”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр \4,5, 6\

Тайваний асуудлыг шийдэж, эх орны бүрэн нэгдлийг биелүүлэх нь ХКН-ын гуйвшгүй түүхэн үүрэг, Хятадын бүх охид хөвгүүдийн хамтын хүсэл эрмэлзэл, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх зайлшгүй шаардлага болно. ХКН Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны цаг үеийн өөрчлөлтийг эзэмшиж, улс орны нэгдлийн онол болон Тайваньд зориулсан чиглэл бодлогыг баяжуулан хөгжүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа зөв замаар хөгжихийг ахиулав. Дарга Ши Жиньпин Тайваньд зориулсан ажлын талаар цуврал чухал ойлголт, чухал том бодлого үзэл баримтлалыг дурдаж, шинэ зууны Тайваний асуудлыг шийдэх намын ерөнхий стратегийг төлөвшүүлэв. Хятад орон Тайваний хоолойн хоёр эргийн удирдагчдын 1949 оноос хойш анх удаагийн уулзалт, Тайваний хоолойн хоёр эргийн удирдагчдын шууд яриа хэлэлцээ, зөвшилцлийг ахиулахыг хичээж байна. Нам "Хоёр эргийнхэн нэгэн гэр бүл" гэсэн ойлголтыг баримталж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайвнаар хөгжихийг ахиулж, Тайваний ахан дүүст хүртээмжтэй цуврал бодлого боловсруулан хэрэгжүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлсэн байна. 2016 оноос хойш Тайваний эрх баригчид "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах үйл ажиллагааг эрчимжүүлсэн нь Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайвнаар хөгжих нөхцөл байдалд ноцтой сөрөг нөлөөлж байна. Хятад орон нэг Хятад орны зарчим болон "92 оны нэгдмэл ойлголт"-ыг баримталж, "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах үйлдлийг эрс эсэргүүцэж, гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны голлох эрх болон санаачилгын эрхийг бат эзэмшиж байна. Эх орны бүрэн нэгдлийн цаг хугацаа болон нөхцөл байдал цаг ямагт Хятадын талд байх болно.

Практик нотолсноор ХКН-ын хүчтэй удирдлага, агуу их эх орны хүчтэй түшиг, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, тэр дундаа Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайваний ахан дүүсийг оролцуулсан бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний нэг сэтгэл хамтын хүчин чармайлт байсан цагт, Хонконг, Макаогийн урт хугацааны цэцэглэлт, тогтвортой байдал гарцаагүй хадгалагдаж, эх орны бүрэн нэгдэл гарцаагүй биелэгдэх болно.

/Арван гурав/. Гадаад харилцааны ажлын талаар

Өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойш ХКН бие даасан энх тайвны гадаад харилцааны бодлогыг баримталж, Хятадын хөгжилд таатай гадаад орчинг бий болгож, хүн төрөлхтний дэвшилд чухал том хувь нэмэр оруулсан билээ. Шинэ эриний үед гарснаас хойш олон улсын хүчний харьцаанд гүнзгий зохицуулалт хийгдэж, нэг талт үзэл, хамгаалах үзэл, жанжлах үзэл, хүчээр түрий барих улс төрийн бодлого нь дэлхийн энх тайван болон хөгжилд үзүүлэх заналхийлэл нэмэгдэж, даяаршлын эсрэг үзэл санааны урсгал нэмэгдэж, дэлхий ертөнц ороо бусгаа өөрчлөлтийн үед оров. Намын төв хороо цохон тэмдэглэхдээ, олон улсын нөхцөл байдал ээдрээ ноцтой болон урьд өмнө байгаагүй гаднын эрсдэл, сорилтуудын өмнө дотоод болон олон улсын нөхцөл байдлыг бүх талаас нь нэгтгэн төлөвлөж, нам гадаад харилцааны ажлын удирдлагын тогтолцоо механизмыг боловсронгуй болгож, гадаад харилцааны ажлын дээд түвшний дизайныг эрчимжүүлж, Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцаанд стратегийн төлөвлөлт хийж, шинэ маягийн олон улсын харилцаа байгуулахыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохыг ахиулж, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөтэй хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг бадруулж, хүн төрөлхтний дэвшлийн чиг хандлагыг удирдан чиглүүлэв.

Нам шинэ эриний гадаад харилцааны ажлын нөхцөл байдлыг эзэмдэж, үндэстний сэргэн мандалд үйлчлэх, хүн төрөлхтний дэвшлийг ахиулах гол шижмийн хүрээнд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хожих далбааг өндөр мандуулж, бүх талын олон давхаргын, босоо гадаад харилцааны зохион байгуулалтыг ахиулан боловсронгуй болгож, дэлхийн түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлэв. Хятад орон том гүрнүүдийн харилцааг зохицуулж, том гүрнүүдийн зохицуулалт, хамтын ажиллагааг ахиулав. Хөрш орнуудтай дотно чин сэтгэлээсээ харилцан ашигтай, хүртээмжтэй байх ойлголт болон хөршүүдтэйгээ найрсгаар харилцах түнш болох хөрш орнуудын гадаад харилцааны чиглэлийн дагуу хөрш орнуудын харилцааг гүнзгийрүүлж, тогтвортой хөрш орнуудын стратегид түшиглэж, хөрш орнуудтай хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоож байна. Зөв журам ашиг сонирхол болон үнэн бодитой дотно чин үнэнч ойлголтыг баримталж, хөгжиж буй улс орнуудтай эв нэгдэн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цогцоор хамтран ажиллах механизмыг бүгд хамруулахыг хичээж байна. Нам дэлхийн 500 гаруй улс төрийн нам, улс төрийн зохион байгуулалттай байнгын харилцаа холбоотой, намын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна. "Гадаадад гарч явах" улам өргөжиж байгаа шинэ нөхцөл байдалд дасан зохицож, гадаад дахь ашиг сонирхлыг хамгаалах системийг тасралтгүй боловсронгуй болгож, гадаад дахь цуврал ашиг сонирхлын эрсдэл сорилтуудыг үр дүнтэй даван туулав.

Хятад орон дэлхийг засах системийн өөрчлөлт бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, НҮБ цөмтэй олон улсын систем, олон улсын хуулиар суурь болгосон олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилт болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг баримтлан хэрэгжүүлж, нэг талт үзэл, хамгаалах үзэл, жанжлах үзэл, хүчээр түрий барих улс төрийг эрс эсэргүүцэж, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтаар хожих зүг хөгжихийг идэвхтэй ахиулав. Хятад орон олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлчээр оролцож, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг бууруулах, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдал, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байна. Хятад орон "Ковид-19" цар тахалтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, БНХАУ байгуулагдсанаас хойш хамгийн том цар хүрээтэй дэлхийд яаралтай хүмүүнлэгийн ажиллагааг санаачлан, олон оронд, ялангуяа хөгжиж байгаа улс орнуудад эд барааны тусламж, эмчилгээний дэмжлэг, вакцины тусламж болон хамтын ажиллагаа хангаж, хариуцлагатай том гүрний дүр төрхийг харуулсан байна.

Үргэлжилсэн хүчин чармайлт гаргасны дүнд, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааг бүх талаар ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох явдал цаг үеийн урсгалыг чиглүүлэх, хүн төрөлхтний урагшлах чиг хандлагыг хөтлөх ил тод далбаа болж, Хятад орны дипломат харилцаа дэлхийн том өөрчлөлтөд шинэ нөхцөл байдлыг нээж, хямралыг дэлхийн эмх замбараагүй байдлын боломж болгон өөрчилж, Хятад орны олон улсын нөлөөлөх хүчин, дайчлах хүчин, цогцлоох хүчин мэдэгдэм дээшлэв.

Товчоор хэлэхэд, ХКН-ын XVIII их хурлаас хойш, нөхөр Ши Жиньпин цөмтэй намын төв хороо бүх нам, бүх арми, үндэстнүүдийн ард түмнийг удирдан эрэлхийлэн урагшилж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлоох зорилтыг товлосон хугацаандаа биелүүлж, нам, төрийн үйлс түүхт чанартай амжилтад хүрч, түүхэн чанартай өөрчлөлт гарч, Хятадын онцлогтой социализмын хүчирхэг их амьжирлын хүчинтэйг харуулж, нам, арми, ард түмний сэтгэл урьд өмнө байгаагүй нягтран нэгдэж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд нэн боловсронгуй байгууллын баталгаа, нэн бат бэх материаллаг суурь, нэн санаачилгатай үзэл санааны хүчин хангасан байна. ХКН болон Хятадын ард түмэн баатарлаг хатуужилтай тэмцлээр дэлхий дахинд Хятадын үндэстнүүд хөл дээрээ босч зогсон, баяжихаас хүчирхэгжсэн агуу их үсрэлтэд хүрснийг сүр жавхлантай зарлав.

Тав. ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхэн ач холбогдол

100 жилийн турш, ХКН анхны эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлж, улс орны үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд гайхамшигтай дүр зургийг зураглаж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандал урьд өмнө байгаагүй гэрэлт хэтийн төлөвтэйг харуулсан байна.

/Нэг/. Намын 100 жилийн тэмцэл Хятадын ард түмний ирээдүй хувь тавиланг язгуур үндсээр нь өөрчлөв. Шинэ үеэс хойш Хятадын ард түмэн империализм,феодализм, хүнд сурталт капитализмын дарлалыг гүн амсаж, өрнө дахины хүчирхэг улсуудад “Зүүн Азийн өвчтөн” хэмээн доромжлуулж байжээ. 100 жилийн турш, ард түмнийг удирдан сүр далайцтай агуу их тэмцэл хийхээр дамжуулж, Хятадын ард түмэн дээрэлхийлүүж, дарлуулж, боолчлогдсон хувь тавилангаас туйлбартай ангижирч, улс орон, нийгэм, өөрийн хувь заяаны эзэн болж, ардын ардчилал тасралтгүй хөгжиж, 1.4 тэрбум гаруй хүн ам дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулж, Хятадын ард түмний сайн сайхан амьдралыг хөөцөлдсөн тэмүүлэл тасралтгүй биеллээ олж байна. Өнөөдөр Хятадын ард түмэн өөртөө нэн итгэлтэй, бие дааж, өөрийгөө хүчирхэгжүүлж, өөрсдийн зориг, ноён нуруу, итгэл үнэмшлээ ихээхэн нэмэгдүүлж, түүхийн үйл явцад хуримтлуулсан хүчирхэг их эрч хүч бүрэн тэсэрч, урьд өмнө байгаагүй түүхэн санаачилга, түүхэн бүтээлч үзэл санаа ундарч, зуун дахин итгэлээр шинэ эриний Хятадын хөгжлийн агуу их түүхийг бичилцэж байна.

/Хоёр/. Намын 100 жилийн тэмцэл Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх зөв замыг нээж өгсөн байна. Шинэ үеэс хойш, гэрэл гэгээтэй соёл иргэншлийг бүтээсэн Хятад үндэстнүүдэд соёл иргэншил үргэлжлэхэд бэрхтэй гүн хямралд өртөж, дэлхий дахины өмнө унан доройтож буурсан дүр зураг илэрсэн байв. 100 жилийн турш, нам ард түмнийг удирдан уйгагүй тэмцэж, тасралтгүй урагшилж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх зөв замыг амжилттай нээж чадсан байна. Хятад орон зүг зүгтээ хагацан задарч, тархай бутархай байснаас дээд хэмжээгээр нэгдэж, үндэстний эв нэгдлийн өндөр түвшинд хүрч, ядуурал, сул дорой, ядуу хоосон байснаасаа иж бүрэн дундаж чинээлэгжиж, цэцэглэн хөгжиж баяжин хүчирхэгжих хүртэл, санаачилга бусаар цохигдож, дарлал доромжлолыг хаширтал амсаж байснаас бие даан эзэн мэдэж, итгэлээ бататгах хүртэл, дөнгөж хэдэн 10 жилийн цаг зарцуулж хөгжсөн улсын хэдэн 100 жил явж ирсэн аж үйлдвэржилтийн замыг туулж, эдийн засгийн хурдтай хөгжил болон нийгэм урт хугацаанд тогтвортой байдлын хоёр том гайхамшгийг бүтээжээ. Өнөөдөр, Хятадын үндэстнүүд дэлхий дахинд цэцэглэн хөгжсөн байдлыг харуулж, дэлхийн дорно дахинд сүр жавхлантай сүндэрлэж байна.

