”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин ”Бүс ба зам”-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулах тухай өгүүлсэн нь

Ши Жиньпин ”Бүс ба зам”-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулах тухай өгүүлсэн нь

2021 оны 10-р сарын 30-нд Хятадын коммунист намын нарын бичгийн дарга Ши Жиньпин G20-ийн удирдагчдын арван зургаа дахь дээд хэмжээний уулзалтын бага хурал дээр, ”Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт болон бусад санаачилгаар дамжуулан энэ зорилгоор цуцалтгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. Хятад улс тал бүртэй хамтран ажиллаж, өргөн хүрээнд зөвшилцөж, хамтран хувь нэмэр оруулж, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримтлан, нээлттэй, ногоон, шударга ёсны үзэл баримтлалыг баримталж, өндөр стандартыг биелүүлж, иргэдийн амьжиргаа, тогтвортой зорилгод тус дөхөм үзүүлэхийг хичээж, дээд амжилтыг ахиулахад бэлэн байж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд дэмжиж, илүү үр дүнтэй үр дүнд хүрнэ” хэмээн хэлсэн билээ.

Ши Жиньпин дарга, 2013 онд “Бүс ба зам”-ын санаачилгыг дэвшүүлсний улмаар эртний торгоны зам шинэ эрч хүчээр гэрэлтэж эхэлсэн бөгөөд зам дагуух улс орнуудтай хамтаар цэцэглэн хөгжиж байна.

2013 оноос хойш хугацаанд дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, худалдаа, соёлын солилцооны... "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь Дэлхийд ашиг тусаа өгч, итгэлийг олгож байна.дор бид "Бүс ба зам"-ын ололт амжилтыг үзье.

 

206 баримт бичиг

“Бүс ба зам” санаачилгыг анх 2013 онд дурдсанаас хойш 2021 оны эцсийн байдлаар Хятад улс 140 улс, 32 олон улсын байгууллагатай "Бүс ба зам"-ын хүрээнд нийт 206 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд 90 гаруй Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг байгуулжээ.

10.4 их наяд ам.доллар

2021 оны 9-р сар хүртэл Хятад улс болон “Бүс ба зам” дагуух орнуудын худалдаа тасралтгүй гүнзгийрч, 2013 оноос 2021 онд барааны худалдаа 10,4 их наяд ам долларт хүрсэн бөгөөд “Бүс ба зам” дагуух орнуудын Санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 130 тэрбум ам доллароос давсан байна.

46.000 цуваа

Хятад-Европын галт тэрэг сар бүр мянган цуваа, жил бүр түмэн цуваа аялахыг биелүүлж,2021 оны10 –р сарын сүүлч болтол 73 маршрутаар Европ тивийн 23 орны 175 гаруй хотод хүрч нийт 46,000 цуваа аялсан байна.

1.7 тэрбум тун

Цар тахлаас хойш хятад улс 110 гаруй улс болон олон улсын байгууллагад нийлүүлсэн вакцины тоо 1.7 тэрбум тунийг давж, 30 гаруй улстай "Бүс ба зам"-ын вакцины түншлэлийн санаачилгыг эхлүүллээ.

9.7 хувь

Дэлхийн банкны судалгааны тайланд дурдсанаар “Бүс ба Зам”-ын  санаачилга нь оролцогч орнуудын худалдааг 2.8 хувиас 9.7 хувьд хүртэл  нэмэгдүүлж, дэлхийн худалдааг 1.7 хувиас 6.2 хувьд, дэлхийн орлогыг 0.7 хувиас 2.9 хувьд хүргэн нэмэгдүүлжээ.

14 улс

“Бүс ба зам” санаачилгыг анх дурдсанаас хойш Хятад улс Япон, Итали зэрэг 14 оронтой гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Нэгдсэн Үндэсний Байгууллага, G20, АПЕК, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэх мэт олон улсын чухал механизмуудын үр дүнгийн баримт бичигт хамтын ажиллагааны холбогдох санаа, саналуудыг тусгасан байна.

Зохиогч:
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:С М Т
Мэдээ үзсэн:67
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой