


Бээжингийн Өвлийн олимп ойртож байгаа бөгөөд Бээжингийн Жяотун их сургуулийн өвлийн олимпын сайн дурын ажилтнууд сайн дурын ажилд оролцохоор байна. Тус сургуулийн нийт 355 сайн дурын ажилтан хятадын Үндэсний спортын ордны үйл ажиллагаанд хотын 265 сайн дурын ажилтан Укесонгийн спортын ордон, усан сэлэлтийн үндэсний төв, үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын цэгүүдэд үйлчилгээний баталгааны ажлыг гүйцэтгэх болно.



Ордны талбай дахь сайн дурын ажилтан Чень Бо нь Компьютер, Мэдээллийн Технологийн Сургуулийн аспирантурын оюутан бөгөөд Өвлийн олимпод оролцох сайн дурынхны анхны багийн ажилтан юм. Чень Богийн нүдэнд өвлийн олимпын сайн дурын ажилтны хувьд зөвхөн ажлын хариуцлагаа биелүүлээд зогсохгүй, коллежийн оюутнуудын сэтгэл санааны байдал, эрч хүчийг харуулах ёстой гэж үзэж байв. Явахаасаа өмнө Чень Богийн ээж охиндоо видео холболтоор урмшуулсан бол Чень Бо ч ээждээ "Даалгавраа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэж хэлэв.


Хотын сайн дурын ажилтан Лиань Луян нь хятадын Эдийн засаг, удирдлагын сургуулийн бакалаврын оюутан юм. Энэ жил цагаан сарын баяраар гэртээ харьж чадаагүй ч Лиань Луян өвлийн олимпод сайн дурын ажилтнаар оролцох боломжтой боллоо гэж бодохдоо ихэд бахархаж, эх орноо гэх сэтгэл нь тайвширчээ. Сайн дурынхны сургалтын явцад Лиань Луян тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдал, үйлчилгээний талаарх мэдлэгээ дээшлүүлсний зэрэгцээ Өвлийн Олимпийн үеэр сурсан мэдлэгээ өдөр тутмын сайн дурын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Бээжингийн Жяотун их сургуулийн Өвлийн олимпын сайн дурынхны 9-р ротын орлогч дарга Тань Шя нь Механик, электрон удирдлагын инженерийн сургуулийн хүн бөгөөд сайн дурын ажил хийхийн зэрэгцээ 9-р ротын оюутнуудын эрүүл мэндийн хяналтыг хариуцах болно. Өөрийгөө зориулах, харилцан туслалцах, ахиц дэвшил гаргах сайн дурын зориг сэтгэлийг Тань Шя ангийнхандаа дандаа хэлдэг байна. Түүний бодлоор хэрэв та сайн дурын үйл ажиллагаанд хүндрэлтэй тулгарвал залуу сайн дурынхны эрхэм зорилго, хариуцлагыг харуулсан өөдрөг, итгэлтэй, тайван байх ёстой гэж хэлж байлаа.
Одоогийн байдлаар Бээжингийн Жяотоны их сургуулийн өвлийн олимпын сайн дурын ажилтнууд 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр сайн дурын үйлчилгээний ажлыг амжилттай дуусгахын тулд талбайн бизнес, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажиллагаа, сайн дурын ажилтны ёс зүй зэрэг чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаад байна.





























































