Хятадын олон оронд суугаа Элчин сайдын яамд болон Консулын газрууд тусгай сэдэвт сургалт, судалгааны хурал зохин байгуулж, ХКН-ын ХIХ их хурлын VI бүгд хурлын үзэл санааг гүнзгийрүүлэн судалж суралцав.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй саяхан Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа ХКН-ын ХIХ их хурлын VI бүгд хурлыг хуралдуулсан ач холбогдлын талаар танилцуулав.
Чай Вэньрүй хэлэхдээ "Хятад улсын ядуурлаас ангижруулах ажлын томоохон ялалт, байгаль орчныг хамгаалах ажлын тогтоосон томоохон амжилтуудыг танилцуулж, Хятад улс ядуурлаас ангижруулах чиглэлээр бусад орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, туршлагаа солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах ба ирээдүйн илүү сайхан ертөнцийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна" гэжээ.
БНХАУ-аас Японд суугаа Элчин сайдын яам тусгай сэдэвт судлах хурал хийж, хурлын үзэл санааг судалж, хэрэгжүүлж байна. Эрхэм зорилгоо ухамсарлаж, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааг урагшлуулахын төлөө уйгагүй зүтгэж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийн төлөө зүтгэн ажиллах ёстой хэмээн санал нэгджээ.
БНХАУ-аас Швейцар дахь Элчин сайдын яам ХКН-ын ХIХ их хурлын VI бүгд хурлын үзэл санааны онлайн сурталчилгааны тусгай хурал зохион байгууллаа. Элчин сайд Ван Шытин хэлэхдээ "Энэ удаагийн хурлаар ХКН-ын байгуулагдсаны 100 жилийн ойд тохиож, “хоёр зуун жилийн” тэмцлийн зорилтын түүхэн гол зангилаа болсон чухал үед болсон юм. “Бид яагаад өнгөрсөнд амжилтад хүрч, ирээдүйд яаж илүү өндөр амжилтад хүрэх вэ” гэх асуудлын эргэн тойронд ажиллахын дээр шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг тууштай баримталж, хөгжүүлж чадна" гэжээ.
БНХАУ-аас Нидерландад суугаа Элчин сайдын яамнаас семинар, мэдлэгийн уралдаан, залуучуудад зориулсан лекц зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, ХКН-ын ХIХ их хурлын VI бүгд хурлын үзэл санааг сурч судалж байна. ЭСЯ-ны ажилтнууд хэлэхдээ "ХКН-ын ХIХ их хурлын VI бүгд хурал бол түүхэн чухал ач холбогдолтой хурал бөгөөд хүн бүр эрхэм зорилгоо ухамсарлан, шинэ эрин үед Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой" гэжээ.
БНХАУ-аас Хорват улсад суугаа Элчин сайдын яам цахим хурал хийж, ХКН-ын ХIХ их хурлын VI бүгд хурлын үзэл санааны тухай суралцжээ. Элчин сайд Чи Чяньжин хүн бүр хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргаж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмэр үзүүлэхийг уриалав. Бүгд хурлын үзэл санааг бодит ажил болгон хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Хятад, Хорватын харилцааны хөгжилд шинэ нөхцөл байдлыг бий болгохын тулд хүн бүр хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэдэгт Элчин сайдын яамны ажилтнууд санал нэгджээ.
БНХАУ-аас Афганистанд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Юй Афганистаны “Азийн зүрх” зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХКН-ын ХIХ их хурлын VI бүгд хурлын үзэл санааг танилцуулжээ. Ван Юй уг нийтлэлд тэмдэглэхдээ "Тус хурал өнгөрсөн зуун жилийн хугацаан дахь ХКН-ын ололт амжилт, түүхэн туршлагыг системтэйгээр нэгтгэн дүгнэсэн нь Хятад улс төдийгүй дэлхийн хөгжилд асар их ач холбогдолтой юм" гэв.
БНХАУ-аас Узбекистан дахь Элчин сайдын яамны ажилтнууд бүгд хурлын үзэл санааг сурч судалжээ. Энэ удаагийн хурал ХКН-ын байгуулагдсаны 100 жилийн ойгоор тохиож, “хоёр зуун жилийн” тэмцлийн зорилтын түүхэн гол зангилаа болсон чухал үед болсон. Хурлаар намын зуун жилийн тэмцэлд олсон томоохон амжилт, түүхэн туршлагыг дүгнэсэн байна. Мөн хурлаар батлагдсан тогтоол болон шийдвэрүүд нь шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг дэмжин хөгжүүлж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэх чиглэлийг заасан хэмээн Элчин сайдын яамны ажилтнууд илэрхийлжээ.
БНХАУ-аас Кейптаунд суугаа Ерөнхий консулын газар ХIХ их хурлын VI бүгд хурлын үзэл санааг суралцах тусгай сэдэвт хурал зохион байгуулав. Ерөнхий консул Линь Жин хэлэхдээ "Бүгд хурлаас баталсан тогтоол бол марксист хөтөлбөрийн баримт бичиг бөгөөд “хоёр талыг батлан хэрэгжүүлэх” нь шинэ эриний нам, улс орны хөгжил, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын түүхэн үйл явцад шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм" гээд Ерөнхий консулын газрын хамт олон бүгд хурлын үзэл санааг үргэлжлүүлэн судлан суралцаж, итгэл найдвараа бататгаж, ХКН-ы ХХ их хурлыг амжилт дүүрэн угтана хэмээн илэрхийлжээ.





























































