Дахиад сарын дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. Дэлхий нийт цэвэр спортын арга хэмжээ зохион байгуулахыг хүсэн хүлээж байгаа бөгөөд энэ нь санал зөрөлдөөнөө арилгах, хүчээ нэгдгэх, цар тахлын үед хүн төрөлхтөнд эв нэгдэл, итгэл найдвар авчрахыг хүсэн хүлээж байна. Олимпийн уриад "Илүү эв нэгдэл" уриаг нэмсний дараа зохиогдох анхны өвлийн олимпийн хувьд "Илүү эв нэгдэл" хэмээх олимпийн урианд нэгдсний дараа болж буй анхны өвлийн олимпийн хувьд, Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулахтай тавхцан дэлхий нийт олон сорилттой тулгарч байна, цар тахал үргэлжлэн дэлгэрч, улс орнуудын хооронд итгэлцлийн хямрал, санал зөрөлдөөн болон мөргөлдөөн тасралтгүй гарч, ялангуяа улс төрийн элдэв шуугиан энэ удаагийн спортын өвдөгш наадамд хүртэл нөлөөлж байна.
Иймэрхүү нөхцөлд, аливаа харш саадыг арилгаж, Бээжингийн өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулснаар, бүх орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулах гэсэн хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлж, олимпийн "илүү эв нэгдэлтэй" үзэл санааг нэн их гэрэлтүүлэх нь дамжиггүй юм. Өдгөө Бээжингийн Өвлийн Олимпийн наадам ойртож байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, хамтын ажиллагааг уриалж, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэж буй дуу хоолой урьд өмнөхөөсөө илүү чанга сонсогдож байна.
ОУОХ-ны ерөнхийлөгч Бах саяхан "Олимпийн тойм" сэтгүүлд 2022 оны Бээжингийн өвлийн олимп дэлхийг энх тайван, найрамдал, эв нэгдлээр нэгтгэх чухал мөч болно гэж бичжээ. Тэрээр 2022 оны шинэ оны мэндчилгэээндээ Бээжингийн өвлийн олимпийг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байгаа нь тодорхой гэдгийг онцлон тэмдэглээд, “Хүн бүр Олимпийн наадамд хүндэтгэлтэй хандаж, улс төрийн ялгааг даван туулах ёстой гэсэн санааг баримталж байж л бид дэлхийг нэгтгэх эрхэм НҮБ-ын Хятад дахь зохицуулагч Чан Чидэ саяхан мэдэгдэл нийтэлж, "цар тахал хүмүүсийн амь амьжиргааг сүйтгэж байгаа үеэр Олимпийн наадам итгэл найдвар болон эв нэгдлийг төрүүлсэн байна. Бээжингийн Өвлийн Олимп, Өвлийн Паралимпийн наадам ойртож буй энэ үед, бид бүхэн эв нэгдэлтэй, найрсаг дотно байх болно.
Америкийн уулын цанын алдартай тамирчин, Өвлийн олимпийн хошой алтан медальт Шифрин хэлэхдээ: "Өвлийн олимп бол зүгээр нэг спортын арга хэмжээ биш, харин хамгийн чухал нь тэр дэлхий дахинд эв нэгдлийн үзэл санааг харуулж байгаа явдал юм. Бид дэлхий дахиныг нэгтгэж, спортоор дамжуулан нөхөрлөлийг мэдрэх болно" гэжээ.
Зуны болон өвлийн олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болохын хувьд Бээжин дэлхийг хүсэрдүүлэхгүй. Одоогоор Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил сүүлийн шатандаа ороод байна. Тэмцээний 12 байрыг бүрэн барьж дуусгаж, тэмцээний нөхцөлийг бүрэн хангасан, Өвлийн олимпийн хотхон, хэвлэл мэдээллийн төв зэрэг тэмцээний бус 3 газрыг нэгэнт хүлээлгэн өгсөн.
"Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй, илүү эв нэгдэлтэй"-энэ бол Олимпийн дэлхий дахинд гаргасан уриа. Нэг сарын дараа Бээжин олимпийн үзэл санааг бүрэн харуулж, дэлхий нийтийг цар тахлыг даван туулахад урам зориг өгч, урамшуулсан "энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм" спортын арга хэмжээг дэлхий нийтэд үзүүлэх нь гарцаагүй.





























































