Филиппиний Өвлийн олимпын төлөөлөгчдийн тэргүүн Валериано Флоро 22-нд “Бээжингийн Өвлийн олимп бол томоохон арга хэмжээ юм. Хүн бүр нээлтийн ёслолыг тэсэн ядан хүлээж байгаа. Хятад улс биднийг гайхшруулах нь гарцаагүй” гэж удахгүй болох өвлийн олимпын аяллын талаар ярихдаа мөс цасны энэхүү наадмыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн юм.

Филиппиний Олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувьд, Флоро зургаан хүний бүрэлдэхүүнтэй өвлийн олимпын төлөөлөгчдийг тэргүүлэн Бээжинд очно. Тэрээр тухайн өдөр нийслэл Манила хотод болсон төлөөлөгчдийн экспедицийн ёслолд оролцохдоо, энэ өвлийн олимпод бэлтгэхэд Хятад улс хүчин чармайлт гаргаж байгаад талархаж байна. “Хэдийгээр Филиппин улсаас энэ өвлийн олимпод ганцхан тамирчин оролцож байгаа ч гэсэн энэ нь Филиппиний хувьд асар том ялалт болох юм, учир нь олимпын үзэл санаа маш олон хүнд урам зориг өгөх болно” гэжээ.
Уулын цаначин Аса Миллер эрэгтэйчүүдийн слалом болон гигант слаломын төрөлд Филиппин улсыг төлөөлөн оролцох юм. Филиппиний төлөөлөгчдөөс оролцох цорын ганц тамирчны хувьд тэрээр нээлтийн ёслолд төлөөлөгчдийн туг баригчаар оролцоно.
Миллер хэлэхдээ "Энэ удаагийн өвлийн олимпын наадамд тэрээр хамгийн сайн өрсөлдөх чадвартай тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд түүний олимпын аялал нь Филиппиний залуучуудын өвлийн спортод илүү их хүсэл тэмүүллийг бадрааж чадна гэж найдаж байна" гэжээ.
БНХАУ-аас Филиппинд суугаа Элчин сайд Хуан Шилиань хэлсэн үгэндээ "Удахгүй болох Бээжингийн өвлийн олимп нь эв нэгдэл болон найрамдлын бэлгэдэл болно. Энэ нь тамирчид болон спорт сонирхогчдын цугларалт төдийгүй нэн ч дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх томоохон арга хэмжээ болох юм" гэжээ.





























































