
Эдийн засгийг хурдтай хөгжүүлэн, орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулж, инновацийн Өвөр Монголыг бүтээн байгуулах хурдыг түргэсгэнэ. Шинжлэх ухаан технологийн инновацийг эрчимжүүлэхийг хамгийн тэргүүн чухал үүрэг болгож, шинжлэх ухаан, техник мэргэжлийн инновацийг сайжруулах ажлыг сайтар хийж, инновацийг хөдөлгөх хүчний хөгжлийн давуу талыг буй болгоно. Аж үйлдвэрийн сүлжээ, хангалтын сүлжээг инновацийн сүлжээтэй нягт холбож, сүү, сүүн бүтээгдэхүүн, ховор шорооны шинэ материал, нүүрсний шинэ материал, шинэ эрчим хүч, ургамлын үр зэрэг салбарт томоохон төслүүд хэрэгжүүлж, цөм болох мэргэжлийг судлан бүтээж, шинжлэх ухааны үр бүтээлийг хэрэглээнд оруулна. Инновацийн платформын системийг сайжруулж, чухал болох туршилтын тасаг, шинжлэх ухаан техник мэргэжлийн инновацийн төв болон шинэ хэлбэрийн судлан бүтээх байгууллагыг байгуулж, өндөр дэвшилтэт бүс нутгийн "Чанарыг хөгжүүлэх" болон "Шилдэгийг боловсруулах" үйл ажиллагааг хэрэгжүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүн, ховор шороон шинэ материалын улсын мэргэжлийн инновацийн төв, өндөр чанартай Хөххот, Бугат, Ордосын улсын зэрэглэлийн инновацийн жишээ үзүүлэх бүс, Ордосын улсын үргэлжлэн хөгжүүлэх хөтөлбөрийн инновацийн жишээ үзүүлэх бүс болон Баяннуурын улсын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийн жишээ үзүүлэх бүсийг байгуулна. Аж ахуйн нэгжийн инновацийн гол цогцын байр суурийг чангаруулж, томоохон хэмжээтэй аж ахуйн нэгжийн судалгааны үйл ажиллагааны хүрээ царыг тэлж, дэвшилтэт технологийн аж ахуйн нэгж болон шинжлэх ухаан техник мэргэжлийн дунд, жижиг аж ахуйн нэгжийн "Хос нэмэгдэл"-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, "Өндөр чадавхитай" дунд, жижиг аж ахуйн нэгжийг буй болгож, инновацийн тэргүүлэх аж ахуйн нэгж болон тэргүүний хамт нэгжийг бүтээн байгуулна. Шинжлэх ухаан техник мэргэжлийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, засгийн газраас хөрөнгө оруулалттай өсөлтийн механизм болон нийгмийн бүх салбарын оролцоотой урамшууллын механизмыг байгуулж, техник мэргэжлийн салбарын томоохон төслийн байгуулалт, зохион байгуулалт, удирдлагын арга хэлбэрийг өөрчлөн шинэчилж, техник мэргэжилд үнэлгээ хийх механизмыг сайжруулж, оюуны өмчийн эрхийг хамгаалж, техник мэргэжлийн салбарын нээлттэй хамтын ажиллагааг өргөтгөн, техник мэргэжлийн салбарын боловсон хүчин болон боловсон хүчний багийг бүрдүүлэх төслийг хэрэгжүүлж, инновацийн бүх салбарын нөөц баялгийг ашиглана.





























































