ХКН-ын XIX их хурлын Ⅵ бүгд хурлын үзэл санааг сурталчлан ухуулах ажлын багийнхан сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд ажиллаж,ХКН-ын XIX их хурлын Ⅵ бүгд хурлын үзэл санааг багш оюутнуудад сурталчлан ухуулсан байна.
ХКН-ын XIX их хурлын Ⅵ бүгд хурлын үзэл санааг сурталчлан ухуулах ӨМӨЗО-ы ажлын багийн гишүүн,ӨМӨЗО-ын Намын Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Жан Чинь " Бүгд хурлаас баталсан чухал шийдвэрээс мэргэн ухаан, хүч чадал авч,нэн өндөр ялалтад хүрнэ"гэх сэдвээр илтгэл тавьсан байна. Уг илтгэлд "ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын "тогтоол"-ын агуулга,мөн чанарын тухай ойлголт авах", "Намын зуун жилийн тэмцлийн ололт амжилтаас өөрийгөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх", "Намын зуун жилийн тэмцлийн түүхэн туршлагаас мэргэн ухаан, хүч чадал авч,бодит ажилдаа найдваржуулан хэрэгжүүлэх" зэрэг хэдэн талын агуулгаар XIX их хурлын Ⅵ бүгд хурал болон ӨМӨЗО-ы ӨМӨЗО-ы Намын XI их хурлын үзэл санааг гүн гүнзгий тайлбарласан байжээ. Илтгэл нь бүгд хурлын үзэл санааг голчлон харуулж, ӨМӨЗО-ы бодит байдалтай нягт уялдуулан холбож, тодорхой сэдэв, баялаг агуулгатай байдгаараа Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн багш, оюутнуудад хурлын үзэл санааг судалж ойлгоход чиглүүлэх чухал ач холбогдол үзүүлсэн юм.
- Жан Чинь даргын илтгэл нь түүхийн өргөн хүрээг хамарсан бөгөөд намын түүхийг шинжлэх ухааны үүднээс авч үзсэн байж, манай намын зуун жилийн тэмцлийн явцад тогтоосон ололт амжилтыг харуулсан болно. Би түүнээс оюун санааны хүч авч, итгэл үнэмшлээ бататгаж, намын бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд улс орныхоо төлөө боловсролын салбарын анхны эрхэм зорилгоо үргэлжлүүлэн биелүүлж,сурагчдынхаа төлөө зүтгэн ажиллана гэж уг сургуулийн Архитектурын сургуулийн багш Цэцэн өөрийн бодлоо саналаа хуваалцав.
- Өнөөдрийн илтгэлийг сонсоод би ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын агуу ач холбогдол, баялаг утга санаа, үндсэн үзэл баримтлалын тухай илүү гүнзгий ойлголт авсан. Коммунист залуучуудын эвлэлийн гишүүний хувьд би суралцах цагаа илүү эрхэмлэж, мэдлэгийн сууриа сайн тавьж, сургуулиа төгсөөд ард түмэн,эх орондоо үйлчилнэ гэж уг сургуулийн Механик инженерийн сургуулийн оюутан Дэн Же хэлсэн байна.





























































