Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ховордсон амьтдыг хамгаалж байна

Ховордсон амьтдыг хамгаалж байна.

ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлаар баталсан тогтоолд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт бол Хятадын үндэстний тогтвортой хөгжлийн үндсэн төлөвлөгөө бөгөөд экологийн орчныг хамгаалах нь бүтээмжийг хамгаалж байгаа төдийгүй экологийн орчинг сайжруулах гэдэг нь бүтээмжийг хөгжүүлнэ гэсэн үг.

Ховордсон Юньнань алтан сармагчинг аврахын тулд 1983 онд Юньнань муж Байма цасан уул мужийн байгалийн нөөц газар байгуулахыг зөвшөөрч, 1988 онд улсын зэрэглэлийн байгалийн нөөц газар болгохоор улсаас зөвшөөрчээ. Байма цаст ууланд хамгаалалтын хатуу бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ "олон нийтийн хамтын менежмент"-ийн хамгаалалтын загварыг судалж, хамгаалалтыг хүрээлэн буй орчмын оршин суугчдын оршин тогтнох, хөгжил дэвшилтэй хослуулж, Юньнань алтан сармагчингийн үржин олшроход нөлөөлжээ.

Юньнань муж Байма цасан уулаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэй байгалийн нөөцийн тогтолцоог бий болгож, ногоон тогос, Азийн заан зэрэг ховордсон олон тооны амьтдын амьдрах орчныг үр дүнтэй хамгаалж, тэднийг тэжээн тэтгэх зорилт тавин ажиллаж байна.

ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлаас баталсан тогтоолд, эко системийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх талаар хүчин чармайлт гаргах ёстой гэж онцолжээ. "Азийн заан, Юньнань алтан сармагчин, ногоон тогос зэрэг амьтад нь эко системд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь бүс нутгийн биологийн олон янз байдлын үзүүлэлт юм. Тэднийг хамгаалснаар бүс нутгийн биологийн олон янз байдал, эко системийг бүхэлд нь хамгаалах болно.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:3132
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7