Бүх газар оронд Хятадын Коммунист намын XIX их хурлын VI бүгд хурлын үзэл санааг гүнзгийрүүлэн судалж хэрэгжүүлэхэд анхаарч, намын түүхийг судлах, сургах ажлыг гүнзгийрүүлэн, сурсан үр дүнг бодит ажил болгон хувиргаж, бодит үйл хэрэгт оролцон, шинэ хэв байдлыг эхлүүлэхд тодорхой үр дүнд хүрсэн.
Гуйжоугийн Гуян хотод, Намын гишүүд хороололд очиж, аж ахуйн нэгж, хөдөө орон нутаг Төв Хорооны VI бүгд хурлын үзэл санааг сурталчилж "Би олон нийтэд бодит үйл хийдэг" сэдэвт үйл ажиллагааг явагдуулав. Орон нутгийн хуучин хороолол болон жижиг гудамжнуудыг сэргээн засварлаж, 15 минутын амьдралын тойрог барих ажлыг эхлүүлэн, соёл урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээний дутагдлыг шуурхай нөхвөрлөв.
Бодит үйл хийж, иргэдийг тайвшруулан, хөгжлийн үр шимийг ард түмэндээ хүртээнэ
Гуандун мужийн Шэньжэн хотод Боловсролын хэлтсээс ахлах сургуулийн боловсролын хүрэлцээ муутай, шилжин ирэгсэд буюу оршин суугч бус иргэдийн хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон арга хэмжээ авсан; Жянши мужийн Луши шянь хөдөө тосгоны сурах наснаас өмнөх боловсролын сул талыг сайжруулхын тулд хот суурин бүрт нэгээс доошгүй улсаас эрхэлсэн цэцэрлэг барьж, "Хувийн цэцэрлэгийн Стандарт төсөл"-ийг хэрэгжүүлж, сурах наснаас өмнөх боловсролын чанартай хөгжлийг дэмжинэ.