”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр(2-3)

/2021 оны 11-р сарын 11-ний өдөр ХКН-ын Төв хорооны XIX их хурлын VI бүгд хурлаас батлав/

Хоёр. Социализмын хувьсгалыг биелүүлж социализмын бүтээн байгуулалтыг  ахиулсан нь

Социализмын хувьсгал болон бүтээн байгуулалтын үед, намын тулгамдаж байгаа гол үүрэг бол шинэ ардчиллаас социализмд шилжихийг хэрэгжүүлж, социализмын хувьсгалыг хэрэгжүүлж, социализмын бүтээн байгуулалтыг ахиулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд улс төрийн язгуурүндсэн урьтал болон байгууллын суурийг тавьж өгөхөд оршино.

БНХАУ байгуулагдсаны дараа, нам ард түмнийг удирдан, улс төр, эдийн засаг, цэрэг арми зэрэг олон талын цуврал хүнд сорилтыг даван туулж, Гоминданы үлдвэр зэвсэгт хүчин, дээрэмчдийг устгаж, Төвдийг тайван замаар чөлөөлж, эх орны эх газрыг бүрэн нэгтгэв. Үнийг тогтворжуулах, санхүүгийн ажлыг нэгтгэх, газар шорооны өөрчлөлт, нийгмийн бүх талын ардчилсан өөрчлөлтийг хийж,эрэгтэй эмэгтэй эрх тэгш, хувьсгалын эсрэг этгээдийг дарангуйлж,авилгын эсрэг, үрэн таран хийхийн эсрэг, хүнд суртлын эсрэг \3 эсрэг\ болон хувиараа эрхлэх үйлдвэр худалдаачдын дунд “Хээл хахууль өгөхийн эсрэг, татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг, төрийн өмчийг шамшигдуулахын эсрэг, ажлаас хойш сууж мартериал хулгайлахын эсрэг, төрийн эдийн засгийн мэдээ хулгалахын эсрэг \5-ын эсрэг\ хөдөлгөөнийг өрнүүлж, хуучин нийгмээс үлдэж ирсэн шавар шалчгийг арилгаж, нийгмийн дүр төрх цоо шинээр солигдов. Хятадын ардын сайн дурын арми Ялү мөрнийг эрэлхэг зоригтой гаталж, Солонгосын ард түмэн, армитай мөр зэрэгцэн тулалдаж, хүчирхэг дайснуудыг бут цохиж, төр, цэргийн хүчийг мандуулж, Хятадын ард түмний жавхааг харуулж, Солонгосыг тусалж Америкийг эсэргүүцэх дайны ялалтыг байгуулж, БНХАУ-ын аюулгүй байдлыг хамгаалж, БНХАУ-ын том улсын статусыг харуулж чадсанбилээ. БНХАУ дотоодын болон олон улсын ээдрээтэй орчинд хөл дээрээ баттай зогсож чадсан билээ.

Намын удирдлагаар, ажилчин ангиар удирдуулсан, ажилчин тариачны холбоогоор суурь болгосон ардын ардчилсан диктатурын төрийн эрхийг байгуулан бэхжүүлж, улсын хурдтай хөгжихөд нөхцөл бүрдүүлж өгчээ. 1949 онд, Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн анхдугаар чуулганаар "Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хамтарсан хөтөлбөр"-ийг боловсруулжээ. 1953 онд намаас шилжилтийн үеийн ерөнхий шугамыг албан ёсоор дурдаж, тухайлбал нэгэн урт хугацааны турш, улс орны социализмын аж үйлдвэржилтийг аажим биелүүлж, хөдөө аж ахуй, гар үйлдвэрлэл, капитализмын үйлдвэр худалдаанд социализмынөөрчлөлтийг аажим хэрэгжүүлэхээр болов.1954 онд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Анхдугаар их хурлын анхдугаар чуулган болж, "БНХАУ-ын Үндсэн хууль"-ийг батлав. 1956 онд, манай улс үйлдвэрлэлийн материалын хувийн өмчид социалист өөрчлөлт хийж, үйлдвэрлэлийн материалын нийтийн өмч болон хөдөлмөрлөсний хэмжээгээр хуваарилахыг үндсэндээ хэрэгжүүлж, социалист эдийн засгийн тогтолцоог байгуулсан байна. Намын удирдлагаар, АТИХ-ын тогтолцоо, ХКН-аар удирдуулсан олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвлөлдөх зөвөлгөөний тогтолцоо, үндэстний бүс нутгийн өөртөө засах тогтолцоог бий болгож, ард түмэн улс орны эзэн байхад тогтолцооны баталгааг хангасан байна. Намын удирдлагаар, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний их эв нэгдлийг биелүүлэн бэхжүүлж, бүх үндэстнүүд эрх тэгш, харилцан туслалцсан социалист үндэстэн хоорондын харилцааг төлөвшүүлэн хөгжүүлж, ажилчин, тариачин, сэхээтэн болон бусад бүх давхаргын ард түмний их эв нэгдлийг биелүүлэн бэхжүүлж, нэгдмэл фронтыг өргөтгөн бэхжүүлэв. Социалист байгууллыг байгуулсан нь манай улсын аливаа дэвшил, хөгжилд чухал үндэс суурийг тавьж өгсөн байна.

ХКН-ын VIII их хурал, манай улсын социалист өөрчлөлт үндсэндээдууссаны дараа нөхцөл байдлын дагуу, дотоодын гол зөрчил ажилчин анги болон хөрөнгөтөн анги хоорондын зөрчил байхаа больж, харин ард түмэн эдийн засаг, соёлыг хурдтай хөгжүүлэх шаардлага болон одоогийн эдийн засаг соёл ард түмний шаардлагыг хангаж чадахгүй байх нөхцөл байдлын хоорондын зөрчил гэж дурдаж, бүх Хятадын ард түмний гол үүрэг бол хүчээ төвлөрүүлэн нийгмийн үйлдвэрлэлийн хүчинг хөгжүүлж, улс орны аж үйлдвэржилтийг биелүүлж, улам өсөн нэмэгдэж байгаа ард түмний материаллаг болон соёлын хэрэгцээг аажмаар хангах явдал болно гэжээ. Намаас манай улсыг аажмаарорчин үеийн хөдөө аж ахуй, орчин үеийн аж үйлдвэр, орчин үеийн улсын батлан хамгаалах, орчин үеийн шинжлэх ухаан технологи бүхий  социалист хүчирхэгорон болгохоор хичээн чармайж, ард түмнийг удирдан, бүх талын өргөн цар хүрээтэй социалист бүтээн байгуулалт хийх тухай дурдав. Хэдэн таван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлсний дараа, манай улс бие даасан, харьцангуй бүрэн бүтэнаж үйлдвэрийн систем, улс ардын эдийн засгийн систем байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, спортын салбар ихээхэн хөгжив. "Хоёр бөмбөг, нэг хиймэл дагуул"\ Эхэндээ атомын бөмбөг, устөрөгчийн бөмбөг, дараа нь цөмийн бөмбөг, пуужин болсон байна\зэрэг улсынбатлан хамгаалах дэвшилтэт технологид тасралтгүй давалт хийж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар байхгүй байснаа аажмаар хөгжиж эхэлсэн байна. Ардын чөлөөлөх арми нэг армиас тэнгисийн арми, нисэх хүчний арми болон бусад техникийн армийг оролцуулсан нэгдсэн арми болон хөгжиж, шинээр үүссэн ардын эрхийг бэхжүүлэн, Хятад улсын том улсын статусыг тогтоох, Хятадын үндэстнүүдийн нэр хүндийг хамгаалахад хүчтэй түшиг хангасан байна.

Нам бие даасан энх тайвны гадаад харилцааныбодлогыг баримталж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг санаачланбаримталж, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэр хүндийг тууштай хамгаалж, дэлхийн дарлагдаж байгаа үндэстнүүдийг чөлөөлөх, шинэ тутамтусгаар тогтносонулс орнуудын бүтээн байгуулалтын үйлс болон улс орнуудын ард түмний шударга тэмцэл, империализм, хүчээр түрий барих жанжлах үзэл, колоничлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, хуучин Хятад орны гутамшигт гадаад харилцааг эргэлт буцалтгүй эцэслүүлэв. Нам нөхцөл байдлыг харгалзан, дипломат стратегиа зохицуулж, манай улсын НҮБ дахь хууль ёсны бүх эрхийг сэргээхийг ахиулж, гадаад харилцааны ажлын шинэ нөхцөл байдлыг нээж, олон улсын нийгэмлэгт нэг Хятад орон гэсэнзарчим төлөвшихийг ахиулсан байна. Намаас дэлхийг 3 ертөнц хуваах стратегийг дэвшүүлж, Хятад орон хэзээ ч жанжлахгүй гэсэн хатуу амлалт өгч, олон улсын нийгэмлэг, ялангуяа хөгжиж буй орнуудын хүндэтгэл, сайшаалыг хүртсэн юм.Улс орны хэмжээнд эрх барихад тулгамдаж буй шинэ сорилтуудыг нам бүрэн урьдчилан харж, чөлөөлөх дайнд улс даяар ялалтын босгон дээр болсон намын VII их хурлын төв хорооны II бүгд хурлаас бүхнамд хандан, даруу, хичээнгүй, бардамнахгүй, бачимдахгүй,хатуужилтай тэмцэх суртлаа заавал хадгалах хэрэгтэй гэж дурдсан байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа, нам эрх барих нөхцөлд намын бүтээн байгуулалтын чухал том асуудлыг голдэвшүүлж, үзэл санаа, зохион байгуулалт, суртлын талаар намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, намын удирдлагыг бэхжүүлэхэд анхаарч ирсэн.Нам боловсон хүчний онол суралцах болон мэдлэгийн бэлтгэлийг эрчимжүүлж, намын удирдах төвшинг дээшлүүлж, бүхнам ялангуяа дээд шатны боловсон хүчин намын эв нэгдлийг санаачилгаасаа хамгаалах хэрэгтэй гэж шаардлсан байна. Нам суртал болон намыг цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж, намын дотоодын боловсролыг эрчимжүүлж, намын анхан шатны байгууллагыг цэгцэлж, намын гишүүдийн нөхцөлийг дээшлүүлж, хүнд суртал, зарлигдах үзэл, авлига авах, үрэн таран хийх байдлыг эсэргүүцэв. Нам намын боловсон хүчний ялзран доройтохоос урьдчилан сэргийлэхийг дээд хэмжээнд сэрэмжилж, авлигыг хатуу шийтгэв.Эдгээр чухал арга хэмжээ нь намын цэвэр ариун байдал, бүх намын эв нэгдлийг бэхжүүлж, нам, ард түмний холбоог нягтруулж, эрх баригч намын бүтээн байгуулалтын анхны туршлагыг хуримтуулсан байна.

Энэ үед, нөхөр Мао Зэдүн марксизмленинизмийн гол үндэслэлийг Хятадын тодорхой байдалтай "Хоёр дахь удаа уялдуулах"-ыг дурдаж, нөхөр Мао Зэдүнгээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд, шинэ тодорхой байдалд Мао Зэдүнгийн үзэл санааг баяжууланхөгжүүлж, социализм байгуулах тухай цуврал чухал үзэл санааг дурдав. Үүнд социалист нийгэм бол нэгэнмаш урт түүхэн үе шат, дайсан болон манай хоорондын зөрчил, ард түмний дотоодын зөрчлийг нарийн ялгаж, зөв шийдвэрлэх хэрэгтэй, манай улсын социализмын бүтээн байгуулалтын 10 том харилцааг зөв шийдвэрлэх хэрэгтэй, манай улсын тодорхой байдалд тохирсон аж үйлдвэржилтийн замаар замнах, өртгийн зүй тогтоолыг эрхэмлэн хүндэтгэж, нам болон ардчилсан нам бүлэгхоорондын харилцаанд “Урт хугацаанд зэрэгцэн орших, харилцан хяналт тавих” чиглэлийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, соёлын ажилд "Цэцэг бүхэн дэлгэрч, эрдэмтэн бүхэн уралдах" чиглэлийг хэрэгжүүлэх зэргийг оролцуулна. Эдгээр бүтээлч онолын бүтээл нь одоо ч чухал ач холбогдолтой хэвээр байна.

Мао Зэдүнгийн үзэл санаа бол марксизмленинизмийг Хятад улсад бүтээлчээр хэрэгжүүлж, хөгжүүлсэн, практикт нотлогдсон Хятадын хувьсгал, бүтээн байгуулалтын зөвонолын зарчим, туршлагын дүгнэлт, мөн марксизмыг Хятад улсад хэрэгжүүлсэн анхны түүхт чанартайүсрэлт болно.Мао Зэдүнгийн үзэл санааны амин сүнс бол бүх бүрэлдэхүүн хэсгийн байр суурь, үзэлт, аргаар холбогдон, үнэнийг хайх, олон түмний шугам, бие даасан гэсэн 3 үндсэн талаар илэрч, нам ард түмний үйлсийнхөгжилд шинжлэх ухааны удирдлага хангасан байна.

Харамсалтай нь намын VIII их хурлаас төлөвшүүлсэн зөв чигшугамыг бүрэн баримталж чадаагүй “Их үсрэлт”-ийн хөдөлгөөн, Ардын нэгдэлжих хөдөлгөөн зэрэг алдаа завхрал дараалан гарч, барууны үзэлтний эсрэг тэмцэл мөн ноцтой өргөжсөн байлаа.Тухайн үеийн гадаад орчин хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдалд нам социализмын засгийн эрхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, үүний тулд олон талын хүчин чармайлт гаргаж байв. Гэвч нөхөр Мао Зэдүнгийн социалист нийгмийн ангийн тэмцлийн тухайонол, практикийн алдаа улам бүр ноцтой болж, намын төв хороо эдгээр алдааг цаг тухайд нь засаж залууруулж чадаагүй. НөхөрМао Зэдүн тухайн үеийн нам, улс орны ангийн байдал, улс төрийн байдлыг буруу үнэлж, "Соёлын хувьсгал"-ыг эхлүүлэн удирдаж, Линь Бяо, Жян Чингийн хувьсгалын эсрэг хоёр бүлэглэл нөхөрМао Зэдүнгийн алдааг далимдуулан ашиглаж, улс орон, ард түмнийг хохироосон олон гэмт хэрэг үйлдэн, 10 жилийн дотоодын үймээн самуун ыг дэгдээж, БНХАУ байгуулагдсанаас хойш, нам, улс орон, ард түмэн хамгийн ноцтой нугарал, хохирол амсаж, сургамж асар их байлаа. 1976 оны 10-р сард төв хорооны улс төрийн товчоо нам, ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлж, "4 хүний бүлэглэл"-ийг бут ниргэж, "Соёлын хувьсгал"-ын энэхүү гамшгийг эцэслүүлэв.

БНХАУ байгуулагдсанаас өөрчлөлт шинэчлэлтийн өмнөх үе хүртэлх хугацаанд, нам ард түмнийг удирдан социализмын хувьсгалыг биелүүлж, мөлжлөгийн бүх байгууллыг устгаж, Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх хамгийн өргөн, гүнзгий нийгмийн өөрчлөлт хийж, ядуу хоосон, хүн ам олонтой дорно дахины том улс том алхмаар социалист нийгэмд орсон агуу их үсрэлтэд хүрсэн.Хайлт хийх явцад ноцтой нугарлыг туулсан боловч, намсоциализмын хувьсгал, бүтээн байгуулалтад бүтээлч чанартай онолын бүтээл болон асар их амжилтад хүрсэн нь түүхэн шинэ үе шатанд Хятадын онцлогтой социализмыг бий болгоход үнэт туршлага, онолын бэлтгэл, материаллаг суурийг тавьж өгсөн байна.

ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг баатарлаг тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай Хятадын ард түмэн хуучин ертөнцийг устгахдаа гарамгай төдийгүй, шинэ ертөнцийг байгуулахдаа чгарамгай, зөвхөн социализм Хятад орныг аварч чадна, зөвхөн социализм Хятад орныг хөгжүүлж чадна гэдгийг зарласан байна.

Гурав. Өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалт хийсэн нь

Өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ эрин үед, намын өмнө тулгамдаж байгаа гол үүрэг бол Хятад улс социализмыг бүтээнбайгуулах зөв замыг цаашид хайж, нийгмийн үйлдвэрлэлийн хүчинг чөлөөлөн хөгжүүлж, ард түмнийг ядуурлаас ангижруулж, яаралтай баяжин, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалд амьжирлынхүчээр бялхам тогтолцооны баталгаа болон хурдтай хөгжих материаллаг нөхцөлийг хангах явдал болно.

"Соёлын хувьсгал" дууссаны дараа, нам, улс орон хааш явах вэ гэсэн түүхийн том чухал зангилаа үед, зөвхөн өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлэх бол цорын ганц гарах зам, тийм биш бол манай орчин үеийн үйлс болон социализмын үйлс сүйрэлд хүрнэ гэдгийг нам гүнзгий таньж олсон байна. 1978 оны 12-р сард, намын XI их хурлын төв хорооны III бүгд хурал болж, "Ангийн тэмцлээр хөтөлбөр болгох"-ыг шийдэмгийэцэслүүлж, нам, төрийн ажлынтөвд стратегийн шилжилт хийж, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ эрин үеийг эхлүүлэн, БНХАУ байгуулагдсанаас хойш намын түүхэнд асар их ач холбогдолтой агуу их эргэлтийг хийсэн байна. Нам “Соёлын хувьсгал”-ыг бүрэн үгүйсгэх чухалтом шийдвэр гаргасан байна. 40 гаруй жилийн турш, нам энэ удаагийн бүгд хурлын тогтоосон зөв шугам чиглэл бодлогыг тууштай баримталж ирсэн билээ.

Хятадын Коммунист Намын XI их хурлын III бүгд хурлын дараа, нөхөрДэн  Шяопингээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд бүх нам, үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, БНХАУ байгуулагдсанаас хойш эерэг сөрөг туршлага, социализм гэж юу вэ, яаж байгуулах вэ гэсэн язгуур үндсэн асуудалд анхаарлаа хандуулж, дэлхийн социализмын түүхэн туршлагад тулгуурлан Дэн Шяопингийн онолыг бүтээж, үзэл санаагаа чөлөөлж, үнэнийг баримтлан хайж, нам, улс орны ажлын гол төвийг эдийн засгийн бүтээн байгуулалтад шилжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх түүхт чанартай шийдвэр гаргаж, социализмын мөн чанарыг гүнзгий тайлбарлаж, социализмын анхан шатны үндсэн шугамыг тогтоож, өөрийн гэсэн замаар замнаж, Хятадын онцлогтой социализмыг байгуулж, Хятадын онцлогтой социализм байгуулах тухай хэд хэдэн үндсэн асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч, XXI зууны дунд үе хүртэл 3 алхам хуваан, социализмын орчин үеийг үндсэндээ биелүүлэх хөгжлийн стратегийг боловсруулж, Хятадын онцлогтой социализмыг амжилттай нээжээ.

Намын XIII их хурлын IV бүгд хурлын дараа, нөхөрЖян Зэминиэр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд бүх нам болон улс орны үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, намын үндсэн онол, үндсэн шугамыг баримталж, социализм гэж юу болох, социализмыг хэрхэн байгуулах, ямар намыг байгуулах, яаж байгуулах тухай танилтыг гүнзгийрүүлж, "Гурвыг төлөөлөх" чухал үзэлсанаа\ХКН Хятадын тэргүүний үйлдвэрлэлийн хүчний хөгжлийн шаардлагыг байнга төлөөлөх, Хятадын тэргүүний соёлын урагшлах чиглэлийг төлөөлөх, Хятадын хамгийн өргөн олон ард түмний язгуур үндсэн ашиг сонирхлыг төлөөлөхийг хэлнэ\-г төлөвшүүлж, дотоод гадаадын нөхцөл байдал маш ээдрээнтэй, дэлхийн социализмд ноцтой нугарал хатуу сорилттой тулгарсан байдалд Хятадын онцлогтой социализмыг хамгаалж, социализмын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн зорилт болон үндсэн төлөвийг тогтоож, социализмын анхан шатны төрийн өмчөөр гол болгосон, олон өмчийн эдийн засгийг зэргээр хөгжүүлэх үндсэн эдийн засгийн тогтолцоо болон хөдөлмөрлөсний хэрээр хуваарилахаар гол болгосон, олон төрлийн хуваарилалтын хэлбэр зэргээр орших дүрмийг тогтоож, иж бүрэн өөрчлөлт шинэчлэлтийн шинэ нөхцөл байдлыг бий болгож, намын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийг ахиулж, Хятадын онцлогтой социализмыг амжилттай XXI зуунд гаргасан билээ.

Хятадын Коммунист намын XVI их хурлын дараа, нөхөр Хү Жиньтаогоор төлөөлүүлсэн Хятадын коммунистууд бүх нам,үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, дундажчинээлэг нийгмийг иж бүрэн цогцлоох явцад практикийн, онолынболон байгууллын инновацийг ахиулж, шинэ нөхцөл байдалд ямар хөгжилд хүрэх, яаж хөгжих зэрэг том асуудлыг гүнзгий таньж, хариулт өгч, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг төлөвшүүлж, стратегийн чухал боломжийн үеийг амжуулж, бүтээн байгуулалтад анхаарч, сэтгэл нэгдэн хөгжлийг зорьж, хүн төвтэй, иж бүрэн, уялдаатай, тогтвортой хөгжлийг баримталж, ард түмний амьжиргааг баталгаажуулж, сайжруулахыг хичээн анхаарч, нийгмийн шударга ёсыг ахиулж, намын эрх барих чадварын бүтээн байгуулалт болон манлайлах чанарын бүтээн байгуулалтыг ахиулж, шинэ нөхцөл байдалд Хятадын онцлогтой социализмыг амжилттай баримтлан хөгжүүлэв.

Өөрчлөлт, шинэчлэлтийг ахиулах зорилгоор, нам марксизмын үзэл санааны шугам, улс төрийн шугам, зохион байгуулалтын шугамыг сэргээн тогтоож, “Мао Зэдүн даргын гаргасан шийдвэрийг бид бүгд эрс хамгаалах, Мао Зэдүн даргын зааврыг бид бүгд тууштай мөрдөх” гэсэн буруу бодлогыг бүрэн үгүйсгэж, нөхөрМао Зэдүнгийн түүхэн статус болон Мао Зэдүнгийн үзэл санаанышинжлэх ухааны системийг зөв үнэлэв.Манай улсын нийгмийн гол зөрчил бол ард түмний уламөсөн нэмэгдэж байгаа материаллаг соёлын эрэлтхэрэгцээ болон хоцрогдсон нийгмийн үйлдвэрлэлийн хүчин хоорондын зөрчил гэдгийг намаас тодорхойлж, энэ гол зөрчлийг шийдвэрлэх бол бидний гол үүрэг болно, мөн дундаж чинээлэг нийгмийг цогцлоох зорилтыг дурдсан байна.Нам бүх талын ажилд цуврал зөв бодлогыг сэргээн боловсруулж, улс орны эдийн засгийг зохицуулав. Намын удирдлагууд үзэл санаа, улс төр, зохион байгуулалт зэрэг бүх салбарт үүссэн эмх замбараагүй байдлыг засч залруулан, өргөн цархүрээнд хилс, хуурамч, буруу гэмт хэргийг цагаатгах, нийгмийн харилцааг зохицуулав. Нам "БНХАУ байгуулагдсанаас хойш намын түүхэн зарим асуудлын тухай тогтоол"-ыг боловсруулсан нь нам тэргүүлэх үзэл санааны талаар эмх замбараагүй байдлыг засч залруулах ажлыг амжилттай биелүүлснийг харуулж байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Солонго сэтгүүл
Мэдээ үзсэн:409
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой