Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга ОУОХ-ны ерөнхийлөгч Бахтай уулзав

Дарга Ши Жиньпин 01-р сарын 25-нд Бээжингийн Дяо Юйтай улсын зочны ордонд Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бахтай уулзав

    Ши Жиньпин дарга:

- Өнөөдөр Хятадын билгийн тооллын бага Цагаан сар. Хэдхэн хоногийн дараа уламжлалт Цагаан сар болох болно. Энэ жил таныг бидэнтэй хамт Цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхийг урьж байна гэж хэллээ. Дарга Ши Жиньпин зургаан жил гаруй бэлдсэний эцэст Бээжингийн өвлийн олимпын бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, тун удалгүй товлосон ёсоор амжилттай зохион байгуулагдах болно. Бид амлалтаа биелүүлж, энгийн, аюулгүй, гайхалтай Олимпын наадмыг дэлхий дахинд харуулах болно. Энэ нь цар тахлын дэгдэлтээс хойш товлосон хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй дэлхийн спортын анхны цогц арга хэмжээ байж, "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй - илүү эв нэгдэлтэй" гэсэн Олимпын шинэ урианы амжилттай бодит ажиллагаа болох юм гэж тэмдэглэлээ. 

    Ши Жиньпин дарга:

- Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахыг Хятадын ард түмэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч дэмжсэн юм. Энэхүү өвлийн олимпод 90 орчим улс орон болон бүс нутгаас 3000 шахам тамирчин оролцох ба хамгийн олон спортын төрөл болон алтан медальтай өвлийн олимп болж, илүү олон тамирчдад хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгож байгаа юм. Бид тамирчдаар төв болгож, ордон талбай, байгууламж зэрэг техник хангамж, программ хангамжийн баталгааг сайтар биелүүлж, цогц үйлчилгээ үзүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргах болно. Тэмцээнд оролцогч болон холбогдох ажилтнууд, мөн Хятадын ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа гэж хэлэв. 

    Бах эхлээд Хятадын ард түмэнд хятад хэлээр шинэ жилийн мэнд хүргэж, бар жилийн өлзийтэй мэнд дэвшүүлэв! Бах:

- Хятадын холбогдох салбар болон Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил маш сайн амжилттай болсон байна. Гайхамшигт сайхан ордон талбай, цар тахлаас урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээ, тогтвортой үйл ажиллагааны дэвшилтэт үзэл баримтлал нь үнэхээр гайхалтай юм гэж хэллээ. 

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:990
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7