Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээг сайшааж байна

2022 оны Бээжингийн өвлийн олимп дөхөж байх ташрамаар гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг сайшааж байна.

2022 оны Бээжингийн Өвлийн Олимп ойртож байгаа ташрамд гадаадын хэвлэл мэдээллийнхэн Өвлийн Олимпын наадамд бүх анхаарлаа  хандуулж, сонирхол, хүлээлт нь нэмэгдсээр байна. Бээжин өвлийн олимпыг зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд Бээжингийн өвлийн олимп амжилттай, аюулгүй, саадгүй болоход итгэл дүүрэн байна гэж гадаадын хэд хэдэн хэвлэл мэдээлэв.

 Оросын "Известия" сонин 11-ний өдөр "Тэмцээний үеэр цар тахал дэгдэхэд дэлхий нийт санаа зовох хэрэггүй” гэж нийтлэл нийтэлж, Хятадын өвлийн олимпын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг сайшаасан байна. Уг нийтлэлд мэргэжилтнүүдээс иш татан, Хятадын засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх ба тэмцэхэд хангалттай ,шийдэмгий, туршлага, нөөц бололцоотой гэж онцолсон байна. Хятад улс өвлийн олимпыг амжилттай, аюулгүй, саадгүй зохион байгуулахад бүрэн бэлтгэлтэй болов.

  Мөн өдөр Блүүмберг мэдээлснээр Хятад улс өвлийн олимпын наадамд дижитал юанийг ашиглана гэв. Мэдээллийн дагуу дижитал юанийг ашиглахын тулд зөвхөн программ (APP) татаж авах эсвэл дижитал юанийг хадгалах физик карт авах, эсвэл өөрөө өөртөө үйлчлэх машинуудаар дамжуулан гадаад валютыг дижитал юань руу шууд хөрвүүлэх чадах болсон байна. Өвлийн Олимпын тосгон дахь дэлгүүр, кафе зэрэг худалдаачид дижитал юанийн төлбөр тооцоог дэмждэг төхөөрөмжөөр тоноглогдсон гэж тайланд дурджээ.

 Канадын өргөн нэвтрүүлгийн корпорац (CBC) 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпод зориулсан тусгай хуудас нээлээ. Канадын өргөн нэвтрүүлгийн корпорац 11-ний өдөр мэдээлснээр, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадмыг туршлагатай, нэр хүндтэй нэвтрүүлгийн багаар дамжуулан бүх платформ дээрээ өдрийн цагаар тасралтгүй мэдээлж, 2400 гаруй цаг шууд нэвтрүүлгийн контентоор хангана

  Өмнө нь Мексикийн "Supreme" сонинд мөн мэдээлснээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг угтан авахын тулд Бээжингийн Өвлийн Олимпын тосгонд байр, хоол, үзвэр үйлчилгээ, амралт зугаалга болон бусад үйлчилгээний талаар бэлтгэл ажлыг хангасан байна. Мэдээллийн дагуу Өвлийн Олимпын тосгонд мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлж өгөв. Тамирчдын амьдралын янз бүрийн хэрэгцээг хангахын тулд хэвлэх дэлгүүр, хими цэвэрлэгээ, цэцгийн дэлгүүр, энгийн дэлгүүр, банк зэргийг хангахад бэлэн болов. Тамирчны орон сууц нь хүртээмжтэй бие засах газар, өндрийг тохируулж болох ухаалаг ортой. Өвлийн олимпын тосгон дахь нийтийн хоолны үйлчилгээний талаар мөн тус тайланд онцлон дурджээ.Тамирчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 678 төрлийн хоол идэх боломжтой байж, Хятад хоол болон барууны хоолны харьцаа 3:7 байна. Өвлийн олимп Хятадын цагаан сартай давхцаж байгаа тул тамирчид тухайн үед Хятадын уламжлалт хоолыг ч амтлах болно.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:news.cri.cn
Мэдээ үзсэн:512
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7