/Гурав/. Намын 100 жилийн тэмцэл марксизм хүчирхэг их амьжирлын хүчинтэйг харуулав. Марксизм бол хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн зүй тогтоолыг илрүүлж, ертөнцийг танин мэдэх, өөрчлөх шинжлэх ухааны үнэн болно. Үүний зэрэгцээ, марксизмыг баримталж хөгжүүлэхэд, онолоос практик хүртэл дэлхийн марксистуудын туйлын хүндрэлтэй, туйлын сорилттой хүчин чармайлтыг шаардах болно. 100 жилийн турш, ХКН марксизмыг өөрийн далбаан дээрээ бичихийг баримталж, марксизмын Хятадчилах орчин үечлэхийг тасралтгүй ахиулж, хүн төрөлхтний бүтээсэн соёл иргэншлийн бүх шилдэг ололт амжилтыг өргөн уудам оюун ухаандаа шингээж, марксизмын Хятадчилсан шинжлэх ухааны онолоор агуу их практикийг удирдан чиглүүлсээр ирсэн билээ. Марксизмын шинжлэх ухаанч чанар, үнэнч чанар Хятад оронд бүрэн гүйцэд шалгагдаж, марксизмын ард түмэнч чанар, практик чанар Хятад оронд бүрэн хэрэгжүүлж, марксизмын нээлттэй чанар болон цаг үеийн чанар Хятад оронд бүрэн нотлогдсон байна. Марксизмын Хятадчилах эрин үечлэлт тасралтгүй амжилтад хүрсэн нь марксизмыг дэлхий дахинд цоо шинэ дүр төрхөөр харуулж, дэлхийн хэмжээнд социализм, капитализм гэсэн хоёр үзэл суртал, хоёр зүйлийн нийгмийн байгууллын түүхэн хувьсал болон тулалдаанд социализмд ашигтай чухал том эргэлтийг авчирсан байна.

/Дөрөв/. Намын 100 жилийн тэмцэл дэлхийн түүхийн үйл явцад гүнзгий нөлөөлөв. Нам болон ард түмний үйлс бол хүн төрөлхтний дэвшлийн үйлсийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно. 100 жилийн турш, нам Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдэд сэргэн мандлыг хөөцөлдсөн төдийгүй мөн хүн төрөлхтний дэвшил, дэлхийн агуу их эв нэгдлийг хөөцөлдөж, өөрийгөө хүчирхэгжүүлэхийн төлөө хийсэн тасралтгүй тэмцэл дэлхийн хөгжлийн чиг хандлага болон нөхцөл байдлыг гүнзгий өөрчилсөн байна. Нам ард түмнийг удирдан Хятад орны хэлбэрийн орчин үеийн замаар амжилттай замнаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бүтээж, хөгжиж буй улс орнуудын орчин үе зүг замнах арга замыг өргөтгөж, дэлхийн яаралтай хөгжиж, бие даасан байдлаа хадгалахыг хүсдэг улс орнууд, үндэстнүүдэд цоо шинэ сонголт хангасан байна. Нам хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохыг ахиулж, хүн төрөлхтөний чухал том асуудлыг шийдэх, мөнхийн энх тайвныг байгуулах, түгээмэл аюулгүй байдал, хамтаар цэцэглэх, нээлттэй багтаамжтай, цэвэр үзэсгэлэнтэй дэлхийг байгуулахад Хятадын оюун ухаан, Хятадын төсөл, Хятадын хүчний хувь нэмрийг оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулахад чухал хүчин болсон байна.

/Тав/. Намын 100 жилийн тэмцэл цаг үеийн тэргүүн эгнээнд явдаг ХКН-ыг давтан бий болгожээ. Нам байгуулагдах үед 50 гаруй намын гишүүнтэй байсан бол өнөөдөр 95 сая гаруй гишүүн, 1.4 тэрбум гаруй хүн амтай улс орныг удирдаж, дэлхийд чухал том нөлөөлөх хүчинтэй дэлхийн хамгийн том эрх баригч нам болов. 100 жилийн турш, нам өөрийн баримталдаг мөн чанар, зорилго, мөрөөдөл итгэл үнэмшил, анхны зорилт үүрэг хариуцлагаа бат сахиж, өөртөө зоригтой хувьсгал хийж, үхэж сэхэхийн тэмцэл болон хатуужилтай тэмцэлд бүр төрлийн эрсдэлийн шалгалтыг даван туулж, асар их үрэгдэл гаргаж, ил тод улс төрийн зан чанарыг давтан боловсруулж, нам байгуулах агуу их үзэл санаагаар эх үүсвэр болгосон үзэл санааны жагсаалтыг төлөвшүүлж, намын дэвшилтэт чанар, цэвэр чанарыг хадгалж, намын эрх барих чадвар болон удирдах түвшинг тасралтгүй дээшлүүлж, Хятадын ард түмнийг удирдан Хятадын онцлогтой социализмын замаар эргэлт буцалтгүй замнаж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг чиглэн урагш ахиж байна, ХКН бол агуу их өнгө гэрэлтэй зөв нам болох нь дамжиггүй.

Зургаа. ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхэн туршлага

100 жилийн турш нам ард түмнийг удирдан, агуу их тэмцэл хийж, ахих явцад давшилт хийж, нугарал бүдрэл гарах явцад урагш ахин, дүгнэх явцад дээшилж, үнэ цэнэтэй түүхэн туршлага хуримтлуулжээ.

/Нэг/. Намын удирдлагыг баримтлах. ХКН бол Хятадын үйл хэргийг удирдан чиглүүлдэг гол хүчин мөн. Хятадын ард түмэн болон Хятадын үндэстнүүд шинэ үеэс хойш түүхэн хувь заяаг эргүүлж, өнөөдрийн агуу их амжилтад хүрсний хамгийн үндсэн шалтгаан бол ХКН-ын хүчтэй удирдлага байсных. ХКН байхгүй бол шинэ Хятад улс байхгүй, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандал байхгүй гэдгийг түүх болон бодит байдал бүгд нотолж байна. Дэлхийн хамгийн том улс төрийн нам, хамгийн олон хүн амтай улс орныг сайтар засахын тулд ХКН-ын иж бүрэн удирдлагыг, ялангуяа намын төв хорооны төвлөрсөн, нэгдэлтэй удирдлагыг заавал баримталж, ардчилал төвлөрлийн дүрмийг баримталж, нам ер нь ерөнхий нөхцөл байдлыг ерөнхийлөн барьж, бүх талыг зохицуулахыг баталсан байх хэрэгтэй. Бид намын иж бүрэн удирдлагыг хэлбэрэлтгүй баримталж, намын цөм болох болон намын төв хорооны нэр хүндийг эрс хамгаалж, намын удирдлагын улс төрийн давуу талыг бүрэн хангаж, намын удирдлагыг нам төрийн үйлсийн бүх салбар, бүх талын бүх дамжлагад хэрэгжүүлэх л юм бол бүх нам, бүх арми бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй урагшлуулахыг баталж чадна.

/Хоёр/. Ард түмнийг дээдлэхийг баримтлах. Намын үндэс нь ард түмэн, амин сүнс нь ард түмэн, хүчин нь ард түмэнд байдаг, ард түмэн бол нам эрх барьж улс орныг мандуулахын хамгийн их итгэл хүчин мөн. Ардын сэтгэл бол хамгийн их улс төр болно, шударга ёс бол хамгийн хүчирхэг хүчин болно. Намын хамгийн их улс төрийн давуу тал бол олон түмэнтэй нягт холбоотой байх явдал болно, нам эрх барьсны дараа хамгийн их аюул бол олон түмнээс хөндийрөх явдал болно. Нам Хятадын хамгийн өргөн олон ард түмний язгуур үндсэн ашиг сонирхлыг төлөөлдөг, өөрийн гэсэн ямар ч онцгой ашиг сонирхолгүй, ямар нэгэн ашиг сонирхлын бүлэглэл, эрх янбатны бүлэглэл, онцгой эрхтэй давхаргын ашиг сонирхлыг хэзээ ч төлөөлдөггүй, энэ бол нам ялагддаггүйн үндэс суурь болно. Бид бүх сэтгэл санаагаараа ард түмэнд үйлчлэх үндсэн зорилтыг ямагт баримталж, намын олон түмний шугамыг баримталж, төр улс бол ард түмэн, ард түмэн бол төр улс гэдгийг ямагт бат цээжилж, аливаа бүхнийг ард түмний төлөө, аливаа бүхэнд ард түмэнд түшиглэхийг баримталж, ард түмний төлөө эрх барих, ард түмэнд түшиглэн эрх барихыг баримталж, хөгжил ард түмний төлөө, хөгжил ард түмэнд түшиглэдэг, хөгжлийн бүтээлийг ард түмэн хамтаар эдлэхийг баримталж, нийт ард түмэн хамтаар баяжих замаар хэлбэрэлтгүй замнахыг баримталдаг л юм бол ард түмнийг удирдан Хятадын онцлогтой социализмын шинэ, илүү агуу их ялалтыг байгуулж чадах нь гарцаагүй, ХКН-ыг Хятадын ард түмнээс салгаж, эсэргүүцүүлэх гэсэн аливаа оролдлого хэзээ ч биелэгддэггүй.

/Гурав/. Онолын шинэчлэлийг баримтлах. Марксизм бол бидний нам, улс байгуулах, нам улсыг мандуулж хүчирхэгжүүлэх язгуур үндсэн тэргүүлэх үзэл санаа болно, марксизмын онол бол догма биш, харин үйл ажиллагааны зүглүүр болно. Заавал практикийн хөгжлийн дагуу хөгжиж, заавал Хятадчилагдаж байж үндэс хатгаж, нутагшиж байж хүмүүсийн сэтгэлд нэвтэрч чадна. Нам ард түмнийг удирдан удаа дараагийн хайлт хийх, удаа дараагийн нугарал бүдрэл, удаа дараагийн зам нээх явцад Хятад орны бусад улс төрийн бүх хүчнүүдийн хийх боломжгүй хүнд хэцүү үүргийг биелүүлж чадсаны үндсэн шалтгаан нь үзэл санаагаа чөлөөлж, үнэнээс зөвийг хайж, цаг үетэй хөл нийлүүлж, ажил хэрэгч байхыг баримталж, марксизмын гол үндэслэлийг Хятадын тодорхой байдалтай, Хятадын шилдэг уламжлалт соёлтой уялдуулахыг баримталж, практик бол үнэнийг шалгах цорын ганц шалгуур болохыг баримталж, аливааг тодорхой байдлаас үүсэхийг баримталж, цаг эриний асуулт, ард түмний асуултыг тухай бүр хариулж, марксизмын Хятаджих цаг үежихийг тасралтгүй ахиулжээ. Дарга Ши Жиньпин тэмдэглэхдээ, өнөөгийн Хятад орны агуу их нийгмийн өөрчлөлт бол зүгээр нэг Хятад орны түүх, соёлын эх хэвийн үргэлжлэл төдий биш, марксизмын сонгодог зохиолчдын төлөвлөн бодсон загвар биш, бусад орны социализмын практикийн дахин хэвлэл ч биш, мөн гадаадын орчин үеийн хөгжлийн хуулбар ч биш гэжээ. Бид шинэ практиктай зоригтой уялдуулж онолын шинэчлэлийг тасралтгүй ахиулж, шинэ онолоор шинэ практикийг тэргүүлэх цагт марксизм Хятад орны эх газарт нэн хүчтэй, үнэмшүүлэх хүчинтэй үнэний хүчийг харуулах нь лавтай.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:nmgnews.com
Мэдээ үзсэн:286
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой