”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр /1/

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХКН-ын Төв хорооны XIX их хурлын VI бүгд хурлаар батлав.

 

Оршил

Хятадын Коммунист Нам 1921 онд байгуулагдсанаас хойш Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалд хүрэхийн төлөө өөрийн уг санаа болон үүрэг хариуцлагаа болгож, коммунизмын мөрөөдөл болон социализмын итгэл үнэмшлийг баримтлан, Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөх, хүчирхэг улс орныг байгуулах, ард түмэнд аз жаргал эдлүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцсээр ирсэн бөгөөд энэхүү тэмцэл нь 100 жилийн түүхэн замналыг өнгөрүүлжээ.

100 жилийн турш, ХКН ард түмнийг удирдан амиа цөлөн эрэлхийлэн байлдаж, нугаршгүй тэмцэн, шинэ ардчилсан хувьсгалын агуу их амжилтыг бүтээжээ. Өөрийн хүчинд тулгуурлах, хүчирхэгжихийг зориглон социализмын хувьсгал болон бүтээн байгуулалтын агуу их амжилтад хүрчээ. Үзэл санаагаа чөлөөлж, эрч зоригтой урагшилж, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын агуу их амжилтад хүрч, өөртөө итгэлтэй, өөрөө хүчирхэгжиж, төв ёсыг барьж, шинийг бүтээн, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын агуу их амжилтад хүрчээ. Нам болон ард түмний 100 жилийн шаргуу тэмцлээр, Хятадын үндэстнүүдийн олон мянган жилийн түүхэнд хамгийн сүр жавхаатай туульсыг бичжээ.

ХКН-ын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг дүгнэсэн бол нам байгуулагдсаны 100 жилийн түүхэн нөхцөл байдалд социализмын орчин үеийн улсыг иж бүрэн бүтээн байгуулах шинэ аян замыг нээж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх шаардлага болно. Улс төрийн ухамсар, их нөхцөл байдлын ухамсар, цөм ухамсар, зэрэгцэх харах ухамсрыг нэмэгдүүлж, зам, онол, байгуулал, соёлын итгэлийг бататгаж, дарга Ши Жиньпинээр намын төв хорооны цөм болгох, бүх намын цөм болох статусыг эрс хамгаалж, намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн нэгдэлтэй удирдлагыг эрс хамгаалж, бүх нам алхаа нэгтэй урагшлах шаардлагыг батлах бол намын өөртөө хийх хувьсгалыг ахиулах, бүх намын тэмцэл хийх чадвар болон эрсдэл сорилтыг ялан туулах чадварыг дээшлүүлэх, намын амьжирлын хүчинг үүрд хадгалах, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдаж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэх шаардлага болно. Бүх нам түүхийг үзэх материалист үзэл болон намын түүхийн зөв үзлийг баримталж, намын 100 жилийн тэмцлийн дундаас өнгөрсөнд яаж амжилтад хүрсэн болон ирээдүйд яаж амжилт байгуулах тухай тодорхой танин мэдэж, илүү их баттай, өөрийн санаачилгаасаа уг санаа үүрэг хариуцлага болгон хэрэгжүүлж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг нэн сайн баримтлан хөгжүүлэх хэрэгтэй.

1945 онд намын VI их хурлын төв хорооны VII бүгд хурлаар "Түүхийн зарим асуудлын тухай шийдвэр", 1981 онд болсон намын XI их хурлын VI бүгд хурлаар "Улс байгуулагдсанаас хойш намын түүхийн зарим асуудлын тухай шийдвэр"-ийг тус тус баталж, намын том чухал түүхэн хэрэг явдал болон чухал туршлага сургамж болно гэдгийг үнэнээс зөвийг эрэн дүгнэж, түүхийн зангилаа цаг үед бүх намын үзэл санаа болон үйл ажиллагааг нэгтгэж, нам болон ард түмний үйлсийг ахиулахад удирдан дагуулах үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэхүү үндсэн тодорхойлолт болон дүгнэлт нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр байна.

Нэг. Шинэ ардчилсан хувьсгалын агуу их ялалтыг байгуулсан нь

Шинэ ардчилсан хувьсгалын үед, намд тулгамдсан чухал үүрэг бол империализм, феодализм, хүнд сурталт капитализмын эсрэг тэмцэж, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалд нийгмийн үндсэн нөхцөлийг бүрдүүлж өгөхөд оршино.

Хятадын үндэстнүүд бол дэлхий дээр хамгийн эртний агуу их үндэстэн болно. 5000 гаруй жилийн гэрэл гэгээтэй соёл иргэншлийг бүтээсэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд балрахгүй хувь нэмэр оруулжээ. 1840 оны хар тамхины дайны дараа, өрнө дахины хүчирхэг улс орнуудын түрэмгийлэл болон феодалын ноёрхлын ялзран доройтлоос болж, Хятад улс аажмаар хагас колони, хагас феодалын нийгэмд орж, улс орон гутаан доромжлол амсаж, ард түмэн аюул зовлонд унаж, соёл иргэншил булагдаж, Хятадын үндэстнүүд урьд өмнө байгаагүй зовлон амсжээ. Үндэстнээ мөхлөөс аврахын тулд Хятадын ард түмэн эсэргүүцэл гаргаж, чин зоригтон уриалан дуудаж, магтан сайшаалтай тэмцэл өрнүүлжээ. Тайпин Тяньгүөгийн хөдөлгөөн, гадаадыг дуурайх хөдөлгөөн, шар нохой жилийн хуулийн өөрчлөлт, Ихэтуаний хөдөлгөөн зэрэг хөдөлгөөнүүд удаа дараалан гарч, бүх төрлийн улсаа аврах төслүүд боловсруулагдаж, эцэстээ ялагдлаар төгсжээ. НоёнСүнь Ятсений удирдсан Цагаагчин гахай жилийн хувьсгал Хятадыг олон мянган жил ноёрхсон эзэнт ёсны эзэрхэг байгууллыг түлхэн унагасан боловч, Хятадын хагас колони, хагас феодалын нийгмийн шинж чанар болон Хятадын ард түмний зовлонт хувь заяаг өөрчилж чадсангүй. Энэ үед Хятад орон шинэ үзэл санаагаар улсаа аврах хөдөлгөөнийг удирдах шаардлагатай болсон бөгөөд шинэ зохион байгуулалтаар хувьсгалын хүчинг нягтруулах шаардлагатай байжээ.

Октябрийн хувьсгалын буун дуу, Хятад оронд марксизм, ленинизмийг авчрав. 5 сарын 4-ний хөдөлгөөн марксизм Хятад оронд дэлгэрэхийг ахиулжээ. Хятадын ард түмэн болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэхээрэх явцад, марксизм, ленинизм Хятадын ажилчны хөдөлгөөнтэй нягт уялдах явцад, 1921 оны 7-р сард Хятадын Коммунист Нам байгуулагдав. Хятад оронд ХКН байгуулагдсан нь тэнгэр газрыг донсолгосон том хэрэг хувьсал болж, Хятадын хувьсгалын дүр төрх үүнээс эхлэн цоо шинээр шинэчлэгдэв.

Шинэ үеийн Хятадын нийгмийн гол зөрчил бол империализм болон Хятадын үндэстнүүд, Феодализм болон ард түмний хоорондын зөрчил болно. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлье гэвэл заавал империализм болон феодализмыг эсэргүүцэх тэмцэл өрнүүлэх хэрэгтэй гэдгийг нам гүнзгий таньж олжээ.

Нам байгуулагдсан анхны үе болон их хувьсгалын үед, нам ардчилсан хувьсгалын хөтөлбөрийг боловсруулж, ажилчны хөдөлгөөн, залуучуудын хөдөлгөөн, тариачдын хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг өрнүүлж, гаминдан намд тусалж уг намын өөрчлөлт болон иргэний хувьсгалт арми байгуулахыг ахиулж, империализм болон Феодализмыг эсэргүүцэх бүх улсын агуу их тэмцлийг удирдаж, их хувьсгалын өрнөлт гаргажээ. 1927 онд гаминдан намын тэрслүү бүлэг хувьсгалаас урваж, коммунистууд болон хувьсгалчдыг алан хяджээ. Намын дотоодод Чэнь Дүшюйгээр төлөөлүүлсэн барууны үзэлтэд барууны үзлийн алдааг гаргасан бөгөөд намын удирдлагад ноёрхох байрыг эзэлж, нам болон ард түмэн бүтэмжтэй эсэргүүцэл зохион байгуулж чадахгүй байснаас хүчирхэг дайсны гэнэтийн дайралтад их хувьсгал харамсалтай ялагдал хүлээжээ.

Газар шорооны хувьсгалт дайны үед, хувьсгалын зэвсэгт хүчин байхгүй бол хувьсгалын эсрэг зэвсэгт хүчинг ялж чадахгүй, Хятадын хувьсгалын ялалтыг байгуулж чадахгүй, Хятадын ард түмний болон Хятадын үндэстнүүдийн хувь заяаг өөрчилж чадахгүй, заавал хувьсгалын зэвсэгт хүчээр хувьсгалын эсрэг зэвсэгт хүчинг эсэргүүцэх хэрэгтэй гэдгийг нийгмийн ахуй байдлаас танин мэджээ. Наньчангйин бослого нь зэвсэгт хүчээр гаминдан намын тэрслүү бүлгийн эсрэг тэмцэл явуулах анхны бууг тавьсан нь Хятадын коммунист нам хувьсгалт дайныг бие даан удирдаж, ардын армийг байгуулж, зэвсэгт хүчээр засгийн эрхийг булаан авах эхлэлийг тавьсныг харуулж байна. 8-р сарын 7-ны өдрийн хурлаас газар шорооны хувьсгал хийх болон зэвсэгт бослого гаргах чиглэлийг тогтоожээ. Намаас намрын хураалтын бослого, Гуанжөүгийн бослого болон олон газарт бослого гаргахыг удирджээ. Гэвч дайсан манай талын хүчний зөрөө их байсан болохоор, эдгээр бослогын олонх нь ялагдал хүлээжээ. Тухайн үеийн нөхцөл байдалд, ХКН Оросын Октябрийн хувьсгал шиг хотын төвийг эзлэн авч дараа нь бүх улсын хэмжээнд ялалт байгуулах боломж байсангүй, намаас Хятадын тодорхой нөхцөл байдалд нийцсэн хувьсгалын замыг хайх шаардлагатай болохыг бодит үйл явдал нотолсон байна.

Том хотыг дайрдаг байснаа хөдөө тосгонд цэрэглэх болсон бол Хятадын хувьсгалын шийдвэрлэх чанартай шинэ гараа болов. Нөхөр Мао Зэдүн цэрэг ардыг удирдан Жинганшань ууланд хөдөө тосгоны анхны хувьсгалын баазыг байгуулж, намаас ард түмнийг удирдан, орон нутгийн дарангуйлагчдын эсрэг тэмцэж, газар тариаг хуваарилжээ. Гүтяний хурлаас үзэл санаагаар нам байгуулах, улс төрөөр цэрэг армийг байгуулах зарчмыг тогтоожээ. Тэмцлийн хөгжлийн дагуу, намаас төвийн хувьсгалын бааз болон Хунань Хубэйн баруун хэсэг, Хайфэн шянь, Лүфэн шянь зэрэг олон шянь, Хубэй Хэнань Аньхуй, Хайнань, Фүжянь Жэжян Жянши, Хунань Хубэй Жянши, Хунань Жянши, Жүжян Хөх мөрөн, Сычуань Шааньси, Шааньси Ганьсу, Хунань Хубэй Сычуань Гүйжөүзэрэг хувьсгалын баазуудыг байгуулжээ. Намаас гаминдан намын ноёрхол доорх цагаан оронд нам болон бусад хувьсгалт зохион байгуулалтыг хөгжүүлж, олон түмний хувьсгалт тэмцлийг өрнүүлжээ. Гэвч, Ван Мингийн "Зүүн"-ий догматизмын буруу удирдлагаас болж, төвийн хувьсгалын баазын тав дахь удаагийн "Бүслэн устгах"-ын эсрэг тэмцэл ялагдал хүлээж, улаан арми стратегийн шилжилтгүй байхын аргагүй болжээ. Туйлын хатуу бэрхтэй урт замын аян дайнаар дамжин Шааньсигийн хойд хэсэгт хүрчээ. "Зүүн"-ий шугамын алдаа буруу нь хувьсгалын бааз болон цагаан орны хувьсгалын хүчинд туйлын их хохирол учруулжээ.

1935 оны 01-р сард төв хорооны улс төрийн товчоо урт замын аян дайны үед Зүнь-Игийн хурал болж, нөхөр Мао Зэдүн намын төв хороо болон Улаан армийг удирдах статусыг тогтоож, нөхөр Мао Зэдүнээр төлөөлүүлсэн марксизмын зөв шугам намын төв хорооны удирдах статусыг тогтоож, Мао Зэдүн цөмтэй намын нэгдүгээр үеийн намын төв хорооны хамт олон төлөвшиж, намаас бие даан Хятадын хувьсгалын тодорхой асуудлыг шийдвэрлэх шинэ шатанд гарч, хамгийн аюултай үед нам, улаан арми, Хятадын хувьсгалыг аварч, мөн үүнээс эхлэн Жан Гүөтаогийн хагацуулах үзлийг ялж, урт замын аян дайныг амжилттай биелүүлж, Хятадын хувьсгалын шинэ нөхцөл байдлыг буй болгож чаджээ. Энэ бол намын түүхэнд амьдрах үхэхтэй холбоотой эргэлт болжээ.

Японыг эсэргүүцэх дайны үед 09-р сарын 18-ны хэрэг хувьслын дараа, Хятад, Японы үндэстний зөрчил дотоодын ангийн зөрчлөөс давж гол зөрчил болов. Японы империализм Хятад дахь түрэмгийллээ түргэтгэж, үндэстний хямралт нөхцөл байдал урьд өмнө байгаагүй ноцтой болж, энэ үед намаас зэвсэгт хүчээр Японыг эсэргүүцэх далбааг өндөр мандуулж, Японы эсрэг улсаа аврах хөдөлгөөнийг өргөн хэмжээнд өрнүүлж, Ши-Аний хэргийг найрамдлаар шийдвэрлэхийг ахиулж, Коммунист нам болон гаминдан нам дахин хамтран ажиллахыг ахиулж, эв нэгдэлтэй Японыг эсэргүүцэхэд чухал том түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. 07-р сарын 07-ны хэрэг хувьслын дараа, Японыг эсэргүүцэх үндэстний нэгдмэл фронтын бодлогыг хэрэгжүүлж, бүх талаар Японыг эсэргүүцэх дайны шугамыг баримталж, удаан даамгай дайн хийх стратегийн ерөнхий чиглэл болон ардын дайны иж бүрэн стратеги тактикийг хэрэгжүүлж, дайсны ар талын дайны талбар болон Японыг эсэргүүцэх баазыг байгуулж, наймдугаар замын арми, шинэ дөрөвдүгээр арми, зүүн хойд Хятадын Японыг эсэргүүцэх холбоот арми болон бусад ардын зэвсэгт хүчин хамтран Японыг эсэргүүцэх тулгуур хүчин болж, Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны эцсийн ялалтыг байгуулжээ. Энэ бол шинэ үеэс хойш Хятадын ард түмэн гадаадын түрэмгийллийн эсрэг анх удаа бүрэн ялалт байгуулсан үндэстний чөлөөлөх тэмцэл болно. Мөн дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ.

Чөлөөлөх дайны үед, гаминдан намын тэрслүү бүлэг аймшиггүй бүх талын дотоодын дайныг дэгдээж, намаас ард түмнийг удирдан хамгаалалтын дайн хийж байснаа стратегийн дайралт хийж, Ляошэнь, Хуайхай, Пинжиний дайн болон мөрөн гатлах дайнд ялалт байгуулж, дундад өмнөд, баруун хойд, баруун өмнөдөд ялалттай цэрэг орж, гаминдан намын 8 сая цэргийг устгаж, гаминдан намын тэрслүү засгийн газрыг түлхэн унагаж, империализм, феодализм, хүнд сурталт капитализмыг түлхэн унагажээ. Намын удирдсан ардын арми ард түмний дэмжлэг доор эргэлт буцалтгүй урагшлах эрч зоригоор харгис дайсантай үхэн тулалдаж, шинэ ардчилсан хувьсгалын ялалт байгуулахад түүхэн гавьяа зүтгэл гаргажээ.

Хувьсгалт тэмцлийн явцад, нөхөр Мао Зэдүнээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд марксизм, ленинизмийн гол үндэслэлийг Хятад орны тодорхой байдалтай уялдуулан, шаргуу хатуужилтай хайлт хийж, асар их үрэгдэл гаргасны дүнд хуримтлуулсан цуврал бүтээлч туршлагад онолын хураангуйлал хийж, хөдөө тосгоноор хотыг бүслэх, зэвсэгт тэмцлээр засгийн эрхийг булаан авах хувьсгалын зөв замыг нээж, Мао Зэдүний үзэл санааг үндэслэж, шинэ ардчилсан хувьсгалын ялалт байгуулахад зөв чиглэлийг зааж өгсөн байна.

Хувьсгалт тэмцлийн явцад намаас үнэнийг баримтлах, мөрөөдөл анхны санааг эрс сахин хэрэгжүүлэх, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх, үрэгдэл сүйдлээс сүрдэхгүй, эрэлхэгээр тэмцэх, намдаа үнэнч, ард түмнийг хөсөрдүүлэхгүй гэсэн нам байгуулах агуу их үзэл санааг бадруулан, намыг бүтээн байгуулах агуу их төслийг хэрэгжүүлэн ахиулж, үзэл санааны талаар нам байгуулах зарчмыг дурдан, ардчилал төвлөрлийн дүрмийг баримтлах, онолыг тодорхой байдалтай уялдуулах, олон түмэнтэй нягт харилцах, шүүмжлэл болон өөрийн шүүмжлэлийг хийх 3 шилдэг суртлыг баримталж, нэгдмэл фронт, зэвсэгт тэмцэл, намын бүтээн байгуулалт гэсэн3 эрдэнэ төлөвшиж, бүх улсын хэмжээнд, олон түмэнч чанартай, үзэл санаа, улс төр, зохион байгуулалтын талаар бүрэн бэхэжсэн марксизмын улс төрийн намыг байгуулав. Нам1942 оноос эхлэн намын дотоодод суртал цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж, марксизмын үзэл санааны боловсролын хөдөлгөөн асар их амжилтад хүрчээ. Намаас "Зарим түүхийн асуудлын тухай шийдвэр"-ийг боловсруулж, Хятадын хувьсгалын үндсэн асуудлын тухай бүх намын ойлголтыг нэгтгэж чаджээ. Намын VII их хурлаас шинэ ардчилсан Хятад улсыг байгуулахад зөв шугам чиглэл бодлогыг боловсруулж, бүх намыг үзэл санаа, улс төр, зохион байгуулалтын талаар урьд өмнө байгаагүй эв нэгдэлд хөтөлж чаджээ.

28 жилийн цуст тэмцлээр дамжуулж, нам ард түмнийг удирдан, бүх ардчилсан нам бүлэг болон нам бүлгийн бус ардчилсан хүмүүсийн идэвхтэй хамтын ажиллагаан дор 1949 оны 10-р сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсныг тунхаглаж, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлж, хуучин Хятад улсын хагас колони, хагас феодалын нийгмийн түүхийг эргэлт буцалтгүй эцэслүүлж, хөдөлмөрчин ард түмнийг маш цөөн тооны мөлжигчдийн ноёрхдог байсан түүхийг эцэслүүлж, хуучин Хятад орны тархай бутархай байсан нөхцөл байдлыг эргэлт буцалтгүй эцэслүүлж, хүчирхэг улс орнууд Хятад улсад албаар тулгасан тэгш бус гэрээ болон империализмын Хятад улс дахь аливаа онц эрхийг туйлбартай хүчингүй болгож, Хятад улсын олон мянган жилийн Феодалын эзэрхийлэн захирах улс төрөөс ардын ардчилалд шилжсэн агуу их үсрэлтийг биелүүлж, дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг ихээхэн өөрчилж, дэлхийн дарлагдаж байсан үндэстэн, ард түмний чөлөөлөх тэмцлийг урамшуулсан байна.

Түүх болон ард түмэн Хятадын Коммунист намыг сонгож, ХКН-ын удирдлага байхгүй бол үндэстний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлт байхгүй болохыг практик гүйцэд нотолжээ. ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг баатарлаг тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай Хятадын ард түмэн өөрийн хөл дээрээ босон зогслоо, Хятадын үндэстнүүд дарлал доромжлолыг амсаж байсан цаг үе эргэлт буцалтгүй өнгөрөн одлоо, Хятад орны хөгжил энэ мөчөөс эхлэн шинэ эрин үеийг эхлүүллээ хэмээн зарлав.

/Үргэлжлэл бий/

Найруулагч:ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:340
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой