Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадмыг сурвалжлахад таатай нөхцөлөөр хангана

Гадаад харилцааны яам: Хятад улс Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадмыг сурвалжлахад таатай нөхцөлөөр хангана.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 13-ны өдөр Бээжингийн өвлийн олимпын үеэр чөлөөтэй мэдээлэл хийх нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахад нөлөөлөх эсэх талаар гадаадын төрийн бус байгууллагуудын санаа зовниж буйд хариулахдаа "Хятад улс урьдын адил Гадаадын оршин суугч мэдээллийн агентлаг, гадаадын сэтгүүлчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж, зохион байгуулагч хотын гэрээний дагуу Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийн талаар гадаадын сэтгүүлчдэд сурвалжлах тав тухыг хангана" гэжээ.

Ван Вэньбин хэлэхдээ "Хятад улс гадаадад нээлттэй байх үндэсний үндсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Хятад дахь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх орчин нээлттэй, өвлийн олимпын наадам болон түүнтэй холбоотой мэдээ мэдээлэл чөлөөтэй байдаг. “Бүгд Найрамдах Хятад Ард ​Улсын Гадаадын суугаа мэдээллийн агентлагууд болон гадаадын сурвалжлагчдын сурвалжлах тухай журам” зэрэг гадаадын сэтгүүлчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар тодорхой заалтуудыг тусгасан" гэжээ.

Тэрээр хэлэхдээ "Хятад улс урьдын адил гадаадын оршин суугч мэдээллийн агентлаг, гадаадын сэтгүүлчдийн хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж, зохион байгуулагч хотын гэрээний дагуу гадаадын сэтгүүлчдэд Бээжингийн өвлийн олимп, паралимпийг сурвалжлахад дөхөм болгоно. Бид Бээжингийн Өвлийн Олимпын талаар хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулж, сурвалжилж байгааг сайшааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж буй бүтээлч санаа бодлыг сайшаана. Харин бодит байдлыг мушгин гуйвуулж, "хэвлэлийн эрх чөлөө" хэмээх нэрээр Хятад болон Бээжингийн өвлийн олимпыг гутаан доромжлохыг эсэргүүцнэ" гэжээ.

Ван Вэньбин хэлэхдээ "Уралдаан тэмцээн болон оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хатуу арга хэмжээ авч байгаа юм. Энэ нь мөн ч сэтгүүлчдийн хэвийн сурвалжлах ажлаа хийхэд урьдчилсан нөхцөл болно. Бээжингийн өвлийн олимпын цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороо хамтран судалж, боловсруулж, "Цар тахлаас урьдчилан сэргийлэх гарын авлага"-г хоёр удаа хэвлэн нийтлэв. Олимптой холбоотой бүх ажилчдыг тусгаарлах, Олимптой холбоотой бүх ажилтнууд болон зохион байгуулагч хотын иргэдийн эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалах, тэмцээнийг хуваарийн дагуу аюулгүй, саадгүй явуулах боломжийг хангасан".

Мэдээллийн дагуу одоогийн байдлаар 2500 гаруй сэтгүүлч Бээжингийн өвлийн олимпын наадамд бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. "Одоогийн байдлаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал хүнд, ээдрээтэй хэвээр байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл хийхэд бодитойгоор хүндрэл учруулж байна. Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороо идэвхтэй хэлэлцээ хийж, бүх хүчээ дайчлан ажиллаж, сэтгүүлчдэд эдгээр бэрхшээлийг даван туулахад нь тусална” гэж Ван Вэньбин мэдээлэв.

Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо нь хэвлэл мэдээллийн төв, Чуулгат хаалга хотын уулнаас мэдээлэх мэдээллийн төв болон 12 тэмцээний талбайн хэвлэл мэдээллийн ажиллах газарт хэвлэл мэдээллийн үйлчилгээний цэгийг байгуулж, дэлхийн хэмжээнд бүртгэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага авах хүсэлтийг хүлээн авна. Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороо хамтран тэмцээний үеэр өдөр бүр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн сурвалжлагчдад илүү олон сурвалжлах материал хангана. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хэрэгслийг ашиглан сурвалжлагчдын аль болох хаалттай тойргоос гадуур ярилцлагын хэрэгцээг онлайн хэлбэрээр хангах болно.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:940
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7