”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр /5/

/2021 оны 11-р сарын 11-ний өдөр ХКН-ын Төв хорооны XIX их хурлын VI бүгд хурлаас батлав/

/Гурав/. Эдийн засгийн бүтээн байгуулалтын талаар

Өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойш, нам эдийн засгийн бүтээн байгуулалтаар төв болгохыг баримталж, ард түмнийг удирдан шаргуу хөдөлмөрлөж, эдийн засгийн хурдтай хөгжих гайхамшгийг бүтээн, улс орны эдийн засгийн бодит хүчин чадал ихээхэн дээшилсэн байна. Үүний зэрэгцээ, зарим орон нутаг, байгууллага хөгжлийн хурд, цар хүрээг хэт хөөцөлдөж, арга барил бүдүүлэг зэрэг асуудал оршиж байгаагаас гадна олон улсын банк санхүүгийн хямралын дараа дэлхийн эдийн засгийн бууралт үргэлжилсэнд нөлөөлөгдөж, эдийн засгийн бүтцийн болон тогтолцооны зөрчил тасралтгүй хуримтуулагдаж, хөгжлийн тэнцвэргүй, зохицолгүй, тогтворгүй асуудал онц ил болов. Намын төв хороо манай улсын эдийн засгийн хөгжил шинэ хэвийн байдалд орж, өндөр хурдтай өсөх үе шатаас өндөр чанартай хөгжлийн үе шатанд шилжин, өсөлтийн хурдны араа солих үе, бүтэц зохицуулах өвдөлтийн үе, өмнөх сэдэлтийн бодлогыг шингээх үе нүүрлэсэн будлиантай нөхцөл байдал бий болж, уламжлалт хөгжлийн загвар үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж дурдсан байна. Намын төв хороо цохон тэмдэглэхдээ, шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлэх бол манай улсын хөгжлийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой гүнзгий өөрчлөлт болохоор ДНБ-ий өсөлтийн хурдыг л өмнөө барьж болохгүй, заавал инновациар нэгдүгээр хөдөлгүүр, зохицуулалтаар дотоод онцлог болгож, ногоон эдийн засгийг түгээмэл дэлгэрүүлж, гадаад нээлттэй хаалгын бодлогоор гарц болгож, хуваалцахаар үндсэн зорилго болгосон өндөр чанартай хөгжлийг биелүүлэх ёстой гэдгийг ухамсарлан, эдийн засгийн хөгжлийн чанарын өөрчлөлт, үр өгөөжийн өөрчлөлт, хөдөлгүүрийн өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй гэв.

Нам эдийн засгийн ажлын стратегийн төлөвлөлт, нэгдмэл удирдлагыг эрчимжүүлж, нам эдийн засгийн ажлыг удирдах тогтолцоо механизмыг боловсронгуй болгов. Намын XVIII их хурлын төв хорооны V бүгд хурал, XIX их хурал, XIX их хурлын төв хорооны V бүгд хурал болон өмнөх бүх ээлжийн төвийн эдийн засгийн ажлын хурлуудаар улс орны хөгжилд байрлуулалт хийж, өндөр чанартай хөгжлөөр гол болгосон, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол шижим болгож, орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулж, дотоодын эрэлтийг өргөтгөх стратегийн чиг хандлагыг эзэмшин баримталж, чухал том эрсдэлээс урьдчилан сэргийлж намдаах, оновчтой ядуурлаас ангижруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх 3 бэрх туулах дайныг сайтар хийх зэрэг чухал том шийдвэрийг гаргасан байна. Нам төрийн өмчийн эдийн засгийг хэлбэрэлтгүй бэхжүүлэн хөгжүүлж, төрийн бус өмчийн эдийн засгийг хэлбэрэлтгүй хөхиүлэн дэмжиж, удирдан чиглүүлж, төрийн өмчийн хөрөнгө болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хүчирхэгжүүлэн өргөжин хөгжихийг дэмжиж, Хятадын онцлогтой орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог байгуулж, төрийн өмчийн эдийн засгийн өрсөлдөх чадвар, инновацийн чадвар, хяналт тавих чадвар, нөлөөлөх чадвар, эрсдэлтэй тэмцэх чадварыг нэмэгдүүлэв. Улс төр, бизнесийн дотно, цэвэр харилцааг байгуулж, төрийн бус өмчийн эдийн засгийн эрүүлээр хөгжих болон төрийн бус өмчийн бизнес эрхлэгчдийн эрүүлээр хөгжихийг ахиулав. Нам инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхийг баримталж, шинжлэх ухаан, технологийн бие даан хүчирхэгжих үндэсний хөгжлийн стратегид түшиглэж, шинэ хэлбэрийн улс даяар дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, үндэсний стратегийн шинжлэх ухаан, технологийн хүчинг эрчимжүүлж, суурь судалгааг эрчимжүүлж, зангилаа цөм техникт давалт хийж, бие даасан инновацийг ахиулж, оюуны өмчийг бүтээх, хамгаалах, хэрэглээг эрчимжүүлж, инновацийн хэлбэрийн улс болон дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг улс байгуулахыг түргэсгэж байна. Нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн чанартай өөрчлөлтийг иж бүрэн хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, агуулахын үлдэгдэл, хөшүүргийг арилгаж, өөрийн өртгийг бууруулж, дутуу талаа нөхөж, бэхжүүлэх, нэмэгдүүлэх, дээшлүүлэх, шуурхай байх шаардлагыг хэрэгжүүлж, боловсруулах хүчирхэг улс бүтээн байгуулахыг ахиулж, орчин үеийн аж үйлдвэрийн системийг яаралтай хөгжүүлж, бодит эдийн засгийг нэмэгдүүлж, дижитал эдийн засгийг хөгжүүлнэ. Макро эдийн засгийн удирдлагыг боловсронгуй болгож, макро эдийн засгийн зохицуулалтын арга барилыг шинэчилж, макро бодлогын бие даасан байдлыг нэмэгдүүлж, санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой, эрүүл бодлогыг хэрэгжүүлэн, засгийг цомхотгох эрхийг тавих, тавих удирдахыг уялдуулж, үйлчилгээ сайжруулахыг баримталж, үр тарианы аюулгүй байдал, эрчим хүч баялгийн аюулгүй байдал, аж үйлдвэрийн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг баталж, банк санхүүгийн бодит эдийн засагт үзүүлэх үйлчилгээг баримталж, банк санхүүгийн хяналт шалгалтыг иж бүрэн эрчимжүүлж, эдийн засаг, банк санхүүгийн салбарын эрсдэлээс урьдчилан сэргийлж, намдаах, зах зээлийн хяналт шалгалт болон монополчлолын эсрэг заалт тогтолцоог эрчимжүүлж, хөрөнгийн эмх замбараагүй тэлэхээс урьдчилан сэргийлж, зах зээлийн дэг журмыг хамгаалж, бүх төрлийн зах зээлийн байгууллага, ялангуяа жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн амьжирлын хүчинг нэмэгдүүлж, хөдөлмөрчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байна. Нам бүс нутгийн зохицонгуй хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, Бээжин Тяньжинь Хэбэйн зохистой хөгжил, Хөхмөрний эдийн засгийн зурвасын хөгжил, Гуандүн Хонконг Макаогийн булангийн бүсийн бүтээн байгуулалт, Хөхмөрний гурвалжин хойгийн интеграц хөгжил, Хатанголын сав газрын экологийг хамгаалах болон өндөр чанартай хөгжлийг ахиулж, Шюн-Ань шинэ дүүргийг өндөр стандарт, өндөр чанартай бүтээн байгуулж, баруун бүс нутгийг түлхүү хөгжүүлэх шинэ нөхцөл байдал төлөвшүүлэхийг ахиулж, зүүн хойд Хятадыг мандуулах талаар шинэ давалт хийж, төвийн бүс нутгийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, зүүн бүс нутгийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, хувьсгалын өлгий, үндэстний газар нутаг, хилийн нутаг, ядуу нутгийн үйлдвэрлэл, амьдралын нөхцөлийг сайжруулахад анхаарч байна. Хүн төвтэй шинэ хэлбэрийн хот сууринжилтыг хөгжүүлж, хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, удирдлагыг эрчимжүүлж байна. Нам хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин малчны асуудлыг сайтар шийдвэрлэхийг бүх намын ажлын тэргүүн чухал зорилт болгон, хөдөө тосгоныг мандуулах стратегийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, тариалах талбайг хамгаалах, хөдөө аж ахуйн техникийг хөгжүүлэх хамгийн хатуу тогтолцоог хэрэгжүүлж, үр тарианы шинжлэх ухаан технологийн бие даан хүчирхэгжихийг ахиулж, үрийн эх үүсвэрийг бие даан хянах, Хятадын ард түмний хоол хүнсний асуудлыг өөрсдөө эзэн мэдэхийг батална.

ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын эдийн засгийн хөгжлийн тэнцвэртэй, зохицонгуй, тогтвортой байдал мэдэгдэм эрчимжиж, ДНБ-ий хэмжээ 100 мянган тэрбум юанийг давж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларыг даван, улсын эдийн засгийн бодит хүчин чадал, шинжлэх ухаан, технологийн хүчин чадал, улсын цогцолбор хүчин чадал шинэ шатанд ахиж, Хятадын эдийн засаг илүү чанартай, үр өгөөжтэй, шударга, тогтвортой, аюулгүй хөгжлийн замд гарсан байна.

/Дөрөв/. Өөрчлөлт, шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх талаар

Намын XI их хурлын төв хорооны III бүгд хурлаас хойш, Хятадын өөрчлөлт шинэчлэлт сүр далайцтай замналыг туулж, дэлхий дахины анхаарлыг татам амжилтад хүрсэн байна. Практик хөгжихийн дагуу зарим гүн давхаргын тогтолцоо механизмын асуудал болон ашиг сонирхлын тогтмол саад тотгор улам мэдэгдэм илэрч, өөрчлөлт хүнд бэрх туулах үе шатанд орсон байна. Намын төв хороо практикийн хөгжил, үзэл санааг чөлөөлөх, өөрчлөлт шинэчлэлт эцэс төгсгөл гэж байдаггүй, өөрчлөлт үргэлжлэхээс төгсгөлийн үе шат гэж байдаггүй, зогсох ухрах бол гарц биш, нэн их улс төрийн зориг, оюун ухаан гаргаж өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, хүнд бэрхийг зоригтой туулан, байгууллын бүтээн байгуулалт, өөрчлөлтийн уялдаа холбоог түлхүү анхаарч, урагшлуулж, тогтолцоо, механизмын дутагдалтай талыг үр дүнтэй арилгах шаардлагатайг гүн ухамсарласан байна.

Намын XVIII их хурлын төв хорооны III бүгд хурлаар эдийн засгийн, улс төрийн, соёлын, нийгмийн, экологийн соёл иргэншлийн тогтолцоо, улсын батлан хамгаалах, армийн өөрчлөлт, намын бүтээн байгуулалтын тогтолцооны өөрчлөлтийг байрлуулж, өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий зорилт, стратегийн гол цэг, тэргүүлэх дараалал, гол анхаарах чиглэл, ажлын механизм, ахиулах хэлбэр, цагийн хуваарь, маршрут зэргийг тогтоосон байна. Намын XI их хурлын төв хорооны III бүгд хурал бол цаг үеийг заагласан, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлсэн байна. Намын XVIII их хурлын төв хорооны III бүгд хурал бол мөн цаг үеийг заагласан, өөрчлөлтийг хэсэг хайлт хийж байснаас давалт хийж, системтэй, иж бүрэн гүнзгийрүүлэх үе шатанд шилжиж, Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн нөхцөл байдлыг бий болгожээ.

Нам өөрчлөлт шинэчлэлтийн зөв чиглэлийг баримталж, нийгмийн шударга ёсыг ахиулах, ард түмний буян хишгийг нэмэгдүүлэхээр гараа бариа болгож, асуудал шийдэхийг түлхүү анхаарч, үзэл санааг цаашид чөлөөлөх, нийгмийн үйлдвэрлэлийн хүчинг чөлөөлж хөгжүүлэх, нийгмийн амьжирлын хүчинг чөлөөлж нэмэгдүүлэхийг анхаарч, дээд түвшний дизайн болон цогц төлөвлөлт хийхийг эрчимжүүлж, өөрчлөлтийн системтэй, цогц, зохицолтой байдлыг нэмэгдүүлж, ард түмний бүтээлч санааг идэвхжүүлж, чухал салбар, зангилаа дамжлагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг ахиулав. Нам өөрчлөлтийг иж бүрэн ахиулж, олон цэгт давалт хийж, тогтвортой гүнзгийрч, суурийг бэхжүүлж, байрыг бататгахаас иж бүрэн ахиулж, хуримтуулж, систем болж, зохицолтой өндөр үр өгөөжтэй, бүх салбарын сууь тогтолцоо байгуулагдаж, олонхи салбарт түүхт чанартай өөрчлөлт гарч, системийн чанартай дахин бүтээгдэж, цогцоор дахин давтагдсан байна.

Намын төв хороо гадаадад нээлттэй хаалгын бодлого дэвшил авчирч, битүүжилэх нь зайлшгүй хоцрох болно, Хятадын хөгжлийн давуу тал, санаачилга,  ирээдүйг олох хэрэгтэй, эдийн засгийн даяаршилд заавал зохицож, Хятадын асар том зах зээлийн давуу талд түшиглэж, нэн идэвхи санаачлагатай гадаад нээлтийн стратегийг хэрэгжүүлэх хэрэгтэй, Хятад орон хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцахыг баримталж, “Бүс ба зам”-ын өндөр чанартай хөгжлийг хамтдаа байгуулахыг ахиулж, зам дагуу улс орнуудын эдийн засгийн хөгжил, ард түмний амьжиргааг сайжруулахыг ахиулахад чиглэсэн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, энх тайвны зам, цэцэглэлтийн зам, нээлтийн зам, ногоон зам, инновацийн зам, соёл иргэншлийн замыг бүтээн байгуулж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг өнөөгийн дэлхийд хамгийн хүрээллийг хүлээсэн олон улсын нийтийн бүтээгдэхүүн болон олон улсын хамтын ажиллагааны тавцан болгохыг гүн ухамсарласан байна. Хятад орон дотоод гадаадад нээлттэй байхаар харилцан ахиулж, авч ирэх, гарч явахыг сайтар уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хөнгөвчлөхийг ахиулж, дэлхийн өндөр стандартад нийцсэн чөлөөт худалдааны бүсийн сүлжээг байгуулан, чөлөөт худалдааны туршилтын бүс болон Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулж, дүрэм, журам, удирдлага, стандарт зэрэг тогтолцооны чанартай нээлтийг ахиулж, улам их цар хүрээнд, салбарт, гүн давхаргын гадаад нээлтийн нөхцөл байдлыг төлөвшүүлж, харилцан ашигтай хамтаар хожих, олон ургалч тэнцвэртэй, аюулгүй, өндөр үр өгөөжтэй нээлттэй эдийн засгийн системийг байгуулж, Хятадын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон өрсөлдөх давуу талыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна.

Намын XVIII их хурлаас хойш, нам өөрчлөлтийг тасралтгүй иж бүрэн гүнзгийрүүлж, Хятадын онцлогтой социализмын байгуулал улам боловсронгуй болж, тогтворжиж, улс орныг засаглах систем, засаглах хүчин чадлын орчин үеийн түвшин тасралтгүй дээшилж, нам, төрийн үйлс шинэ амьжирлын хүчинтэй болов.

/Тав/. Улс төрийн бүтээн байгуулалтын талаар

Өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойш, ХКН ард түмнийг удирдан Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замаар замнахыг баримталж, социализмын ардчиллыг хөгжүүлж, чухал том ахицад хүрсэн билээ. Нам дотоод гадаадын улс төрийн хөгжлийн амжилт ялагдлаас Хятадын онцлогтой социализмын байгууллыг баримтлах өөртөө итгэх итгэлийг юуны өмнө Хятадын онцлогтой социализмын улс төрийн байгууллын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, социализмын ардчилсан улс төрийг байгуулж, социализмын улс төрийн соёл иргэншлийг хөгжүүлэхийн тулд заавал Хятадын онцлогтой социализмын улс төрийн байгууллыг Хятадын нийгмийн хөрсөнд гүн үндэслүүлж, бусад улсын улс төрийн байгууллыг хуулбарлах бол үр дүнд хүрэхгүй төдийгүй тэрчлэн улс орны ирээдүй, хувь заяаг сүйрүүлэх болно гэдгийг дотоод, гадаадын улс төрийн хөгжлийн амжилт, алдаанаас гүн таньж олсон байна. Намын удирдлага, ард түмэн улс орны эзэн суух, хуулиар улсаа засахыг органикаар уялдуулахыг заавал баримталж, ард түмний ардчиллыг бүхий л үйл явцад идэвхтэй хөгжүүлж, ард түмэн эзэн суух байгууллын системийг иж бүрэн, өргөн, органик уялдаатай боловсронгуй болгох хэрэгтэй, олон талт, саадгүй, эмх цэгцтэй ардчиллын арга замыг бий болгож, ардчиллын хэлбэрийг баяжуулж, бүх түвшинд, бүх салбарт ард түмний улс төрт оролцох оролцоог эмх цэгцтэй өргөтгөж, бүх талын байгуулал болон улс орныг засахыг ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, ард түмний эрх ашиг, ард түмний бүтээх идэвхжлийг батлах хэрэгтэй. Өрнө дахины “Үндсэн хуулийн дагуу эрх барих”, олон нам ээлжлэн эрх барих, “Хууль тогтоох, засаг захиргаа, хууль зүй гурван эрхийг хуваарилах болон тэнцвэрийг хадгалах” зэрэг улс төрийн урсгалын буруу нөлөөнд автахаас заавал сэрэмжилж, сэргийлэх хэрэгтэй.

Намын XIX их хурлын төв хорооны IV бүгд хурлаас нам урт хугацаанд эрх барих болон улс орны урт хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор, Хятадын онцлогтой социализмын байгууллыг баримталж боловсронгуй болгох, улс орныг засах систем болон засах чадварыг орчин үед ахиулах асуудлыг ерөнхийд нь судалж, Хятад орны онцлогтой социализмын байгууллын тулгуурлах язгуур үндсэн байгуулал, үндсэн байгуулал, чухал байгууллыг баримтлан боловсронгуй болгохыг гол байрлуулжээ. Намын төв хороо цохон тэмдэглэхдээ, ард түмний голлох статусыг заавал баримталж, ард түмэн хуулийн дагуу ардчилсан сонгууль явуулах, ардчиллаар зөвшилцөх, ардчилсан шийдвэр гаргах, ардчилсан удирдлага, ардчилсан хяналт тавихыг батлах хэрэгтэй гэжээ. Нам ардын төлөөлөгчдийн их хурлын байгууллыг баримталж, боловсронгуй болгон, ард түмэн ардын төлөөлөгчдийн их хурлаар дамжуулан төрийн эрх хэрэгжүүлэхийг дэмжин баталж, ардын төлөөлөгчдийн их хурал хуулийн дагуу хууль тогтоох, хяналт тавих, шийдвэр гаргах, томилох огцруулах эрх хэрэгжүүлэхийг дэмжин баталж, хээл хахуулиар санал цуглуулсан сонгуулийн гэмт хэргийг эрс шийтгэж, ардын төлөөлөгчдийн их хурлын байгууллын нэр хүнд нэр төрийг хамгаалж, ардын төлөөлөгчдийн их хурлын байгууллын үндсэн улс төрийн байгууллын үүргийг гүйцэтгэнэ. Нам ХКН-ын удирдлага дор олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвшилцлийн байгууллыг баримтлан боловсронгуй болгож, ардчилсан намуудын төв хороо чухал том шийдвэр байрлуулалтын хэрэгжилтэд тусгай хяналт тавих, ХКН-ын төв хороонд шууд санал болгох зэрэг байгууллыг боловсронгуй болгож, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлгөөний тусгай зөвлөлдөх байгууллагын байгууллын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, социализмын зөвлөлдөх ардчиллыг өргөн, олон давхаргын байгуулалжих хөгжлийг ахиулж, Хятадын онцлогтой зөвлөлдөх ардчиллын системийг төлөвшүүлнэ. Нам анхан шатны захиргааг баримтлан бэхжүүлж, анхан шатны ардчилсан байгууллыг боловсронгуй болгож, үйл ажиллагаа ил тод байх байгууллыг боловсронгуй болгож, ард түмний мэдэх, оролцох, илэрхийлэх, хянах эрхийг батална. Намын иж бүрэн удирдлага, ард түмэн төвтэй, шилдэг зохицонгуй өндөр үр өгөөжтэй, хуулийн дагуу иж бүрэн улсыг засах зарчмыг баримталж, нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, нам төрийн байгууллагын бүрэн эрхийг системтэй, цогцоор дахин зохицуулна. Нам үндэстний бүс нутгийн өөртөө засах байгууллыг баримтлан боловсронгуй болгож, Хятадын онцлогтой үндэстний асуудлыг шийдвэрлэх зөв замыг хэлбэрэлтгүй баримталж, Хятадын үндэстний хамтын нэгдлийн ухамсрыг бэхжүүлэхээр намын үндэстний ажлын гол чиглэл болгохыг баримталж, шинэ эриний намын Түвд, Шиньжянг засах стратегийг тогтоож, тэгш эрх, эв нэгдэл, харилцан туслалцсан, зохицолтой социализмын үндэстний харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, үндэстнүүд эв нэгдэн тэмцэж, хамтаар цэцэглэн хөгжихийг ахиулна. Нам намын шашны ажлын үндсэн чиглэлийг баримталж, шашныг Хятадын онцлогт нийцүүлэн хөгжүүлэхийг баримталж, шашны социализмын нийгэмд дасан зохицохыг идэвхтэй удирдан чиглүүлнэ. Нам их нэгдмэл фронтын ажлын нөхцөл байдлыг боловсронгуй болгож, хамгийн их хураагч тоог хайхыг хичээж, хамгийн том ижил төвтэй тойргийг зурж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх далайцтай эрч хүчийг хуримтуулна. Нам улс төр, манлайлал, олон түмэнч чанарыг нэмэгдүүлэхийг анхаарч, олон нийтийн байгууллагын ажлын өөрчлөлт, шинэчлэлтийг ахиулж, ажилчны эвлэл, коммунист залуучуудын эвлэл, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагуудын үүргийг нэн сайн гүйцэтгэнэ. Бид ард түмний оршин тогтнох, хөгжих эрхийг батлахыг хүний​эрхийн үйлсийг иж бүрэн хөгжүүлэхийг тэргүүн чухал ажил болгон ахиулна.

Намын XVIII их хурлаас хойш, Хятадын социализмын ардчилсан улс төрийн байгуулал дүрэмжих, дэг журамжих тийш иж бүрэн ахиж, Хятадын онцлогтой социализмын улс төрийн байгууллын давуу тал нэн сайн хэрэгжиж, эрч хүчтэй, тогтвортой, эв нэгдэлтэй улс төрийн нөхцөл байдал улам бэхжиж хөгжиж байна.

/Зургаа/. Улс орныг иж бүрэн хуулиар засах талаар

Өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш, ХКН улс орныг хуулийн дагуу засахыг баримталж, социализмын хуулиар засах бүтээн байгуулалтыг тасралтгүй ахиулсаар ирсэн билээ. Үүний зэрэгцээ, хуулийг хэрэгжүүлэхгүй, хуулийн хэрэгжилт сул, хууль сахиулах нь шударга бус, хууль зөрчсөн үйлдлүүдийг нэхэмжлэхгүй зэрэг ноцтой асуудлууд оршсоор ирсэн төдийгүй зарим хууль сахиулагчид гэмт хэрэгтнүүдийн хамгаалагч болж, хууль дээдлэх нэр хүндэд ноцтой хохирол учруулж, нийгмийн шударга ёсонд ноцтой нөлөөлсөн байна. Эрх мэдэл бол “хоёр иртэй хутга” болох, хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх бол ард түмэнд тустай, хууль тогтоомжийн эсрэг хэрэгжүүлэх бол улс орон, ард түмэнд хор хөнөөл авч ирэх нь зайлшгүй гэдгийг нам гүн ухамсарлав. Намын төв хороо цохон тэмдэглэхдээ, хуулийг дээдэлбэл улс орон мандаж, хуулийн засаглал доройтвол улс орон самуурна. Хуулийн дагуу улс орныг иж бүрэн засах бол Хятадын онцлогтой социализмын мөн чанарын шаардлага болон чухал баталгаа болно, улс орныг засах нэгэн удаагийн гүнзгий хувьсгал болно. Хуулийн дагуу улс орныг засахыг баримтлахад юуны өмнө үндсэн хуулийн дагуу улс орныг засахыг баримталж, хуулийн дагуу эрх барихыг баримтлахад юуны өмнө үндсэн хуулийн дагуу эрх барихыг баримтлах хэрэгтэй гэжээ. Хятадын онцлогтой социализмын хуулиар засах замаар замнахыг заавал баримталж, Хятадын онцлогтой социализмын хуулиар засах онолыг хэрэгжүүлж, хуулийн дагуу улс орныг засах, хуулийн дагуу эрх барих, хуулийн дагуу засаг хэрэгжүүлэхийг зэргээр ахиулж, хуулиар засах төр, хуулиар засах засгийн газар, хуулиар засах нийгмийг цогцоор бүтээн байгуулахыг баримталж, бүх нийтээр хууль дээдлэх, хууль суралцах, хууль сахих, хууль ашиглах ухамсар чадварыг иж бүрэн нэмэгдүүлэх хэрэгтэй.

ХКН-ын XVIII их хурлын төв хорооны IV бүгд хурал болон төв хорооны иж бүрэн хуулийн дагуу улс орныг засах ажлын хуралдаанаас иж бүрэн хуулийн дагуу улс орныг засах асуудлыг тусгай судалж, шинжлэх ухаанчаар хууль тогтоох, хуулийг чанга хэрэгжүүлэх, шударгаар хууль сахиулах, бүх нийтээр хууль сахих тухай дээд түвшний дизайн болон чухал том байршуулалт хийж, хуулийг дүрэмжүүлэх систем, хуулиар засахыг хэрэгжүүлэх систем, хуулиар засахад хяналт тавих систем, хуулиар засахыг хэрэгжүүлэх систем, хуулиар засахыг хянах систем, хуулиар засахыг батлах систем болон намын дотоодын хууль тогтоомжийн системийн бүтээн байгуулалтыг бүх талаар нэгдэлтэй төлөвлөн ахиулав.

Нам цохон тэмдэглэхдээ, иж бүрэн хуулийн дагуу улс орныг засахын хамгийн өргөн, хамгийн гүн зузаан суурь бол ард түмэн болно, ард түмний ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг тусган илэрхийлж, хамгаалах, ард түмний буян хишгийг нэмэгдүүлэхийг иж бүрэн хуулийн дагуу улс орныг засах бүх салбар бүх үйл явцад хэрэгжүүлж, нийгмийн шударга ёсыг батлан ахиулж, ард түмэн хуулийн байгуулал, хууль хэрэгжүүлэх тогтоол, хууль сахиулах хэрэг болгоноос шударга ёсыг мэдрүүлэхийг хичээх хэрэгтэй. Нам үндсэн хуулийг иж бүрэн хэрэгжүүлхийг батлах тогтолцоо, механизмыг боловсронгуй болгож, үндсэн хуульд тангараг өргөх дүрмийг тогтоож, социализмын хуулиар засах үзэл санааг дэлгэрүүлж, төрийн байгууллага хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлж, бүх шатны удирдах боловсон хүчин хуулиар засах сэтгэхүй, хуулиар засах арга барилыг ашиглан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийг ахиулах чадварыг дээшлүүлж, бүх нийгмийн хуулиар засах ухамсрыг нэмэгдүүлэхийг удирдана гэжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталж, иргэний хууль, гадаадын хөрөнгө оруулалтын хууль, төрийн аюулгүй байдлын тухай хууль, Хяналтын тухай хууль зэрэг хуулиудыг боловсруулж, хууль тогтоох хууль, улсын батлан хамгаалах хууль, байгаль орчинг хамгаалах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, гол салбар, шинээр мандаж буй салбар, гадаадтай холбогдох салбарт хууль тогтоохыг эрчимжүүлж, үндсэн хуулиар цөм болгосон Хятадын онцлогтой социализмын хуулийн системийг яаралтай боловсронгуй болгов. Нам хууль зүйн хариуцлагын дүрмээр гол болгосон хууль сахиулах тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, улс төр, хуулийн салбарын өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлж, улс төр хуулийн салбарын боловсон хүчинг хүмүүжүүлэн цэгцлэх ажлыг өрнүүлж, хуулийн дагуу хилс буруу хэргийг цагаатгаж, хууль хэрэгжүүлэх, сахиулах байгууллагын авлигыг хатуу шийтгэж, хууль хэрэгжүүлэх, сахиулах байгууллагын шударга, ариун цэгц, үр өгөөжтэй, нэр хүндтэй байхыг батлахыг удирдана.

ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын онцлогтой социализмын хуулиар засах систем тасралтгүй боловсронгуй болж, хуулиар засах Хятад орны бүтээн байгуулалтад бодитой алхам хийж, хуулиар засахын үндэс суурийг бэхжүүлэх, тогтвортой төлөвлөгөө, алсад ашигтай байхыг батлах үүргийг цаашид хөгжүүлж, нам хуулиар засах аргыг хэрэглэж улс орныг удирдаж засах чадвар мэдэгдэм дээшлэв.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа
Мэдээ үзсэн:315
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой