Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвлийн олимпод зориулсан олимпын таван цагариг ландшафтын цамхаг

Өвлийн олимпод зориулсан олимпын таван цагариг ландшафтын цамхаг

Бээжингийн өвлийн олимпын Янчин дүүрэгт байрлах "Хайтүө цамхаг"-ын оройд олимпын таван цагаригт байгууламжийг босгох ажил саяхан  дуусч, төсөл эцсийн шатандаа ороод байна. Цамхгийн оройд олимпын бэлэг тэмдэг болох “таван цагариг”-ыг тохируулж, гадаргуу дээр нийт 70.000 гаруй цагаан цэгэн гэрэл суурилуулсан бөгөөд цамхгийн их биеийг засал чимэглэлээр тоногложээ. Мэдээллийн дагуу "Хайтүө цамхаг"-ийг 2022 оны 01-р сарын сүүлчээр барьж дуусгах төлөвтэй байгаа бөгөөд шөнийн цагаар өнгө өнгийн гэрлийг гэрэлтүүлнэ. Энэ нь Бээжингийн өвлийн олимпын үзэсгэлэнт газруудын нэг болно.

Сонирхуулахад “Олимпын бэлгэ тэмдэг” нь олимпын Хартид заасны дагуу хоорондоо хэлхэгдэн холбогдсон адил хэмжээтэй өөр өөр өнгө бүхий таван цагаригийг хэлдэг. Үүнд дээд талдаа зүүнээс баруун тийш цэнхэр, хар, улаан харин доод талдаа шар, ногоон өнгөтэй цагаригууд байрладаг.

Таван цагаригийн өнгө нь олимпизмын түгээмэл байдлыг бэлгэдэх бөгөөд цагаригийн таван өнгө болон түүний дэвсгэр цагаан өнгөний аль нэг нь олимпын наадамд өрсөлдөж буй улс орны туг, далбааны өнгөнд ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Мөн олимпын таван цагариг нь олимпын наадамд оролцож буй Европ, Ази, Далайн орнууд, Африк, Америк гэсэн дэлхийн таван тивийг илэрхийлдэг.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:1217
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7