”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хэнань мужийн Мэдээлэл харилцаа холбооны газар ХКН-ын XIX их хурлын Ⅵ бүгд хурлын үзэл санааг судлан суралцах хурал зохион байгуулжээ

Хэнань мужийн Мэдээлэл харилцаа холбооны газар ХКН-ын XIX их хурлын Ⅵ бүгд хурлын үзэл санааг судлан суралцах хурал зохион байгуулжээ.

Хэнань мужийн Мэдээлэл, харилцаа холбооны газар сүүлийн өдрүүдэд Хятадын Коммунист намын XIX төв хорооны Ⅵ бүгд хурлын үзэл санааг судлан суралцах хурал зохион байгуулж, тус мужийн намын хорооны сурталчлан ухуулах багийн гишүүн, Хэнань мужийн ШУА-ын дэд дарга Ван Чэнжэ илтгэл тавьсан байна.

Ван Чэнжэ хийсэн илтгэлдээ ХКН-ын XIX их хурлын Ⅵ бүгд хурлаас гаргасан шийдвэрийн тухай танилцуулан, бүгд хурлын үзэл санааны агуу ач холбогдлыг бүрэн ойлгуулахад анхаарлаа хандуулж, Хэнань мужийн бодит байдалтай нягт уялдуулан танилцуулсан байна. Мөн ХКН-ын 100 жилийн тэмцлийн онолын логик, түүхэн логик, үнэт зүйлийн логик, туршлагын логик, улс төрийн логик, том гүрний логик зэрэг зургаан талаас шийдвэрийн баялаг утга санаа, мөн чанарыг дүгнэсэн байна.

Мөн уг хурлаар бүх намын нэгжүүд болон намын гишүүд, боловсон хүчин ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын үзэл санааг сурч судлахыг хэрэгжүүлэх ажлыг өнөөгийн болон ирээдүйн улс төрийн томоохон ажил гэж үзэн, үүрэг хариуцлагаа ухамсарлан, “дөрвөн ухамсар”-ыг дээшлүүлж, “өөртөө итгэх дөрвөн талын итгэл”-ийг бэхжүүлэн, "хоёрыг дэмжих” ажлыг сайн биелүүлэх талаар шаардлага тавьсан байжээ. ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэх ажлыг Үндэсний аж үйлдвэр мэдээллийн ажлын хурал, Хэнань мужийн намын Ⅺ их хурлын үзэл санааг хэрэгжүүлэхтэй хослуулж, “хоёр баталгаа”-ны ажилд суурилан, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжин, 5G хэрэглээг өргөжүүлэх ажлыг зохицуулж, Хэнань мужийн мэдээлэл, харилцаа холбооны салбарыг өндөр чанартай хөгжүүлэхэд хичээн ажиллана гэжээ.

ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын үзэл санааг судалж, сурталчлан хэрэгжүүлэхийг намын түүх судлалын чухал хэсэг болгон хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “07-р сарын 01”-ний чухал илтгэлийн үзэл санааг судалж хэрэгжүүлэх ажилтай уялдуулан холбож, гүнзгийрүүлэх ёстой. Цаашид түүхийг ухаарч, түүхэнд итгэх итгэлийг нэмэгдүүлж, түүхэн ёс суртахууныг дээдлэн, ХКН-ын XX их хурлыг маш сайн үр дүнтэй угтах тухай тэмдэглэсэн байна.

Зохиогч:ФАНЬ И
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cnii.com.cn
Мэдээ үзсэн:299
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой