”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Шинэ зам” нь өргөн уудам, хязгааргүй юм

”Шинэ зам” нь өргөн уудам, хязгааргүй юм

- "Усыг нь ширгээж загас барих юм бол ирэх жил загас байхгүй болно. Ой модыг шатааж ан гөрөө хийвэл ирэх жил амьтан араатангүй болно“. Эрт дээр үеэс хүмүүс экологийн орчин ба аж үйлдвэрлэлийн хоорондын харилцааг хүлээн зөвшөөрч ирсэн.

Өнөөгийн шинэ эрин үед Өвөр Монгол нь уул усаа хайрлаж хамгаалах үнэ цэнийг ойлгож, экологийг тэргүүнд тавих, ногоон хөгжлийг баримталсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар урагшилсаар байна.

Сонголт

Экологийг тэргүүнд тавьж, үзэсгэлэнт сайхан ба хөгжлийн хос ялалтыг биелүүлнэ.

Өвөр Монголын байршил маш онцгой

Хятадын байгалийн баялгийн газрын зураг дээр "Умардын гурван бүс"-ыг хамарсан, найман мужтай хөршилж, ой мод ногоорон өргөн уудам тал суналзаж, гол мөрөн мяралзан урссан Хятад Улсын умардын талбайгаар хамгийн их, экологийн төрөл зүйл хамгийн олон бүс нутаг болох юм.

"Хоёр халхавч, гурван бүс" гэсэн үндэсний экологийн аюулгүй байдлын халхавчийн байршилд, "Зүүн хойдын ойн халхавчийн бүс" болон "Умард элсний хяналтын бүс"-ийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд "Умардын гурван бүс” цаашилбал Бүх Хятадын “ элс барих хана", "нүүрстөрөгчийн шингээгч" болох юм.

ӨМӨЗО-ы экологи сайжрах юм бол Хятадын дийлэнх бүс нутгийнхан ашиг тус хүртэх болно. Өвөр Монголыг Хятад улсын умард нутгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч болгон байгуулах нь улс орны ерөнхий хөгжилд тулгуурлан тогтоосон стратегийн байр тогтоолт болох бөгөөд Өвөр Монголын ухамсартайгаар хэрэгжүүлэх ёстой томоохон үүрэг хариуцлага юм.

Гэвч “хурд дээр анхаарч, чанарыг үл тоомсорлосон” урт хугацааны хөгжлийн загвар нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг авчирсан боловч экологийн орчинд “өр“ үлдээсэн юм.

Асар том сорви шиг нүх, уурхай нь экологийн орчныг эвдэж, түүнээс болж гол мөрөн, намгархаг газрын талбай багасч, усны чанар муудав. Олон жил дараалан мод огтолж, бэлчээрийн даацнаас хэтэрсэн мал малжсанаас газрын хөрсний эвдрэл онцтой болов....

Экологийн орчин доройтож байгаа нь хүмүүсийн амьдралд нөлөөлөөд зогсохгүй хөгжлийг хязгаарласан томоохон дутагдал болж байгаа учраас шинэчлэл зайлшгүй хийх ёстой.

"Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжил, экологи, байгаль орчныг хамгаалах бүтээн байгуулалт хоорондын уялдаа холбоог зохицуулж, стратегийн байр тогтоолтод нийцсэн, Өвөр Монголын онцлогийг тусгасан, экологийг тэргүүнд тавих ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг эрэлхийлэх хэрэгтэй.” 2019 оны Бүх Хятадын “Хоёр чуулган”-ы үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголыг өндөр чанартай хөгжилд хүргэх арга замыг тайлбарлан тодорхойлжээ.

"Экологийн орчноо нүдээ хамгаалж байгаа мэт хамгаалж, экологийн орчинд амь шигээ хандаж, эдийн засгийн түр зуурын өсөлтөд байгаль орчноо хэзээ ч золиосолж болохгүй."

“Нэгэнт эдийн засгийн бүтээн байгуулалт, экологийн байгаль орчныг хамгаалах хоёрын хооронд зөрчил үүссэн бол бид экологийн орчныг тэргүүн эгнээнд тавихаас буцахгүй.”

Өвөр Монгол эргэлзэлгүй шийдэмгийгээр экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийг баримталсан өндөр чанартай хөгжлийн шинэ замыг сонгосон байна.

Экологийн орчныг эвдэхийг үндсээс нь засав. Улс газар нутгийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгож, нийт газар нутгийн 50 гаруй хувийг экологийн улаан шугамд хамруулжээ. Улаан шугамын хүрээнд хатуу удирдлага, хяналтыг хэрэгжүүлж, байгалийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан бүтээн байгуулалт, байгаль орчны даацаас хэтэрсэн төсөл, нөөцийн даацаас хэтэрсэн төслийг хийхгүй.

Экологийн эмзэг бүс нутгуудыг эхлэн засав. "Хөлөн нуур, Даагийн нуур, Улаансухай”-н гүнзгий менежмент, иж бүрэн менежментээс эхлээд Цагааннуурын  экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн эхлүүлэв. "Умардын гурван бүс"-ийн халхавч ой, Бээжин, Тяньжины элсэн шуурганы эх үүсвэрийг зохицуулах, тариаланг зогсоон ой мод тарих, Шар мөрний экологийн менежмент ба өндөр чанартай бүтээн байгуулалт зэрэг экологийг хамгаалах, нөхөн сэргээх олон төсөл хэрэгжүүлж, бэлчээр нутаг ой модыг сүйтгэж буй хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүдийг арилгасан байна.

Эрчим хүчний өндөр хэрэглээтэй, бохирдол ихтэй аж ахуйн нэгжүүдийг чанга цэгцлэв. Эрчим хүчний нөөцөд суурилсан шинэ аж үйлдвэрийн төслүүдэд хатуу хяналт тавьж, эрчим хүчний хэрэглээнд давхар хяналт тавьж, бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийг хааж, хэт их эрчим хүч хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдийг хатуу хязгаарлаж ногоон байгууламжийг сайжруулав. Ногоон хөгжлийн үзүүлэлтийн системийг сайжруулан, бохирдолгүй баримжааг тогтоож, үндэсний гол экологийн функционал бүсийн аж үйлдвэрийг нэвтрүүлэн оруулах сөрөг нөлөөг илүү анхааралдаа авч, ногоон хөгжлийн арга, амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг дэмжив.

Хүчирхэг эр зориг гарган экологийн орчныг сүйтгэх хөгжлийн загвараас татгалзаж, экологийн салбарт тулгамдсан асуудлыг үл тэвчих хандлагаар шийдэж, экологийн орчныг засан сэргээв ... Хамгаалах ба хөгжлийн өрсөлдөөнд Өвөр Монголын зорилт тодорхой үйлдэл хүчтэй байгаа юм.

Ширүүн тулаан

"Хуучин"-ыг эвдэж, "шинийг" бүтээж, хүчир бэрхийг туулан, өргөн хүрээний өөрчлөлтийг эхлүүлнэ

Коксын зуухны утаа, бензол, нүүрсний давирхай нь нүүрсийг коксжуулах гурван гол туслах бүтээгдэхүүн бөгөөд тэдгээр нь бохирдлын эх үүсвэр болдог. Отогийн эдийн засгийн хөгжлийн бүсэд Өвөр Монголын Дүнбай шинэ эрчим хүчний материал ХХК нь коксын зуухны утаагаар метанол болон синтетик ба аммиак үйлдвэрлэхэд түүхий эд болгон ашигладаг. Нүүрсний давирхайг ашиглан дээд зэрэглэлийн лити батарейны сөрөг электрод материал үйлдвэрлэдэг. Бензол нь циклогексанол, адипийн хүчил зэрэг завсрын бүтээгдэхүүнээр дамжин эцэст нь нейлон болж үүсдэг.

Зүүнгар хошууны Далү аж үйлдвэрийн паркийн Юнжян Жяюань технологийн ХХК-ийн лабораторид, техникийн ажилтнууд энгийн полихлоридын тариурыг бохирын шилэнд хийж, хэдхэн секундын дараа бохир усны бохирдол нь бөөгнөрөл болж аяганы ёроолд тунж ус нь тунгалаг болов. Полиалюминий хлорид нь дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг өндөр үр ашигтай ус цэвэршүүлэх бодис бөгөөд энэхүү төслийн түүхий эд нь аж үйлдвэрийн паркад үйлдвэрлэсэн нүүрсний үнс, нүүрсний шаар юм.

Хог хаягдлыг эрдэнэс болгон хувиргаж, эрчим хүчний бүдүүлэг хэлбэрийн хөгжлөөс орчин үеийн, цэвэр, үр ашигтай загвар руу шилжиж, аж үйлдвэрийн сүлжээг сунгаж, нэмүү өртгийн сүлжээг дундаас өндөр түвшинд шилжүүлэв. Нүүрсээр цэцэглэн хөгжиж байсан Ордос нот нь “Эх баялагт түшиглэх” -ээ больж, хөгжлийн арга барилаа шинэчлэв.

Ордосын өөрчлөлт нь Өвөр Монголыг экологийн тэргүүн тавих ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замд хөтлөх гайхалтай жишиг юм. 

Давуу талыг сурталчлах, сул талаас нь зайлсхийх, шилдгийг төлөвшүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч, бүтэц, үйл ажиллагаа, чанарыг шилжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллав”. “Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хурдыг түргэтгэж, орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шинэ аж үйлдвэр, шинэ хөдөлгөгч хүчийг хөгжүүлэхэд анхаарч, "гурван бүс, гурван шугам"-ын улаан шугамыг бат сахив.

"Хуучин"-ыг эвдэж, "шинэ"-г бүтээж, хүчир бэрхийг туулж, Өвөр Монгол өндөр чанартай бүтээн байгуулалтын гүн гүнзгий, асар том өөрчлөлтийг эхлүүлэв.

"Хуучин"-ыг эвдэж, хоцрогдсон болон илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадлыг шийдэмгий арилгаж, дугуй эдийн засгийг хөгжүүлэв. Үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг түргэтгэж, нэмүү өртөг багатайгаас нэмүү өртөг өндөртэй болгож,  өндөр эрчим хүчний хэрэглээ, өндөр бохирдлоос бага эрчим хүч зарцуулалт, бохирдол багатай болгон шинэчилж, өргөн хүрээнээс эрчимжсэн рүү шилжив. Аж үйлдвэрийн сүлжээг өргөтгөж, нэмүү өртгийн сүлжээг сайжруулж, өндөр чанартай бүтээн байгуулалтад эрч хүчийг оруулав.

"Шинэ"-ийг байгуулж, стратегийн ач холбогдолтой хөгжиж буй аж үйлдвэр, дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлж, шинэ эрчим хүч, шинэ материал, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, том өгөгдлийн үүлэн тооцоолол зэрэг стратегийн ач холбогдолтой хөгжиж буй салбаруудын хөгжилтийг түргэтгэж, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгов.

Өгсүүр замаар явахад бэрх ч дарамтыг сөрөн, алхам алхмаар урагшилбал өөр өөр байгалийг олж сонирхох болно.

Хоёр сарын өмнө,олон улсын хянан баталсан нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах стандарт нийцсэн  ӨМӨЗО-ы Их Хянган давааны Кейхэгийн 60 мянган тонн ойн нүүрстөрөгчийн угаалтуурын худалдаанд Бээжингийн нэгэн компани амжилт олж, нүүрстөрөгчийн угаалтуурын үнэ шинэ дээд амжилт тогтоожээ. "Давхар нүүрстөрөгч"-ийн байдал дор, "мод худалдах"-аас " үзүүлэлт худалдах" хүртэл, Хөлөнбуйрын экологийн давуу талыг хөгжлийн давуу тал болгон өөрчлөв.

Хуавэй, Алибаба, Apple зэрэг алдартай компаниудын дата төвүүд суурьшсанаар, "газар дээр өвсгүй, газар доор эрдэнэгүй" байсан Улаанцав хот  нь Бүх Хятадын хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой хот болжээ.

Эш сүрэл шатаах бохирдол зэрэг асуудалд хариу арга хэмжээ авч, Хянган аймаг нь эш сүрэл, бохир ус зэрэг хөдөө аж ахуй, мал аж ахуйн хаягдал нөөцийг дахин боловсруулж, дахин ашиглаж, шинэ бордоо үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтийн хөгжилд дахин ашиглав. Шинэ бордоо үйлдвэрлэж, жил бүр 200 мянган тонн хаягдал эш сүрэл, малын ялгадас боловсруулж, тариалалт, үржлийн аж үйлдвэрийн доод урсгалын хог хаягдлыг дахин боловсруулах эдийн засгийн эргэлтийн хөгжлийн гарцыг нээв.

Уламжлалт аж үйлдвэрүүд дахин өөрчлөлт хийж, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж, технологийн шинэчлэлийг эрчимтэй дэмжиж, Өвөр Монголын ногоон хөгжил, өндөр чанартай хөгжилд хүрэх зам нь хязгааргүй хэтийн төлөвтэй байна.

Мандал

Итгэл бол хад шиг, хүсэл бол төмөр шиг, "шинэ зам" нь өргөн уудам, хязгааргүй юм

Нүүрсний бус салбарын нэмүү өртөг нь тогтоосон хэмжээнээс давсан салбарын 60 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд “нүүрсээр гол болгох” байдал ихээхэн өөрчлөгдсөн байна.

Экологийн фото цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 3 сая гаруй киловатт болж, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын эзлэх хувь гуравны нэгээс дээш болж, эрчим хүчний хэрэглээний ялгаралт "улаан" -аас "ногоон" болж өөрчлөгдсөн байна.

Бүх Өвөр Монголд 102 ногоон үйлдвэр, 4 ногоон хангамжийн сүлжээ, 15 ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон үйлдвэрлэлийн 23 стандартыг боловсруулж, эхний ээлжид ногоон үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгосон байна.

Бүх Өвөр Монголд үр тарианы ургац арван найман удаа дараалан элбэг хураалт олж, өндөр стандартын дагуу тариалангийн нийт талбай 45.85 сая мү /1га =15мү/-д хүрч, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын хэмжээ 65 хувиас давж, газар тариалан, мал аж ахуйн шинэчлэлд итгэл дүүрэн байна.

Үйлдвэрлэл хөгжсөн, баян чинээлэг амьдралтай, сайхан экологийн орчинтой байх энэхүү шинэ зам нь эдийн засаг, нийгэм, экологийн зохицуулалттай хөгжилд хүрэх зам бөгөөд аз жаргалд хүрэх зам гэдгийг бодит байдал гэрчлэв.

Амжилт олоход маш хэцүү байдаг бөгөөд аялалд төгсгөл байхгүй. Өөртөө Засах Орны намын төлөөлөгчдийн 11-р их хурлаас экологийг тэргүүнд тавих ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замд тууштай алхах шинэ төлөвлөгөөг гаргажээ.

Шийдвэртэй хандлага - Өвөр Монгол бүхэлдээ улс төрийн байр сууриа дээшлүүлж, стратегийн төвлөрлөө хадгалж, шинэ замаар замнах улс төрийн ухамсар ба яаравчлах мэдрэмжээ дээшлүүлж, хуурмаг зүйл, эргэлзэх, саатал гаргахгүй байх ёстой.

Зорилго хатуу - Өвөр Монгол цуцашгүй хүчин чармайлтаар "хоёр халхавч"-ийг бэхжүүлж, "хоёр бааз"-ын чанарыг дээшлүүлж, "нэг бэхлэлт"-ийн үүргийг тодотгож, экологийн тэргүүлэх ач холбогдол бүхий өндөр чанартай хөгжил, ногоон хөгжилд томоохон алхам хийнэ.

Зам тодорхой - "хоёрыг хамгаалах "-ыг тууштай биелүүлж, төрөл бүрийн ажил үйлс нь улс төрийн зөв чиглэлээр үргэлж урагшлахыг баталгаажуулж, экологийг тэргүүн тавих ногоон хөгжлийг баримталж, Хятад улсын умард нутагт экологийн аюулгүй байдлын халхавчийг бий болгоно. Эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийг түргэтгэж, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлнэ. Ард түмний амьжиргаа, сайн сайхныг тасралтгүй дээшлүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай ахиулна. Социалист ардчилсан улс төрийн байгуулалтыг ахиулж, ардын ардчиллыг бүх үйл явцад тасралтгүй хөгжүүлнэ. Социалист соёлын бүтээн байгуулалтыг эрчимтэй бэхжүүлж, үндэстнүүдийн ард түмний хамтаар тэмцэх хүчирхэг оюун санааны хүчийг нэгтгэнэ. Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлохоор гол шугам болж, шинэ эриний намын үндэстний ажлыг чанарын өндөр түвшинд хөгжүүлнэ. Өвөрмонголд энх тайвныг өндөр түвшинд бий болгож, Хятад улсын умард хэсэгт аюулгүй тогтвортой байдлын халхавчийг босгоно.

"2023 он гэхэд Шилийнголын бүх ил задгай уурхайнуудыг бохирдолгүй болгон өөрчилж, аль эртнээс үлдээсэн орхигдсон уурхайнуудыг цэвэрлэх бүх ажлыг нэгэн зэрэг хийнэ.

Ордос хот нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хангамжийг батлах , эрчим хүчний шинэ хэлбэр болгон хувиргах, салхи-нарны устөрөгчийн хуримтлалын төхөөрөмжийн бүхэл бүтэн салбарын сүлжээг бий болгоно.

"Байр суурь, ханган нийлүүлэлт, үйлдвэр, экологийн орчин, аялал жуулчлалын салбарыг ерөнхийд нь сайжруулахад анхаарч, Алшаа аймгийн ажлыг сайн хийж, Алшаагийн аялал жуулчлалыг Бүх Өвөр Монгол орон, Бүх улсын цааш нь бүх дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнт нэрийн хуудас болгохыг хичээнэ”.

Итгэл бол хад шиг, хүсэл бол төмөр шиг, "шинэ зам" нь өргөн уудам, хязгааргүй юм.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:895
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой