Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвлийн олимпын зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний сар шинийн барааг зах зээлд гаргажээ

Өвлийн олимпын зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний сар шинийн барааг зах зээлд гаргажээ.

Цагаан сар ойртож, шинэ жилийн уур амьсгал нэмэгдсээр байна.  Дүнчэн дүүргийн Ванфүжин худалдааны төвийн Гүнмэй том худалдааны байшингийн 1 давхарт байрлах 2022 оны албан ёсны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүдэд "Өвлийн Олимп шинэ жилээ тэмдэглэнэ"-Бээжингийн Өвлийн Олимпын зөвшөөрөлтэй барааны сар шинийн барааг худалдах нээлтийн ёслол 1-р сарын 12-ны өглөө болов. Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо болон албан ёсны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний компаниудын төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцов.

Энэ удаагийн сар шинийн бараа бүтээгдэхүүний баяраар албан ёсны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд илүү гоё засан чимэглэж, цаасан хайчилбараар чимэглэсэн Өвлийн олимпын бэлгэ тэмдэг болох “Бин Дуньдунь”, “Шюй Рүнрүн”, “Буян” хэмээх утгатай “Фу” үсэг, улаан өнгөтэй бараа бүтээгдэхүүнүүдийг дэлгэн, эдгээр нь хурц гэрлийн дор, цагаан сарын баярын хүчтэй уур амьсгалыг бүрдүүлж, энд ирсэн хүмүүст цагаан сарын бараа бүтээгдэхүүн худалдан авч буй мэдрэмжийг төрүүлэн, хүн бүхэн хамтдаа утга учиртай "Өвлийн Олимпын сар шинэ"-ийг угтах болно. 2022 он. Албан ёсны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний дэлгүүр нь мөн энэ шинэ жилийн баярт зориулан олон сайхан бараануудыг сонгож, бэлдсэн байна.

Өвлийн Олимпын цувралын тэмдэгтүүдийг бүхдийг хийж дуусгав

Бээжингийн өвлийн олимпын нээлтийн 1000 хоногийн өмнөөс "Өвлийн олимпыг бадраах" цуврал тэмдгүүд гарч эхэлсэн бөгөөд хэсэг хугацаа алслан нэг тэмдэг хийсэн билээ. Нээлтийн ёслолын сүүлчийн тэмдгийг сар шинийн бараа бүтээгдэхүүний баярыг тохиолдуулан албан ёсоор танилцууллаа. Энэхүү тэмдэг нь агуулгаар баялаг бөгөөд тэмдгийн гол сэдвийг тэмдэглээд зогсохгүй, бас "2022.02.04", "Дөрөв дэх өдөр" гэх мэт агуулгаар баялаг юм. "Билгийн эхний сар" ба "Цагаан сарын шинийн дөрвөн". , "хаврын уур" хэмээх үсгүүдийг бичиж, нээлтийн ёслол болох Шувууны үүр болон Өвлийн олимпын бэлгэ тэмдэг болох “Бин Дуньдунь”, “Шюй Рүнрүн” -ын Хятад, Англи хэл дээрх уриа лоозонуудын нэгдэл юм. Одоогийн байдлаар 16 тэмдэгт бүгд галт улаан өнгөтэй байж нэгэн хэлхээ гал улаан  салют хэлбэрийг бүрдүүлжээ. Энэхүү тансаг хийцээрээ Хятад улс болон Олимпын 100 гаруй жилийн салшгүй холбоог илтгэхээс гадна амьдрал, байгальд хайртай хүмүүсийн шинэ жилийн баярын ерөөлийг илэрхийлсэн байна.

 

Сар шинийн баярт зориулсан тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа

Бээжингийн Өвлийн Олимпын бэлэг тэмдгийн ордны дэнлүүг зургаан өнцөгт хоёр давхар ордны дэнлүүнээс санаа авч, өвлийн олимпын бэлэг тэмдэг болон ордны дэнлүүг хослуулж, Хятадын уламжлалт өлзий хээ, хятад зангилаагаар чимж, шинэ жилийн баяраар айл бүхэн гэртээ өлгөж, баяр дурсгалын хөгжилтэй уур амьсгалыг бүрэлдүүлэн, Бээжингийн өвлийн олимпын сайн сайхныг бэлгэдсэн байна. "Бээжингийн өвлийн олимпын шинэ жилийн ерөөл, өлзий бэлэглэлийн хайрцаг"-д  “Буян” хэмээх утгатай “Фу” үсэг, улаан хавтаа, дэнлүү, Бээжингийн өвлийн олимпын бэлэг тэмдгийн зүүлт гэх мэт зүйлсийг хийж, Өвлийн Олимп тантай хамт шинэ жилийн баяраа тэмдэглэнэ хэмээх санааг илэрхийлсэн байна. "Бээжингийн цагаан сар" цуврал сүлд тэмдэг нь шинэ жилийн бараа худалдаж авахаас эхлээд шинэ хувцас өмсөх хүртэл, найман сүлд тэмдэг нь Бээжингийн шинэ жилд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагааг дүрсэлдэг."Бээжингийн мөсөн дээрх цаг мөч" цуврал сүлд тэмдэгтүүд нь Бээжингийн Мин гүрнээс хойш мөсний спортод оролцож байсан 15 түүхийг өгүүлж, сүлд тэмдгийн хэлбэрээр Бээжингийн мөс, цасны соёлын өвийг илэрхийлсэн байна.

 Шинэ жил, шинэ уур амьсгал-Өвлийн олимпын өлзийт амьтныг бэлэглэнэ

Өвлийн олимпын бэлэг тэмдэгтэй хөөрхөн харандааны хайрцаг, шинэлэг загвартай сүлд, тоглоом... Цагаан сарын баярт зориулсан тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнээс гадна өвлийн олимпын бэлэг тэмдгээр гол элемент болгосон тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнүүд энд дэлгэгджээ. Өвлийн олимпын бэлэг тэмдэгтэй тоглоом нь энд зарагдаж байгаа "хамгийн их борлуулалттай бараа" бөгөөд хүн бүрийн хайрыг татаж байна. Өвлийн олимпын бэлэг тэмдгээр сэдэвлэсэн бүх төрлийн бараа бэлэн болж таны гэрт очихыг л хүлээж байна. Өвлийн Олимпын бэлэг тэмдэгтэй үсний хавчаар хөөрхөн бөгөөд загварлаг. Өвлийн Олимпын бэлэг тэмдэгтэй харандааны хайрцаг нь шинэлэг бүтэцтэй, тансаг сайхан байж хүүхдүүдэд маш их таалагддаг.  Өвлийн Олимпын бэлэг тэмдэгтэй зүүлт нь мөн бүсгүйчүүдэд хүргэх сайхан сонголт болжээ, ялангуяа  “Бин Дуньдунь”-ий нүд нь өвөрмөц технологиор бүтээгдсэн бөгөөд энэ нь "Бин Дунь"-ий нүдийг хөдөлгөөнтэй, сонирхолтой болгосон байна.

Уламжлалт биет бус соёлын өвүүд дэлгэгджээ

Энэ удаагийн шинэ жилийн барааны баяраар албан ёсны зөвшөөрөлтэй олон бүтээгдэхүүнээс гадна биет бус соёлын өвийн ур чадварыг шингээсэн гар урлалын олон бүтээгдэхүүн, тэр дундаа өвлийн олимпын тусгай зөвшөөрөлтэй цуглуулгын ач холбогдолтой бүтээгдэхүүнүүд худалдаанд гарлаа. Энэ нь шинэ жилээр садан төрөл найзууддаа хүргэх нандин сайн бэлгийн сонголт болох нь.

Бээжингийн Өвлийн Олимпын чулууны бүтээгдэхүүн, Өвлийн Олимпын цайны аяга, мөс цасны хас баримал, Өвлийн Олимпын мөс цасан шаазан баримал, Өвлийн Олимпын таван цагираг баримал зэрэг гар урлалын бүтээгдэхүүнүүд нь албан ёсны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний дэлгүүрийн бас нэг онцлох зүйл болжээ. Бас керамик бүтээгдэхүүн, нил ягаан шавар сав зэрэг бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлэн дэлгэсэн нь хэрэглэгчдэд илүү их сонголт хийх боломжийг олгодог.

 Баялаг үйл ажиллагаанууд нь тантай хамт шинэ жилээ угтана

Өвлийн олимпын шинэ жилийн бараа бүтээгдэхүүний баяр 01-р сарын 12-ноос 02-р сарын сүүл хүртэл үргэлжлэх бөгөөд цагаан сар, дэнлүүний баяр гэсэн хоёр уламжлалт баярыг хамарна. Энэ удаагийн шинэ жилийн бараа бүтээгдэхүүний баяраар албан ёсны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний дэлгүүрийн зүгээс ч олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Бээжингийн Өвлийн Олимпын наадмын өмнө болон Өвлийн Олимпын наадмын хугацаанд дахь Бямба гараг бүрт тус дэлгүүрүүд нь Олимпын сүлд тэмдэг солилцох үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн үйлчлүүлэгчид дэлгүүрт Олимпын наадмын түүхэн дэх анхны өвөрмөц сүлд тэмдэг үйлдвэрлэгчээр дамжуулан өөртөө зориулсан өвлийн онцгой тэмдгээ хийх боломжтой.

Мөн энэ үеэр өвлийн олимпын шинэ жилийн бараа бүтээгдэхүүний баяраар албан ёсны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний дэлгүүрээс үйлчлүүлэгчдэд  10 мянган ширхэг “Фү” үс бэлэглэнэ, энэ нь хүн бүхэн аз хийморьтой байгаарай хэмээх санааг илэрхийлж байгаа юм. Мөн үйлчлүүлэгчид “Бээжингийн өвлийн олимпын хүслээ ярих мод” -ны доор Бээжингийн өвлийн олимпын наадамд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хэрэглэгчид дэлгүүрийн  тавиураар дамжуулан хувийн хувцас, даавуун уут хийх боломжтой.

Энэ удаагийн шинэ жилийн бараа бүтээгдэхүүний баяр нь эв нэгдэлтэй, эелдэг найрсаг , зочломтгой зан чанартай Хятадын уламжлалт баяр наадмын өвөрмөц сэтгэл татам байдал илтгэхээс гадна өвлийн олимпын зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүний соёлын утга агуулга, сэтгэл татам  байдлыг харуулж, Хятадын уламжлалт баяр наадмын соёл нь  Өвлийн Олимпын наадамд баярын уур амьсгал нэмнэ. Хятадын тамирчид Бээжингийн өвлийн олимпод илүү сайн амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:1042
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7