”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр /9/

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр /9/

    /Дөрөв/. Тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг баримтлах. Тусгаар тогтносон бүрэн эрхт байдал бол Хятадын үндэстнүүдийн оюун санааны амин сүнс, манай нам, улс байгуулахын чухал зарчим болно. Өөрийн замаар замнах бол нам 100 жилийн тэмцэл хийж олсон түүхэн дүгнэлт болно. Нам ер нь тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг баримталж урагшлах замыг нээж ирсэн, улс орон болон үндэстний хөгжлийг өөрийн хүчинд тулгуурлахыг баримталж, Хятадын үйл хэргийг Хятадын ард түмэн өөрсдийн үзэл байримтлал, өөрсдөө шийдэхийг баримталсаар ирсэн билээ.Хүн төрөлхтөний түүхэнд гадны хүчинд түшиглэж, гадаадын загварыг тэр хэвээр нь шилжүүлэн хэрэглэж, бусдын бор мөрөөр явж, хүчирхэгжиж мандаж чадсан ямар ч нэгэнүндэстэн, улс орон гэж үгүй билээ. Тэгэж хийсний үр дүнд ялагдал хүлээх нь зайлшгүй, зайлшгүй бусдын дагалт болно. Бид тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа баримталж, өөрийн хүчинд тулгуурлахыг баримталж, гадаад орны ашигтай туршлагаас даруухан суралцаж, үндэстний өөрийгөө хүндэтгэн, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, бурууг итгэхгүй, дарамтаас айхгүй л бол бид Хятад орны хөгжил дэвшлийн хувь заяаг өөрсдийн гарт байнгаатгаж чадна.

/Тав/. Хятадын замыг баримтлах. Чиглэл замыг тогтоодог, зам хувь заяаг тогтоодог. Нам 100 жилийн тэмцлийн туршид улс орны тодорхой байдалд тулгуурлахыг баримталж, Хятадын тодорхой байдалд нийцсэн зөв замыг хайж, төлөвшүүлжээ. Хятадын онцлогтой социализмын зам бол ард түмний сайн сайхан амьдралыг бүтээх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх саруул дардан зам болно. Хятадын эх газарт бат зогсож, Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийг өвлөн уламжилж, Хятад орны тодорхой байдалд нийцсэн зөв замаар замнаж, нам, ард түмэн юутай ч зүйрлэшгүй өргөн тайзтай, зүйрлэшгүй гүн түүхийн суурьтай, юутай ч зүйрлэшгүй хүчирхэг урагшлах хүчинтэйболно. Бид зөвхөн битүүмжилсэн царцангуйхуучин замаар замнахгүй, туг далбаагаа солих буруу замаар замнахгүй, харин Хятадын онцлогтой социализмын замаар хэлбэрэлтгүй замнах л юм бол манай улс орныг баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэшилт эв зохицолтой үзэсгэлэнт социализмын орчин үеийн хүчирхэг улс орныг байгуулж чадах нь гарцаагүй.

/Зургаа/. Дэлхийг багтаахыг баримтлах. Түмний төлөө эрх барих бол тэнгэрийн ёсон билээ. Намхүн төрөлхтөний ирээдүй, хувь заяаг дэлхийн өнцгөөсхарж, хүн төрөлхтөний хөгжлийн ерөнхий чиг хандлага, дэлхийн өөрчлөлтийн ерөнхий нөхцөл байдал, Хятадын хөгжлийн томтүүхээс гадаад ертөнцийн харилцааг зөв таньж, шийдвэрлэх, нээлттэй байхыг баримталж, битүүмжлэхгүй, харилцан ашигтай хамтаар хожихыг баримталж, тэг нийлбэртэй тоглоом хийхгүй, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхийг баримталж, түүхийн зөв талд зогсож, хүн төрөлхтөний дэвшлийн талд зогсно. Бид энх тайван хөгжлийн замаар замнахыг баримталж, дэлхийн энх тайвныг хамгаалахаар дамжуулж өөрийгөө хөгжүүлж, мөн өөрийн хөгжлөөр дэлхийн энх тайвныг хамгаалж, дэлхийн аливаа дэвшилтэт хүчинтэй хамтаар урагшилж, бусдад түшиглэхгүй, бусдыг дээрэмдэхгүй, мөн хэзээд жанжлахгүй болхүн төрөлхтөний соёл иргэншлийн дэвшилд оюун ухаанболон хүчний хувь нэмрийг оруулж чадна, дэлхийнулс орнуудын ард түмэнтэй хамтаар түүхийн хүрдийг гэрэлт ирээдүй рүү түлхэн урагшлуулах нь гарцаагүй.

/Долоо/. Инновацийг нээхийг баримтлах. Инноваци бол нэгэнулс орон, үндэстний хөгжил дэвшлийн шавхагдашгүй хөдөлгүүр болно. Хичнээн агуу их үйл хэрэг байх тусмаа төдий их бэрх саадтай байдаг, төдий их хатуужилтай тэмцэх шаардлагатай байдаг, төдий их инновацийг нээх шаардлагатай байдаг. Нам ард түмнийг удирдан саад бэрхшээлийг даван туулж, дээрдооргүй хайлт хийж, хүчлэн нээж, хөгжихийн төлөө тэмүүлж, онолын шинэчлэл, практикийн шинэчлэл, байгууллын шинэчлэл, соёлын шинэчлэл болон бусад талын шинэчлэлийг тасралтгүй ахиулж, дэлхийд анхдагч байхыг анхаарч, урьдын үеийн хүмүүс замнаж үзээгүй замаар замнаж, ямар ч саад бэрхшээл нам, ард түмний урагш ахих алхааг зогсоож чадаагүй. Бид цаг үеийн урсгалын дагуу, ард түмний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, өөрчлөлтийг зоригтой ахиулж, өөрчлөлтийг оновчтой таньж, шинжлэх ухаанчаар өөрчлөлтөд зохицон, санаачлагатайөөрчлөлт хийж, хэзээд царцангуй бус, хэзээд зогсохгүй цагт бид нэн их анхаарлыг татсан хүний хорвоогийн гайхамшигт амжилтыг бүтээж чадах нь гарцаагүй.

/Найм/. Зоригтой тэмцэхийг баримтлах. Зоригтой тэмцэж, зоригтой ялалт байгуулах бол нам, ард түмний ялагдашгүй хүчирхэг үзэл санааны хүчин болно. Нам, ард түмний олсон аливаа амжилт тэнгэрээс унаж ирээгүй, бусдын хүргэсэн хишиг биш, харин тасралтгүй тэмцсэний үр дүнд олсон зүйл болно. Нам дотоод, гадаадын гай зовлон дунд мэндэлж, зовлон зүдүүрийг туулан байж өсөн бойжиж, хүнд бэрхийг даван туулж хүчирхэгжиж, ард түмэн, эх орон, үндэстний төлөө, мөрөөдөлитгэл үнэмшлийн төлөө, дайсан хэчнээн хүчтэй байсан ч, зам хэчнээн бэрх байсан ч, сорилт хэдий хэцүү байсан ч нам хэзээ ч айхгүй, хэзээ ч ухрахгүй, үрэгдэхээс айхгүй, цөхрөшгүй тэмцсээр ирсэн билээ. Шинэ агуу их тэмцлийн түүхэн онцлогийг эзэмшиж, түүхэн боломжуудыг зөв ашиглаж, зөв алхам хийж, санаачлага гарган, тэмцлийн үзэл санааг бадруулж, тэмцэх чадварыг нэмэгдүүлж, бүх нам, бүхулс орны ард түмний хүсэл, хүчинг нягтруулж чадвал, бид лавтай урьдчилан харж болох болон урьдчилан харах боломжгүй аливаа эрсдэл, сорилтыг яландавж чадах болно.

/Ес/. Нэгдмэл фронтыг баримтлах. Эв нэгдэл бол хүчин болно. Хамгийн өргөн нэгдмэл фронтыг байгуулах бол нам дайсныг ялан дийлэх чухал эрдэнэ болно, мөн нам эрх барих улс орныг мандуулах чухал эрдэнэ болно. Нам ямагт ихэв нэгдэл, их холбоолохыг баримталж, эв нэгдэж болох аливаа хүчинтэй эв нэгдэн, дайчилж аливаа идэвхтэй хүчин зүйл бүхнийг дайчилж, улстөрийн намын харилцаа, үндэстний харилцаа, шашины харилцаа, анги давхаргын харилцаа, улсын дотоод гадаадын ахан дүүсийн харилцааны эв зохицлыг ахиулж, хамгийн их хэмжээнд хамтаар тэмцэх хүчинг нятруулав. Бид үндэстнүүдийн их эв нэгдэл, бүх Хятадын ард түмний их эв нэгдэл, бүх Хятадын охид хөвгүүдийн их эв нэгдлийг тасралтгүй бэхжүүлж хөгжүүлэх юм бол Хятадын үндэстнүүдийн хамтын нэгдлийн ухамсрыг бэхжүүлж, Хятадын дотоод, гадаадын бүх охид хөвгүүд нэг зүгт сэтгэж, нэг тийш хүч зарцуулсан амьдлаг байдлыг төлөвшүүлсэн цагт бид Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх агуу иххүчийг нягтруулж чадах нь гарцаагүй.

/Арав/. Өөрийнхдөө хувьсгал хийхийг баримтлах. Өөрийнхдөө зоригтой хувьсгал хийх бол ХКН бусад улс төрийн намуудаас ялгагдах мэдэгдэм бэлгэ тэмдэг болно. Өөрийнхдөө хувьсгал хийх үзэл санаа бол нам залуу насны амьжиргаагаа үүрд хадгалах хүчирхэг их тулгуур болно. Тэргүүний марксизмын улстөрийн нам бол төрөлх биш, харин тасралтгүй өөрийнхдөөхувьсгал хийх явцад давтагдсан байдаг. нам 100 жилийн өөрчлөлтөөр дамжиж нэн илүү амьжирлын хүчинтэй болсны нууц нь үргэлж үнэнийг баримталж, алдаагаа залруулдагторшино. Намын агуу их нь алдаа гаргахгүйд биш, харин ерөөс өвчнөө нуухгүй, эмчлүүлэхээс татгалзахгүй, шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг идэвхтэй өрнүүлж, аливаа асуудалд зоригтой нүүр тулж, өөрийнхдөө зоригтой хувьсгал хийхэд оршино. Бид намын тэргүүлэх чанар, цэвэр чанарыг хохироож буй бүх хүчин зүйлийг тасралтгүй арилгаж, эрүүл биеийг сүйтгэгч аливаа вирусийг тасралтгүйустгаж чадвал намыг чанар, өнгө, амт хувирахгүйг батлах нь гарцаагүй, нам шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг баримталж хөгжүүлэх түүхэн үйл явцад ямагт хүчирхэг удирдах цөм байхыг баталж чадна.

Дээр дурдан бүхий10 тал бол урт хугацааны практикт хуримтуулсан үнэт туршлага болно, нам болон ард түмний хамтаарбүтээсэн үзэл санааны баялаг болно, заавал сайтар нандигнан, урт хугацаанд баримталж, шинэ эриний практикт тасралтгүй баяжуулан хөгжүүлэх хэрэгтэй.

Долоо. Шинэ эриний ХКН

Анхны санааг мартахгүй байсан цагт тууштай баримталж чадна. ХКН Хятадын үндэстнүүдийн олонмянган жилийн аугаа үйлсийг бүтээхийн тулд цог билэг оргилж байгаа үедээ байна. Өнгөрөгч 100 жилд нам ард түмэнд, түүхэнд онц сайн хариулт өгсөн билээ. Эдүгээ нам Хятадын ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, хоёрдугаар 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх шинэ шалгалт өгөх замд гарлаа. Цаг эрин бол шалгалтын сэдэв гаргагч, бид бол шалгалтыг хариулагч, харин ард түмэн бол шалгалтыг шүүгч болно. Бид шалгалтанд сайн дүн авч, шинэ эрин үе, шинэ аян замд шинэ дүр төрх, шинэ амжилтыг харуулах ёстой.

ХКН-ын XIX их хурал хоёрдугаар 100 жилийн зорилтыг хоёр үе шаттай ахиулахстратегийн тохируулалт хийсэн байна. 2020-2035 онуудад, социализмын орчин үеийг үндсэндээ биелүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл, улс орныг социализмынорчин үеийн хүчирхэгорон болгон цогцлоох болно. Тэр үед манай орны материаллаг, улс төрийн, оюуны, нийгмийн, экологийн соёл иргэншил иж бүрэн сайжирч, улс орныг засах систем болон засах чадвар орчин үеийг биелүүлж, улс орны цогцолбор хүчин чадал болон олон улс дахь нөлөөлөх хүчин чадлаар тэргүүлэх орон болж, нийт ард түмэн хамтаар баяжихыг үндсэндээ биелүүлж, Хятадын ард түмэн илүү аз жаргалтай, амар амгалан амьдралыг эдэлж, Хятадын үндэстнүүд дэлхийн улс орнуудын дунд илүү өндөр байр суурьтай байх болно.

Өнөөдөр, бид Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын зорилтыг биелүүлэхтэй түүхийн аль ч үед байгаагүй илүү ойр, итгэлтэй, чадвартай болсон. Үүний зэрэгцээ, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг хялбархан хэнгэрэг дэлдэн биелүүлэх боломжгүй гэдгийг бүх нам заавал ухамсарлах хэрэгтэй, урагшлах замд урьдчилан төсөөлөх болон төсөөлөхийн аргагүй бүх төрлийн эрсдэл, сорилтууд байна. Манай улс социализмын анхны үе шатанд байсаар бөгөөд урт хугацаанд байх болно, манай улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орон хэвээр байна, нийгмийн гол зөрчил бол ард түмний улмаар өсөн нэмэгдэж байгаа сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ болон тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн хоорондын зөрчил болно. Бүх нам ХКН гэж юу вэ, юу хийх гэж байна вэ гэсэн язгуурүндсэн асуудлыг бат тогтоож, түүхэн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг эзэмшиж, мөрөөдөл итгэл үнэмшлээ нэмэгдүүлж, анхны зорилго үүргээ бат тогтоож, үргэлж даруу хичээнгүй, бардамнахгүй, хатуужилтай тэмцэж, агуу ихялалтаас урагш тэмцэх хүчин авч, тойруу зам нугарал бүдрэлээс түүхийн сургамж авч, ямар ч эрсдэлээс айхгүй, аливаа хөндлөнгийн нөлөөнд автахгүй, язгуурүндсэн асуудалд хэзээ ч их алдаа гаргахгүй, зорьсон зорилтыг тууштай хэрэгжүүлж, хэзээ ч орхихгүй, зуун хувийн саруул ухаанаар Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг цөхрөшгүй ахиулж байна.

Бүх нам заавал марксизмленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопингийн онол, "Гуравыг төлөөлөх" чухал үзэл санаа,шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг ижбүрэн хэрэгжүүлж, марксизмын зогсолт, үзэлт, аргааар цаг эринийг ажиглаж, эзэмшиж, чиглүүлж, коммунист нам эрх барих зүй тогтоол, социализмыг бүтээн байгуулах зүй тогтоол, хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн зүй тогтоолын тухай танилтаа тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй. Намын үндсэн онол, үндсэн шугам, үндсэн стратегийг заавалбаримталж, улс төрийн, их нөхцөл байдлын, цөмийн, зэрэгцэх ухамсар гэх "4 ухамсар"-ыг нэмэгдүүлж, Хятадын онцлогтой социализмын зам, онол, байгуулал, соёлыг итгэх "4 итгэл"-ийг нэмэгдүүлж, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргатай намын төв хорооны цөм, бүх намын цөм болох статусыг эрс хамгаалах, намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн нэгдмэл удирдлагыг эрс хамгаалж, системийн ойлголтыг баримталж, “5 нэгдэл”, тухайлбал Хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулах ерөнхий зохион байгуулалт бөгөөд эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн тус тусын бүтээн байгуулалтыг бүх талаас нь нэгтгэн төлөвлөхийг ахиулж, “4 иж бүрэн”, тухайлбал, социализмын орчин үеийн улс орныг иж бүрэн бүтээн байгуулах, өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улс орныг иж бүрэн хуулиар засах, намыг иж бүрэн хатуу засах стратегийн зохион байгуулалтыг зохицуулан ахиулж, шинэ хөгжлийн үе шатанд тулгуурлаж, шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, шинэ хөгжлийн нөхцөл байдлыг байгуулж, өндөр чанартай хөгжлийг ахиулж, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, хамтаар баяжихыг ахиулж, шинжлэх ухаан технологийн бие даан өөртөө хүчирхэгжихийг ахиулж, ардын ардчиллыг бүх явцад хөгжүүлж, ард түмэн улс орны эзэн суухыг баталж, улс орныг хуулийн дагуу иж бүрэн засахыг баримталж, социализмын цөм үнэт зүйлийн үзлийн системийг баримталж, хөгжлийн явцад ард түмний амьжирлыг батлан сайжруулахыг баримталж, хүн байгаль эв зохицон оршихыг баримталж, хөгжил аюулгүй байдлыг бүх талаас нь нэгтгэн төлөвлөж, улсын батлан хамгаалах болон армийн орчин үеийг түргэтгэж, ард түмэн баяжиж, улс орон хүчирхэгжиж, Хятад орон үзэсгэлэнтэй болохыг зохицуулж ахиулна.

Бүх нам заавал ард түмэнтэй ямагт цус махны холбоотой байхыг хадгалж, ард түмний байранд тогтвортой зогсож, ард түмний голлох статусыг баримталж, ард түмний бүтээлч санаачилгыг хүндэтгэж, ард түмэн төвтэй хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлж, нийгмийн шударга ёсыг хамгаалж, хөгжлийнтэнцвэргүй хангалттай бус асуудал болон ард түмний яарч цөхөрч, зовж, хүсэж байгаа асуудлыг хичээншийдэж, хамгийн өргөн олон ард түмний язгуур үндсэн ашиг сонирхлыг тасралтгүй сайтар биелүүлж, хамгаалж, хөгжүүлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, сайн сайхан амьдралын төлөө тасралтгүй тэмцэх хэрэгтэй.

Бүх нам заавал зовж байснаа тогтоож, амар жаргалыг хөөцөлдвөл мөхөл ирнэ гэдгийг санаж, үргэлж алсын хараатай, амар амгалан цагт аюулд түгшүүрийн сэрэмжтэй байж, шинэ эриний намын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийг үргэлжлүүлэн ахиулах хэрэгтэй,намыг иж бүрэн хатуу засахыг баримталж, намын суртал, ариун цэвээр засаг барих, авлигатай тэмцэхийг хэлбэрэлтгүй баримталж, намын өмнө нүүрлэж байгаа урт хугацаанд эрх барих шалгуур, өөрчлөлт шинэчлэлтийн шалгуур, зах зээлийн эдийн засгийн шалгуур, гадаад орчны шалгуурыг зоригтой даван туулж, оюун санааны цалгайрал, чадвар дутагдах, олон түмнээс тасрах, идэвхгүй ялзрах аюулыг тууштай даван туулах хэрэгтэй.Хэдий чинээ хэцүү, аюултай байх тусам тулалдах эр зоргийг барьж, зоригтой тэмцэж, гарамгайтэмцэж, уул таарвал зам нээж, ус таарвал гүүр тавьж, бэрхшээлээс айхгүй, дийлдэхгүй,Хятадын онцлогтой социализмын үйлсийн хөлөг онгоцыг зогсолтгүй урагшуулахыг ахиулах хэрэгтэй.

Нам болон ард түмний үйлсийг хөгжлийн шаардлагын дагуу үе үеийн Хятадын коммунистууд тасралтгүй тэмцэл өрнүүлэхэд, заавал залгамжлагчтай байх язгуурүндсэн төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй болохыгойлгох ёстой. Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар хүмүүсийг хүмүүжүүлэхийг баримталж, намын мөрөөдөл итгэл үнэмшлээр хүмүүсийг нягтруулж, социализмын цөм үнэт зүйлийн үзлээр хүмүүсийг төлөвшүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын түүхэн үүргээр хүмүүсийг урамшуулахыг баримталж, эрин үеийн чухал зорилтыг биелүүлж чадах үйолонзалгамжлагчдыг бэлтгэх хэрэгтэй. Ёс суртахуунтай, чадварлаг, үнэнч шударга, цэвэр хариуцлагатай мэргэжлийн боловсон хүчин, тэр дундаа гарамгай залуу боловсон хүчинг тасралтгүй бэлтгэж, өргөн олон намын гишүүд, боловсон хүчинг өөрийн ухамсраасаа Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны баттай итгэн бишрэгч, үнэнч хэрэгжүүлэгч болгон хүмүүжүүлж, хоосон ярьж улс орныг доройтуулж, ажил хэрэгч бол улс орны мандуулдаг ёсыг бат цээжилж, ард түмэнд осолдохгүй байх улс орныг мандуулах сэтгэлийг өвөртөлж, эрхэм дээд үзэл санааны орчинг хөөцөлдөж, үүрэг хариуцлага үүрэх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх талын тэргүүний хүмүүс, ялангуяа шилдэг залуу хүмүүсийг намд элсэж, ээлж дараа тасралтгүй залуу намын гишүүдийг үүрд намын далбаагаар далбаа болгохоор хүмүүжүүлэн дагуулж, намын чиглэлээр чиглэл болгох, намын үзэл санаагаар үзэл санаа болгох, намын хувьсгалын цусыг үргэлжлүүлж, намын шилдэг уламжлалыг бадруулж, тэмцлийн дунд салхи бороо, ертөнцийг таньж, биеэ давтан боловсруулж, чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ээлж дараа тасралтгүй эх оронд зориулах, шинийг бүтээдэг шилдэг боловсон хүчинг тасралтгүй бэлтгэж, боловсон хүчинг чин сэтгэлээсээ хайрлаж, сэтгэл тавьж бэлтгэх, нарийн тохиромжтой хэрэглэж, бүх талын шилдэг боловсон хүчинг нам болон ард түмний агуу их тэмцэлд төвлөрүүлэх хэрэгтэй. 

Бүх нам,бүх арми, бүх Хятадынүндэстнүүдийн ард түмэн нөхөрШи Жиньпин цөмтэй намын төв хорооны тойронд улам нягт эвнэгдэж, Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг иж бүрэн хэрэгжүүлж, намбүтээн байгуулах агуу их үзэл санааг ихээхэн хөгжүүлж, өчигдрийн зовлон зүдүүрийг мартахгүй, өнөөдрийн эрхэм зорилгоо биелүүлж, маргаашийн агуу ихмөрөөдлийг хөсөрдүүлэхгүй, түүхээс суралцаж, ирээдүйг бүтээж, шаргуу хөдөлмөрлөж, зоригтой урагшилж, хоёрдугаар 100 жилийн тэмцэх зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр цөхрөшгүй тэмцэх хэрэгтэй гэж намын төв хорооуриалав.Өнгөрсөн 100 жилд агуу их ялалт, алдар гавьяаг хүртсэн ХКН болон Хятадын ард түмэн шинэ эрин, шинэ аян замд улам их ялалт, алдар гавьяаг гарцаагүй хүртэнэ гэдэгт бид бат итгэж байна!

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:360
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой