хийж, үндсэн шатны нийгмийн засаглалыг шинэчлэх, Өргөдөл гаргах, тогтвортой байдлыг сахин хамгаалах ажлыг сайн хийж, хил, боомтын аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж, эх орны умард хязгаарын аюулгүй, тогтвортой байдлын халхавчыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Басхүү дарга Ши Жиньпиний Бортохойн усалгааны бүсийн орчин үеийн газар тариаланг хөгжүүлэх тухай чухал заавар, шаардлагуудыг санаж, хөдөө аж ахуйг шинжлэх ухаан, технологиор хөгжүүлэн, хөдөө аж ахуйг брэндээр бэхжүүлж, хөдөө аж ахуйг чанартай хөгжүүлж, үйлчилгээгээр хөдөө аж ахуйг ахиулах ёстой. Газар тариалан, мал аж ахуйн салбарын цар хүрээ, стандартчилал, эрчимжилт, брэндийг бүхэлд нь боловсронгуй болгож, улсын газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах баазыг бий болгоход хувь нэмэр оруулах ёстой. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, "Давхар нүүрстөрөгч"-ийн зорилго, даалгаврыг бүрэн хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн ногоон, бохирдолггүй болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг хурдасгаж, өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, салхины эрчим хүч, фотоволтайк зэрэг шинэ эрчим хүчийг хөгжүүлж, ашиглахыг бүрэн дэмжиж, улсын чухал эрчим хүч, стратегийн нөөц сууринг бий болгоход хувь нэмэр оруулах ёстой. Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, боомтууд, гаалийн баталгаат логистикийн паркууд (Б төрлийн) болон орчин үеийн төмөр замын логистикийн паркуудыг байгуулах ажлыг зохицуулан ахиулж, ашигт малтмал, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн гэх мэт худалдааны цар хүрээг эрс нэмэгдүүлж, импортын нөөцийг газар дээр нь боловсруулж, хувиргах ажлыг сайтар хийж, манай Хятад улсын хойд зүгт нээгдэх чухал гүүрэн гарц байгуулахад хувь нэмрээ оруулах ёстой гэж онцолсон байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:http://nm.people.com.cn
Мэдээ үзсэн:2973
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7