”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр/3/

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр

    Өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийг бүтээн байгуулах шинэ нөхцөл байдлыг бий болгохын тулд заавал онолын шинэчлэлээр үйлсийн хөгжлийг чиглүүлэх шаардлагатайг нам гүн ухамсарлаж олов. Нөхөр Дэн Шяопин тэмдэглэхдээ, нэгэн нам, улс орон, үндэстэн аливаа зүйлийг номоос хайх, үзэл санаа царцангуй, мухар сүсгийг дэлгэрүүлэх юм бол урагш ахих боломжгүй, амьжирлын хүчин зогсонгуйрч, нам төр мөхөх болно. Үнэний стандартын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг удирдан дэмжиж, шинэ практик болон цаг эриний онцлогт тулгуурлан, марксизмыг баримталж, хөгжүүлэх, Хятадын онцлогтой социализмын хөгжлийн зам, хөгжлийн үе шат, үндсэн үүрэг, хөгжлийн хөдөлгүүр, хөгжлийн стратеги, улс төрийн баталгаа, эх орны нэгдэл, гадаад харилцаа болон олон улсын стратеги, удирдах хүчин, түшиглэх хүчин зэрэг цуврал үндсэн асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч, Хятадын онцлогтой социализмын онолын системийг төлөвшүүлж, марксизм Хятад улсын онцлогт нийцсэн шинэ үсрэлтийг биелүүлжээ.

    ХКН-ын XII, XIII, XIV, XV, XVI, XVII их хурал олон улсын болон дотоодын нөхцөл байдлын хөгжил, манай улсын хөгжлийн шинэ шаардлагаас үүсч, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах асуудлыг иж бүрэн зохион байгуулж, намын төв хорооны бүгд хурлыг олон удаа зохион байгуулж, өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдлын том ажлыг тусгай судалсан байна. Манай улсын өөрчлөлт хөдөө тосгоны ургац хураалтыг гэр бүл даачлах хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлээд амжилтад хүрч, аажмаар хотын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг хийж, дараа нь бүх Хятадын хэмжээнд дэлгэрүүлж, социалист зах зээлийн эдийн засгийн өөрчлөлтийн чиг хандлагыг тогтоож, нэн их хэмжээнд нэн өргөн хүрээнд зах зээл баялгийг хуваарилахад үндсэн үүргийг гүйцэтгэж, эдийн засгийн үндсэн тогтолцоо, хуваарилалтын тогтолцоог баримтлан, боловсронгуй болгов. Нам эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг тууштай ахиулахын зэрэгцээ улс төр, соёл, нийгэм зэрэг бүх салбарын тогтолцооны өөрчлөлтийг хэрэгжүүлж, намын бүтээн байгуулалтын тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, одоо үеийн Хятадын тодорхой байдалд нийцсэн, амьжирлын хүчээр бялхам тогтолцоо, механизмыг тасралтгүй төлөвшүүлэн хөгжүүлэв. Нам гадаад ертөнцөд нээлттэй байх бодлогыг үндсэн бодлого болгож, Шэньжэнь зэрэг эдийн засгийн онцгой бүсүүдийг байгуулахаас эхлээд Пүдүнг хөгжүүлэх, тэнгис, хил, гол мөрнийг дагсан болон эх газрын төв хотуудыг гадаадад нээлттэй болгохоос дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүртэл, "Гадаадаас чөлөөтэй оруулж ирэх"-ээс "Гадаадад чөлөөтэй гарах" хүртэл олон улс болон дотоодын хоёр зах зээл, хоёр зүйлийн баялгийг гүйцэд ашиглав. Өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй хөгжүүлснээр манай улс дээд хэмжээнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос амьжирлын хүчээр бялхам социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, битүүмжилсэн, хагас битүүмжилсэн байдлаас бүх талаар нээсэн түүхт чанартай шилжилтийг биелүүлсэн байна.

    Социализмын орчин үеийг ахиулах зорилгоор, нам ард түмнийг удирдан, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн бүтээн байгуулалтыг хийж, цуврал чухал том амжилтад хүрсэн. Нам эдийн засгийн бүтээн байгуулалтаар төв болгож, хөгжих бол хатуу ёс болохыг баримталж, шинжлэх ухаан, технологи бол нэгдүгээр үйлдвэрлэлийн хүчин болно гэсэн үзэлтийг дурдан, шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан улс орноо мандуулах, тогтвортой хөгжих, боловсон хүчнээр улс орноо хүчирхэгжүүлэх зэрэг чухал том стратегийг хэрэгжүүлэн, баруун бүс нутгийн хөгжлийг түлхүү ахиулах, зүүн хойд Хятадын хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх, дунд бүс нутгийн хөгжлийг ахиулах, зүүн бүс нутгийн хөгжлийг нэн тэргүүнд дэмжиж, хот хөдөө, бүс нутгийн зохицолтой хөгжлийг ахиулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлт хөгжлийг ахиулан, төрийн бус өмчийн хөгжлийг хөхүүлэн дэмжиж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөн, экологийн орчинг хамгаалах, эдийн засгийн тогтвортой, хурдтай хөгжлийг ахиулснаар, улсын цогцолбор хүчин чадал ихээхэн нэмэгдэв. Нам намын удирдлага, ард түмэн улс орны эзэн болох, хуулиар засаглахыг органик уялдуулахыг баримталж, социализмын ардчилсан улс төрийг хөгжүүлж, социалист улс төрийн соёл иргэншлийг төлөвшүүлж, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг идэвхтэй, тогтвортой ахиулж, хуулийн дагуу улсыг засаглах болон ёс зүйн дагуу улсыг засаглахыг хослуулахыг баримталж, шинэ үндсэн хуулийг боловсруулж, социализмын хуулийн засаглалт улсыг бүтээн байгууж, Хятадын онцлогтой социализмын хуулийн системийг төлөвшүүлж, хүний эрхийг хүндэтгэн баталгаажуулж, хамгийн өргөн эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлэн хөгжүүлж байна. Нам мөрөөдөл, итгэл үнэмшлийн боловсролыг эрчимжүүлж, социализмын цөм үнэт зүйлийн үзлийн систем бүтээн байгуулахыг ахиулж, социализмын оюуны соёл иргэншлийг төлөвшүүлэн, социалист дэвшилтэт соёлыг хөгжүүлж, социалист соёлын агуу хөгжил, цэцэглэлтийг дэмжив. Нам ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ард түмний амьдралыг дээшлүүлж, хөдөө аж ахуйн татварыг тэглэж, суралцахаас боловсролтой, хөдөлмөрлөвөл орлоготой, өвчин тусвал үзүүлэх эмнэлэгтэй, өтөлбөл өндөр настанг асрах газартай, суухаас орон сууцтай байхыг батлан, нийгмийн эв зохицол, тогтвортой байдлыг ахиулж байна. Нам хүчирхэг, орчин үеийн шинэчлэгдсэн, жигдэрсэн хувьсгалт арми байгуулах ерөнхий зорилтыг дэвшүүлж, мэдээлэлжсэн нөхцөлд хэсэг талын дайнд ялах, Хятадын онцлогтой армийн шинэчлэлийг ахиулах, Хятадын онцлогтой армийг шилдэгжүүлэх замаар замнаж байна.

    Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа өнөө үед, нам дөрвөн үндсэн зарчмыг\социализмын замыг баримтлах, ардын ардчилсан диктатурыг баримтлах, ХКН-ын удирдлагыг баримтлах, марксизм ленинизм Мао Зэдүнгийн үзэл санааг баримтлахыг хэлнэ\ гуйвшгүй баримталж, аливаа хөндлөнгийн оролцоог тууштай арилгаж, улс орны өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдлын ерөнхий нөхцөл байдалтай холбоотой цуврал эрсдэлийн шалгалтыг тайвнаар туулж байна. ХХ зууны 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр, ЗХУ задарч, зүүн Европ эрс өөрчлөгдөв. Дэлхий дахинд коммунизм, социализмын эсрэг дайсагнагч хүчний дэмжлэг, турхиралтаас болж, дэлхийн их уур амьсгал, дотоодын бичил уур амьсгалын нөлөөгөөр 1989 оны хавар, зуны заагт манай улсад улс төрийн ноцтой хямрал үүссэн. Нам, засгийн газар ард түмэнд түшиглэн, үймээн самууныг тодорхой байр суурьтай эсэргүүцэж, социалист төрийн эрх мэдлийг хамгаалж, ард түмний язгуур ашиг сонирхлыг хамгаалав. Нам ард түмнийг удирдан Азийн банк санхүүгийн хямрал, олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг эдийн засгийн эрсдэлийг амжилттай даван туулж, 2008 оны Бээжингийн олимп, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулж, Хөх мөрөн, Нун мөрөн, Сунгарь мөрний сав газарт хүчтэй үерлэх, Вэньчуаний газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийг даван туулж, SARS-ыг ялан, намыг эрсдэлийг эсэргүүцэж, ээдрээтэй нөхцөл байдлыг зохицуулах чадварыг харуулж чадсан билээ.

    Нам эх орны нэгдлийн агуу үйлсийг биелүүлэхийг түүхэн чухал үүрэг гэж үзэж, үүний төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргаж ирсэн. Нөхөр Дэн Шяопин "Нэг улс хоёр систем"-ийн шинжлэх ухааны үзэл баримтлалыг бүтээлчээр дурдсан нь эх орныг энх тайвнаар нэгтгэх шинэ замыг нээж өгсөн юм. Хүнд хэцүү тэмцлээр дамжуулж, Хятадын засгийн газар Хонконг, Макаогийн бүрэн эрхийг буцаан хэрэгжүүлж эхэлсэн нь Хятадын үндэстнүүдийн олон 100 жилийн доромжлолыг эцэслүүлэв. Хонконг, Макао эх орондоо буцаж ирсний дараа, төв засгийн газар үндсэн хууль болон онцгой засаг захиргааны бүсийн үндсэн хуулийг чанд мөрдөж, Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг сахин хадгалж байна. Нам Тайваний асуудлыг шийдвэрлэх ерөнхий байдлыг эзэмшиж, "Энх тайвнаар нэгдэж, нэг улсад хоёр систем хэрэгжүүлэх" үндсэн чиглэлийг тогтоож, Тайваний хоолойн хоёр эргийн нэг Хятад улсын зарчмыг агуулсан "1992 оны нэдмэл ойлголт"-д хүрэхийг ахиулж, хоёр эргийн зөвшилцлийн хэлэлцээг ахиулж, хоёр эргийн хооронд хос чиглэлээр шууд шуудан, худалдаа, нисэх онгоц нэврэхийг биелүүлж, хоёр эргийн улс төрийн намын солилцоог эхлүүлсэн. Улс орныг хагалан бутаргахын эсрэг хуулийг боловсруулж, "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчийг эрс тогтоон барьж, эх орны нэгдлийг ахиулж, "Хоёр Хятад орон", "Нэг Хятад, нэг Тайвань", "Тайванийг тусгаар тогтнуулах" бүх төрлийн оролдлогыг үр дүнтэй ялан давжээ.

    Нам цаг эриний онцлог, олон улсын нөхцөл байдлыг шинжлэх ухаанчаар дүгнэн, энх тайван, хөгжил бол өнөөгийн цаг эриний гол сэдэв болохыг дурджээ. Нам дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах гадаад харилцааны бодлогын зорилтыг тууштай баримталж, том гүрнүүд хоорондын харилцааг зохицуулж, хөрш орнуудтай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж, хөгжиж буй орнуудтай найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, бүх талын олон түвшний гадаад харилцааны шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. Нам дэлхийн олон туйлшрал, олон улсын харилцааг ардчилахыг идэвхтэй ахиулж, эдийн засгийн даяаршлыг хамтын хөгжил цэцэглэлтэд тустай чиглэлд ахиулж, жанжлах үзэл, хүчээр түрээ барих улс төрийн эсрэг тодорхой байр суурийг баримталж, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг тууштай хамгаалж, шударга, зүй зохистой олон улсын улс төр эдийн засгийн шинэ дэг журам байгуулахыг ахиулж, дэлхий байнга энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулж байна.

    Улс орныг засахад юуны өмнө заавал намыг засах хэрэгтэй, намыг засахад заавал чанга хатуу байх хэрэгтэй. Намын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулж, намын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийг боловсруулж, ахиулах ёстой гэдгийг нам үргэлж цохон тэмдэглэж ирсэн билээ. Нам намын дотоодын улс төрийн амьдралын зарим хэм хэмжээг боловсруулж, ардчилал төвлөрлийн дүрмийг төгөлдөржүүлж, намын дотоодын ардчиллыг хөгжүүлж, намын улс төрийн амьдралын хэвийн байдлыг бий болгожээ. Төлөвлөгөөтэй, алхам дараатай намыг цэгцэлж, намын дотоодын үзэл санаа цэвэр бус, суртал цэвэр бус, зохион байгуулалт цэвэр бус асуудлыг гол шийдвэрлэв. Хувьсгалч, залуужих, мэдлэгжих, мэргэжих чиглэлд нийцүүлэх ёсоор, боловсон хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, залуу, хижээл үеийн боловсон хүчинг сонгон шалгаруулж, боловсон хүчний халаа сэлгээг ахиулжээ. Намын удирдах, засгийн эрх барих түвшин, авлига, хээл хахуулийг эсэргүүцэх болон эрсдэлийг даван туулах чадварыг дээшлүүлэх гэсэн хоёр том түүхт чанартай асуудлыг шийдвэрлэхийн тойронд намаас эрх барих чадвар болон манлайллын чанарын бүтээн байгуулалт хийхээр гол шижим болгож,  нам болон ард түмний харилцаа холбоог эрчимжүүлж, намын суртлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн сайжруулах, намын эрх барих чадварын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг чухал том асуудлаар тогтоол гаргаж, “Суралцах, улс төр, шударгыг эрхэмлэх” хүмүүжил, “Гурвыг төлөөлөх”-ийн чухал үзэл санааг суралцах хүмүүжил, намын гишүүдийн манлайллын чанарыг хадгалах хүмүүжил, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг суралцах арга хэмжээ зэрэг төвлөрүүлэн суралцах хүмүүжлийг өрнүүлэв. Нам намын суртлын бүтээн байгуулалт, авлигатай тэмцэх ажлыг нам, улс орны мандаж мөхөхтэй холбоотой хэмжээнд анхаарч, авлигыг шийтгэх, урьдчилан сэргийлэх системийн бүтээн байгуулалтыг ахиулжээ.

    Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн ойг тохиолдуулан, намын төв хороо ёслол төгөлдөр тэмдэглэх хурал зохион байгуулж, нөхөр Ши Жиньпин чухал үг хэлж, өөрчлөлт шинэчлэлт хийсэн 40 жилийн аугаа их амжилт болон үнэ цэнэтэй туршлагыг иж бүрэн дүгнэж, өөрчлөлт шинэчлэлт бол намын нэгэн удаагийн агуу их ухаарал болно, Хятадын ард түмэн болон Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхэн дэх нэгэн удаагийн агуу их хувьсгал болно, өөрчлөлт шинэчлэлтийг эцэст нь хүртэл хийх агуу их уриалга гэж цохон тэмдэглэв. Өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын агуу их амжилт дэлхий дахины анхаарлыг татаж, манай улс үйлдвэрлэлийн хүчний хувьд харьцангуй хоцрогдсон байдлаас эдийн засгийн нийт хэмжээ дэлхийд хоёрдугаарт жагсаагдах түүхт чанартай давалт хийж, ардын амьдрал идэж өмсөхдөө хүрэлцэхгүй байснаасаа ерөнхийдээ дундаж чинээлэгжиж, иж бүрэн дундаж чинээлэгжих түүхт чанартай үсрэлтийг биелүүлж, Хятадын үндэстнүүд хөл дээрээ босон зогсохоос баяжиж чадсан агуу их үсрэлтийг ахиулсан байна.

    ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг баатарлаг тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай өөрчлөлт, шинэчлэлт бол өнөөгийн Хятад орны ирээдүй, хувь заяаг шийдэх зангилаа бодлого болно, Хятадын онцлогтой социализмын зам бол Хятад орныг хөгжил цэцэглэлтэд хөтлөх зөв зам болно, Хятад орон цаг эринтэй хөл нийлүүлэн алхаж байна гэдгийг зарлав.

Дөрөв. Хятадын онцлогтой социализмын шинэ эринг нээх нь

    ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын онцлогтой социализм шинэ эринд гарлаа. Намын өмнө тулгамдаж буй гол үүрэг бол нэг дэх 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлж, хоёрдугаар 100 жилийн зорилтыг хэрэгжүүлэх шинэ аяныг эхлүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх агуу зорилтод хүрэх явдал юм.

    Нөхөр Ши Жиньпин цөмтэй намын төв хороо Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын стратегийн ерөнхий нөхцөл байдал болон дэлхийд 100 жилд гарч байгаагүй их өөрчлөлтийн ерөнхий нөхцөл байдлыг нэгтгэн төлөвлөн эзэмдэж, Хятадын онцлогтой социализмын шинэ эрин бол өнгөрснийг өвлөн залгамжилж, ирээдүйг нээх, шинэ түүхэн нөхцөлд Хятадын онцлогтой социализмын ялалтыг үргэлжлүүлэн тэмцэн олох эрин үе, мөн дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлоох шийдвэрт ялалтыг тэмцэн олох, улмаар социализмын орчин үеийн хүчирхэг улсыг иж бүрэн бүтээн байгуулах эрин үе, мөн бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв нэгдэн тэмцэж, сайн сайхан амьдралыг тасралтгүй бүтээж, бүх нийтээр хамтаар баяжихыг аажмаар биелүүлэх эрин үе, мөн бүх Хятадын ард түмэн хүч сэтгэлээ нэгтгэж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэх эрин үе, мөн манай улс хүн төрөлхтөнд нэн их хувь нэмэр оруулах эрин үе болно. Хятадын онцлогтой социализмын шинэ эрин бол манай улсын хөгжлийн түүхэн шинэ байр болно.

    Нөхөр Ши Жиньпингээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд, марксизмын гол үндэслэлийг Хятад орны тодорхой байдалтай, Хятадын шилдэг уламжлалт соёлтой уялдуулж, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопингийн онол, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, нам байгуулагдсанаас хойш түүхэн туршлагыг гүнзгий дүгнэж, бүрэн ашиглаж, шинэ тодорхой байдалд тулгуурлан, Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бүтээж, Хятадын онцлогтой социализмын хамгийн чухал мөн чанар бол ХКН-ын удирдлага болно. Хятадын онцлогтой социализмын байгууллын хамгийн их давуу тал бол ХКН-ын удирдлага болно. ХКН бол хамгийн дээд улс төрийн удирдах хүчин болно, бүх нам заавал улс төр, их нөхцөл байдал, цөм, зэрэгцэх ухамсрыг нэмэгдүүлж, Хятадын онцлогтой социализмын замын, онолын, байгууллын, соёлын итгэлийг бэхжүүлж, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргатай намын төв хорооны цөм статус, намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн нэгдэлтэй удирдлагыг эрс хамгаалах хэрэгтэй. Хятадын онцлогтой социализмыг ил тод баримтлан хөгжүүлж, ерөнхий үүрэг бол социализмын орчин үе болон Хятадын агуу их сэргэн мандлыг биелүүлэх явдал болно. Дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлоосон сууринд, энэ зууны дунд үед баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв зохицолтой, үзэсгэлэнт социализмын орчин үеийн  хүчирхэг улс орныг хоёр үе шаттай байгуулж, Хятад маягийн орчин үеэр Хятадын үндэснүүдийн агуу их сэргэн мандлыг ахиулах болно. Шинэ эриний манай улсын нийгмийн гол зөрчил бол ард түмний улмаар нэмэгдэж байгаа сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ болон тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн хоорондын зөрчил болохыг тодорхойлж, ард түмнээр төв болгох хөгжлийн үзэл санааг заавал баримталж, бүх үйл явцын ардын ардчиллыг хөгжүүлж, хүний бүх талын хөгжлийг ахиулж, бүх нийтээр хамтаар баяжих талаар мэдэгдэм чанарын ахицад хүрч,  Хятадын онцлогтой социализмын үйл хэргийн ерөнхий зохион байгуулалт бол эдийн засгийн, улс төрийн, соёлын, нийгмийн, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын 5-ын нэгдэл болохыг тодорхойлж, стратегийн зохион байгуулалт бол социализмын орчин үеийн улсыг иж бүрэн цогцлоох, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улс орныг хуулийн дагуу иж бүрэн засаглах, намыг иж бүрэн хатуу засах явдал болохыг тодорхойлов. Өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий зорилго бол Хятадын онцлогтой социализмын байгууллыг боловсронгуй болгон хөгжүүлж, төрийн засаглалын систем, засаглалын чадварын орчин үеийг ахиулахыг тодорхойлов. Хуулийн дагуу улс орныг засахыг ахиулах ерөнхий зорилго бол Хятадын онцлогтой социализмын хуулиар засаглах системийг байгуулж, социализмын хуулиар засах улс байгуулахыг тодорхойлов. Социализмын үндсэн эдийн засгийн тогтолцоог заавал баримтлан боловсронгуй болгож, баялгийг хуваарилалтад зах зээлийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх, засгийн газар нэн сайн үүрэг гүйцэтгэж, хөгжлийн шинэ үе шатыг эзэмшиж, инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хамтаар хуваалцах шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, улсын дотоодын их орчлоор гол болгон, дотоод болон олон улсын хос орчлыг харилцан ахиулах шинэ хөгжлийн нөхцөл байдлыг бий болгох ажлыг хурдасгаж, өндөр чанартай хөгжлийг ахиулж, хөгжил, аюулгүй байдлыг нэгтгэн төлөвлөхийг тодорхойлов. Шинэ эринд армийг хүчирхэгжүүлэх намын зорилт бол намын командлахыг сонсдог, дайнд ялалт байгуулдаг, суртал шилдэг ардын армийг байгуулах явдал болно. Ардын армийг дэлхийн жишигт нийцсэн арми болгон байгуулахыг тодорхойлов. Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцаа нь үндэстний сэргэн мандалд үйлчилж, хүн төрөлхтөний дэвшлийг ахиулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны бүтээн байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдэл цогцлоохыг ахиулах хэрэгтэй гэж тодорхойлов. Намыг иж бүрэн, хатуу засах стратегийн чиглэлийг тодорхойлж, шинэ эриний намын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлагыг дурдаж, намын улс төр, үзэл санаа, зохион байгуулалт, суртал, сахилга батын бүтээн байгуулалтыг иж бүрэн ахиулж, байгууллын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, авлигатай тэмцэх тэмцлийг гүнзгийрүүлэн ахиулж, намыг удирдах засах улс тєрийн хариуцлагыг хэрэгжүүлж, агуу их өөрийнхдөө хувьсгал хийхээр агуу их нийгмийн хувьсгалыг удирдан чиглүүлэх болно. Эдгээр стратегийн үзэл санаа, инновацийн ойлголт бол намын Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалтын зүй тогтоолын тухай танилт гүнзгийрсэн болон онолын шинэчлэлтийн чухал том амжилт болно.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:311
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой