Алшаа аймгийн цахилгаан хангамжийн компанийн ажилчин:
- "Эдгээр нутгийн бүтээгдэхүүнүүд нь маш нарийн савлагаатай, сайхан амттай байдаг. Бид зөвхөн ногоон, байгалийн өндөр чанартай хоол идээд зогсохгүй хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегид хувь нэмрээ оруулж байна".
2021 он бол "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн эхний жил бөгөөд ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгаж, өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө тосгоны сэргэн мандалтыг үр ашигтай холбох чухал жил юм. Алшаа аймгийн цахилгаан хангамжийн компани нь дээд шатны нэгжүүдийн холбогдох ажлын зохицуулалтын дагуу намын түүхийг суралцан, олон түмэнд бодитой ажил хийж өгөн, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх хувь нэмрээ оруулж байна.





























































