”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Гүүрэн гарц” хил нутгийг гэрэлтүүлнэ

”Гүүрэн гарц” хил нутгийг гэрэлтүүлнэ.

2021 онд дэлхийн эдийн засаг хүнд хэцүү байдлын дунд урагшилсаар байна. Хятад нээлттэй байдлаараа коронавирусын цар тахлын бүдэг манан дор сэргэхээр тэмцэж буй дэлхийн эдийн засагт "Нээлтийн халуун урсгал" авчирчээ. Хятадын умард хил нутгийн нээлттэй байх гүүрэн гарц болсон Өвөр Монгол энэ "Халуун урсгал"-д түрлэг хүчтэй урагшилсаар байна.

Умардад нээлттэй байлгахад гадаад худалдаа эрч хүч нэмэв

Цагаан сар ойртохын зэрэг Эрээн хотын авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нээлттэй болгосон нь хөгжлийн өөдрөг дүр зургийг харуулжээ.

Боомтын хөгжил цэцэглэлт нь гадаад худалдаа эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна.

2021 оны эхний 11 сард Эрээн боомтоор 15 сая 466 мянган тонн импорт, экспортын бараа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5%-иар нэмэгдэж, Хятад-Европ чиглэлийн 2416 галт тэрэг зорчсон бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12 хувиар өссөн нь цар тахал өвчний эсрэг урсгал сөрөн нэмэгджээ.

2021 оны 12-р сарын 31-ний өдрийн 23:00 цагт компьютерын дэлгэц, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг 30 гаруй нэр төрлийн бараа ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг Польш улсыг зорив. Энэ нь 2021 онд Манжуур боомтоор дамжин эх орноосоо гарч буй Хятад-Европын сүүлчийн галт тэрэг юм.

Хятадын хамгийн том хуурай газрын боомт болох Манжуур боомтоор 2021 онд Хятад-Европ чиглэлийн 4235 галт тэрэг зорчиж, 2020 оныхоос 650 галт тэрэг буюу 18 хувиар нэмэгджээ.

Одоогийн байдлаар Манжуурын төмөр замын боомтоор нэвтэрч буй Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Европын 13 улс, 28 хотод хүрч, экспортолж буй бараа бүтээгдэхүүнд өдөр тутмын хэрэглээний бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, үйлдвэрийн машин механизм, төмөрлөг, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүн зэрэг байна. Импортын бараануудад автомашины сэлбэг хэрэгсэл, модон банз, хүнсний бүтээгдэхүүн зэрэг байна. Галт тэрэгний чиглэлийн ачаа тээврийн хэмжээ 100%-д хүрчээ.

Хятадын төмөр замын экспресс компани цаг агаарын бүх нөхцөл байдалд нийцсэн, их багтаамжтай, ногоон болон нүүрстөрөгч багатай хуурай замын тээврийн шинэ сүлжээг байгуулж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг үр ашигтайгаар баталгаажуулжээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүс нутагт Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аяллыг нээсэн нь Өвөр Монголын умардад нээлтээ байдлыг улам нэг шат дээшлүүлжээ.

2021 оны 12-р сарын 29-нд Хөх хот-Москва хүрэх "Чинчэн" нэрэмжит Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг аяллаа эхлүүлж, ӨМӨЗО-ы төв болон баруун бүс нутагт нээгдсэн Хятад-Европ чиглэлийн 10 дахь галт тэрэг болжээ. Энэ оны 1-р сарын 12-нд "Урадын хойд хошуу" нэрэмжит Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 50 чингэлэг наранцэцгийн үр зэрэг өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачиж, Москва руу аяллаа албан ёсоор эхлүүлжээ.

"Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудтай чөлөөт худалдааг хэрэгжүүлэх нь Өвөр Монголын хувьд "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлэх хамгийн сайн тайлбар юм.

Дэд бүтцээр холбогдох, арилжаа худалдааг саадгүй нэвтрүүлэх, санхүүгийн интеграцчлал, иргэд хоорондын харилцаа зэрэг нь нээлтээс Өвөр Монголд хангасан сайхан үр жимс болно.

Манжуур хотын гаалийн тоо баримтаас үзвэл 2021 оны 01-р сараас 11-р сар хүртэл ӨМӨЗО-ы зүүн бүс нутгийн дөрвөн аймаг хотуудын гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 31 тэрбум 950 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.5 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор экспортын хэмжээ 11.02 тэрбум юаньд хүрч, 32.2 хувиар нэмэгдэж, импортын хэмжээ 20.93 тэрбум юаньд хүрч, 9.7 хувиар нэмэгдсэн байна.

Цар тахал өвчний үед ийм ололт амжилтад хүрэх нь үнэхээр гайхамшигтай бөгөөд энэ нь үндэсний стратегийн төлөвлөлтөд Өвөр Монгол нь умардад нээлттэй байх гүүрэн гарц болж байгаагийн үнэ цэнийг харуулж байна.

Өвөр Монгол нь "Умардын гурван орон"-ыг сундалж, Орос, Монгол улстай хиллэж, дотоодын найман муж хот, өөртөө засах оронтой хөршилж байна. Энэ нь Хятад улсыг "Умардад нээлттэй, өмнөдтэй холбоотой, зүүнээс оруулж, баруунш гаргах" чухал гарц болсон бөгөөд хуурай, усан замыг холбосон сайхан нөхцөлийг бүрдүүлжээ.

Өвөр Монголыг эх орныхоо умард зүгт нээлттэй байх чухал суурин, гүүрэн гарц болгох нь дарга Ши Жиньпиний дотоод болон олон улсын ерөнхий байдлыг зохицуулах өндөр төвшнөөс Өвөр Монголд боловсруулж өгсөн стратегийн байр суурь болно.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын нээлт хурдтай хөгжиж байна. "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд, Өвөр Монголын импорт экспортын нийт хэмжээ жил бүр 8.5 хувиар нэмэгдэж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний дамжин өнгөрөх тээврийн хэмжээ бүх улсын хэмжээний 50 хувийг эзэлжээ. Манжуур, Эрээн хот үндэсний бүтээн байгуулалт, нээлтийн туршилтын бүс, Хөлөнбуйрын Хятад, Орос, Монголын хамтын ажиллагааны туршилтын бүс зэрэг платформуудын бүтээн байгуулалт тасралтгүй ахиж, умард зүгт нээлттэй гүүрэн гарцын үүрэг улам бүр нэмэгдсээр байна.

Боомтын эдийн засаг хил хязгаарыг цэцэглүүлж, ард түмнийг баяжуулж байна

Умардад нээлттэй байх нь Өвөр Монголын хилийн бүс нутгуудад хөгжлийн боломж хангажээ.

Боомт бол умардад нээлттэй байхын үндэс суурь юм. Баяннуур хотын Урадын дунд хошуу Ганцмод боомтод түшиглэн Жиньчюнь аж үйлдвэрийн паркийг үндэсний нүүрс химийн болон өнгөт төмөрлөг хайлуулах аж үйлдвэрийн чухал бааз, ачаа тээвэрлэх боомт болгон бүтээн байгуулна.

Бадайн Жаран цөлийн захад орших нэгэн цагт алслагдсан, эзгүй байсан Цэхээ боомт нь Торгоны замын эдийн засгийн бүсийн умард бүс нутгийн зам харилцааны чухал хэсэг бөгөөд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн бүсийн баруун жигүүрт оршиж, умардад нээлттэй стратегиас үлэмж ашиг хүртэж байна. Жил бүр 1000 тонны эрчим хүч, энергийн импорт нь Цэхээ боомтыг Өвөр Монголын гурав дахь том боомт болгожээ.

Эрэнхот хот газарзүйн давуу талаа ашиглан импортын нөөцийг гар дээрээ боловсруулах нь Өвөр Монголын эдийн засгийг хөгжүүлэх чухал хэрэгсэл гэж үзсээр ирсэн бөгөөд мод материал боловсруулах төслүүд нь Эрээн хотын аж үйлдвэрийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгсөн байна.

Зүүн Үзэмчин хошуу Монгол Улстай хиллэдэг. Өнгөт төмөрлөгийн нөөцөөр баялаг бөгөөд энэ нь олон жилийн турш өөрчлөгдөөгүй байсан ганц мал аж ахуйн эдийн засгийн хэв маягийг өөрчилж, байгалийн баялагт суурилсан аж үйлдвэрийн эдийн засаг, экспортын баримжаатай эдийн засгийг бүтээн байгуулж байна.

Өвөр Монгол умард зүгт нээгдсэн нь хил хязгаарыг хөгжүүлэхийн дагуу ард түмнийг баяжуулжээ.

Сүнь Юйлүн энэхүү боломжийг ашиглан, хэдэн жилийн өмнө тэрээр ганцаараа Манжуурт ирж, дотоодын зах зээлд Оросын хүнсний бүтээгдэхүүн дотоодод асар их эрэлт хэрэгцээтэй байгааг ухаарчээ. 2015 онд тэрээр Манжуур хотод Оросын хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах компанийг байгуулж, хиам, леба, тирами боловсруулж эхэлжээ. Одоогоор түүний компани 70 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй бөгөөд улсын 20 гаруй муж, хот руу борлуулагдаж байна. Манжуур боомтыг ашиглан түүний тусгай хүнсний бүтээгдэхүүний бизнес эрчимтэй хөгжиж байна.

Эрээн хот Хаоган жимс, хүнсний ногоо, үр тариа, тосны импорт, экспортын парк ХХК нь боомтын бүтээн байгуулалтын үр шимийг хүртэж, эдүүгээ Монгол Улсын жимс, хүнсний ногооны зах зээлийн 70 гаруй хувийн хэмжээг эзэлдэг импорт, экспортын үйлдвэр болжээ.

Өвөр Монгол нь 19 боомт, 4000 км улсын хилтэй, өвөрмөц байршил, соёл урлаг, нөөц баялгийн давуу тал нь нээлттэй, хамтын ажиллагааны хөгжлийн эрч хүчийг улам эрчимжүүлж, боомтын эдийн засаг, түүний хамрах салбарыг улам өргөжүүлжээ.

2020 оноос нааш цар тахлын нөлөөгөөр Өвөр Монголын бүх боомтууд адил бус төвшинд хэцүүл шалгуурт тулгамджээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг хандлага сайжирснаар боомтын эдийн засаг өмнөх эрч хүчээ сэргээж байна.

Өндөрт авирч алсыг хархад гүүрэн гарцын хөгжил оройлж байна

Өөрийгөө илүү сайн нээхийн тулд Өвөр Монгол байнга шинэчлэл хийж байна.

Бизнесийн орчныг сайжруулах нь нэн тэргүүний зорилт бөгөөд арилжаа худалдааг хялбарчлах зорилгоор 2021 онд Өвөр Монгол хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх, нэгэнт зөвшөөрөл авсан хил дамнасан цахим худалдааны гурван байгууламжийн бүтээн байгуулалтад тавих хяналт шалгалтыг чангатгаж байна. Эрээн боомтод хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсүүдийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Хөх хотын гаалийн бүсэд хил дамнасан хоёрдогч суурин байгуулах бэлтгэл ажлыг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн оны 1-р сараас 10-р сар хүртэл хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ 210 сая юаньд хүрсэн байна.

Импорт, экспортын төлбөрийн шатыг цэвэрлэжээ. Санхүү, хөгжил, шинэчлэл, тээвэр, зах зээлийн хяналт болон бусад байгууллагууд манлайлан оролцож, боомтуудад дур зоригоороо төлбөр ногдуулдаг асуудлыг эрчимтэй засан сайжруулж байна. Жинлүүрийн хураамж, боомтын байгууламжийн засвар үйлчилгээний хураамж, төмөр замын ачаа болон бусад төрлийн хураамж зэрэг хураамжийг хүчингүй болгоно.

Гаалийн бүрдүүлэлтийн нийт хугацааг богиносгож, боомтуудын импорт, экспортын гаалийн бүрдүүлэлтийн нийт хугацааг 2017 онтой харьцуулахад 50%-иар бууруулсан.

Цар тахлын улмаас болж, бараа бүтээгдэхүүний импорт, экспортын тусгай захиргааны зөвшөөрөл олгоход "Нүүрдэн уулзахгүй" үйлчилгээг бүрэн хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл олгох бизнесийн стандартыг нэгтгэж, онлайнаар өргөдөл гаргах, хянан шалгах, хангах, үнэгүй шуудангийн үйлчилгээ зэрэг ажлыг бүхэлд нь онлайнаар хангаж байна.

Өвөр Монгол "Зөөлөн хүч"-ийг сайжруулахын зэрэгцээ техник хангамжийн суурийг бэхжүүлж байна.

БНХАУ-ын гадаад худалдааны топ 100 хотын нэг болох Улаанцав хотыг хуурай замын маршрутаар жишээ болгон авч үзвэл ОХУ, Монгол Улстай хамтран Улаанцав-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн “Гурван улаан сүлжээ”-г байгуулжээ. Далайн гарцын талаар Тяньжинь боомт, Цао Фэйдянь зэрэг гармуудтай хамтран эх газрын гарам бүтээн байгуулж, олон төрлийн логистикийн суваг нээж, хил дамнасан хоёр талын логистик үйлчилгээний системийг бий болгосон нь Орос, Монголын бүтээгдэхүүний импортод өртөг багатай "Далайн гарц"-ыг байгуулж өгчээ. Агаарын зам харилцааны талаар Жинин онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэх ажлыг дуусгажээ.

Одоогийн байдлаар Өвөр Монголын гурван хэмжээст олон улсын логистикийн суваг анх бүрэлдэж, умардын цаашдын нээлтэд илүү хүч оруулж байна.

2021 оны 11-р сарын 27-нд ӨМӨЗО-ны намын төлөөлөгчдийн 11-р хурал амжилттай болж өнгөрлөө. Хурлын тайланд: гадаадад нээлттэй байх боломжийг бүх талаар өргөжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлжээ. Энэ бол дотоод, гадаадыг холбосон, ойр орчмын бүс нутгийг хамруулсан, нөөц баялгийг хуримтлуулан түгээх, элементүүдийг нэгтгэсэн дэлхийн нээлттэй платформын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дотоодын болон олон улсын зах зээлд гүнзгийрэн, байршлын давуу талыг нээлтийн давуу тал, хөгжлийн давуу тал болгон илүү сайн хувиргаж, эх орны минь ил задгай өндөрлөг газар, хил нутгийн нээлттэй байдлыг буй болгоно.

Шинэ эрин зуунд шинэ аяллаа зогсохгүй бөгөөд бидний хүлээхгүй.

Өвөр Монгол нээлттэй байдлыг цаашид хэрхэн дээд хэмжээнд ахиулах вэ?

Өөртөө засах орны Макро эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч Ү Телинь хэлэхдээ "Олон улсын хамтын ажиллагаа бол ерөнхий чиг хандлага бөгөөд Хятад улсын гадаадад нэвтрэх үүд хаалга улам бүр өргөн нээлттэй болно гэж үзэж байна. Өвөр Монгол хил нутгийн давуу байдлаа эдийн засгийн давуу тал болгон хувиргаж, гадаадад нээлттэй болгох ажлыг өндөржүүлэх ёстой. Өвөр Монгол цаашид "Дотоод эргэлт"-т идэвхтэй оролцож, аж үйлдвэрийн хөдөлмөрийн таатай хуваарилалт хийхийг эрмэлзэхээс гадна "Гадаад эргэлт"-т улам идэвхтэй оролцож, нөөц ба зах зээлээ нэгтгэх цар хүрээгээ өргөтгөх болно. Дотоодын том зах зээлд нэгдэж, гадаадад нээлттэй болж, Өвөр Монголын хөгжлийг дэлхийн хөгжилтэй холбож, бусад улс оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, умард зүгт нээлттэй байх газар зүйн давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, "Нэг бүс нэг зам" санаачилгад идэвхтэй нэгдэж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулахад илүү идэвхтэй байр суурьтай байж, Хятад /Манжуур/-ын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын хөтөлбөр зэрэг өндөр түвшний нээлттэй платформыг байгуулна. Эрээн хотын төмөр замын боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж, боомтын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, сувгийн эдийн засгаас газардах эдийн засагт шилжихийг дэмжинэ".

Хойшдын хөгжлийн төлөвлөлтөд хэн нэгэн хариулт бичихийг хүлээж байна. “Нэг бүс нэг зам” санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт зэрэг олон боломжуудыг ашиглан, БНХАУ-ын умард нээлттэй гүүрэн гарц болсон ӨМӨЗО далайн түрлэгийн оргилд гарч, илүү сайн сайхан ирээдүйтэй шинэ эрин руу аялах нь гарцаагүй.

Зохиогч:ФЭН ШЮЕ-ЮЙ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:306
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой