”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2022 онд Хятад улсыг улам өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна

2022 онд Хятад улсыг улам өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

    2021 оны 12-р сарын 31-ний өдөр Ши Жиньпин дарга 2021оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, Хятад улсын өнгөрсөн онд гаргасан гайхалтай амжилтыг дүгнэн дүгнэж, цаашдын замналаа илэрхийлж, Хятадын итгэлийг дэлхий дахинд харууллаа. Олон улсын хамтын нийгэмлэг нь Хятад улс 2021 онд олон амжилт гаргасныг нотлохын зэрэгцээ 2022 онд Хятад улс гайхалтай амжилт гаргана гэдэгт хүлээлттэй хандаж байна.

   Оросын ТАСС сайт: БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ Олимпын наадмыг нижгэр зохион байгуулахаа дэлхий дахинд амласан. Дэлхий нийт Хятадад хүлээлттэй хандан, Хятад улс бүх зүйлд бэлэн байна” гэж тэмдэглэжээ.

    Сингапурын “Холбоот өглөөний сонин” вэбсайт: Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт сайн байж, Хятадын засгийн газар цар тахлын хяналтыг үр дүнтэй зохион байгуулснаар дотоодын зах зээлд түргэн сэргэлт бий болсон. Омекрон дэлхийн бусад хэсэгт газар авч байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн сэргэлт нь Хятадын өсөлтийн хөдөлгүүрээс хамаарна.

    АНУ-ын NASASpaceFlight вебсайт: 2021 онд томоохон амжилт гаргасны дараа, Хятадын сансар судлалын салбар 2022 онд үргэлжлэн урагшлах болно. 2022 онд Хятад улс Шэньжөү сансрын хөлгийг ашиглан сансрын станцад хоёр удаа нисэгчтэй нислэг үйлдэх төлөвтэй байна. Шэньжөү 15 багийнхан Шэньжөү 14 багийн хамт тойрог замд эргэлт хийхээс гадна Вэньтянь туршилтын бүхээг болон Мэнтянь туршилтын бүхээг хөөргөх болно.

    Чилийн "Гурван цаг" вэбсайт: Хятадын засгийн газар "тогтвортой байдал"-ыг 2022 оны эдийн засгийн ажлынхаа гол зорилго гэж үзэж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Сүүлийн үед Хятадын засгийн газар хувь хүний орлогын албан татварын зарим хөнгөлөлттэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь Хятадын засгийн газар дотоодын хэрэглээний эдийн засгийг эрчимжүүлэхээр шийдсэнийг харуулж байна.

    Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бах: Бээжин хот 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулснаар түүхийг бичиж, зуны олимп, өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан анхны хот болох юм. Энэ өвлийн олимп дэлхийн өвлийн спортын шинэ эрин үеийг эхлүүлнэ. Хятадын 300 сая хүн мөс, цасан спортоор хичээллэх болно. Бээжингийн өвлийн олимпыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байгаа нь илэрхий бөгөөд олон нийт сайшааж байна.

    Мексикийн Үндэсний автономит их сургуулийн Олон улсын харилцааны төвийн судлаач Игнасио Мартинес: Ши Жиньпин дарга Хятад улсыг тогтвортой хөгжихөд хүргэсэн нь Хятадын ард түмэнд үнэхээр үр өгөөжөө өгсөн, Хятад улс сайн сайхан ирээдүй рүү тэмүүлж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлж байна. Хятадын эдийн засаг 2022 онд илүү сайн хөгжих нь дамжиггүй.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:387
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой