Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бернхард Русси: Бээжингийн өвлийн олимп маш их ач холбогдолтой

Бернхард Русси: Бээжингийн өвлийн олимп маш их ач холбогдолтой

"Бээжин 2022" өвлийн олимп удахгүй нээгдэх гэж буйг тохиолдуулан Бээжингийн өвлийн олимпын талбайн зохион бүтээгчдийн нэг, Швейцарын уулын цанын олимпын аварга Бернхард Русси ярилцлага өгөх үеэр олимпын бэлтгэл ажил бүрэн хангагдсан тухай сайшаан ярьсан юм.

Тэрээр хэлэхдээ "Хятад улс гайхалтай өвлийн спортын наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт маш их итгэлтэй байна. Хятад улсын найз нөхөд маань яаж ажилладаг, зорьсон зүйлээ хэрхэн биелүүлдэг гэдгийг би сайн мэднэ. Зорилтоо тодорхой болгож, түүнийхээ төлөө тууштай ажилладаг. Би долоо найман жилийн тэртээгээс Бээжингийн өвлийн олимпын хороонд ажиллаж, эерэг орчинд ажиллаж ирлээ. Хятад улс 2008 онд хуримтлуулсан зарим туршлагаа Бээжингийн өвлийн олимпод ашиглаж байна. Зарим ажилтан 14 жилийн өмнө Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороонд ажиллаж байсан туршлагатай. Зүрх сэтгэлээрээ ажлаа гүйцэтгэдэг" гэжээ.

Тэрээр мөн "Бээжин хот нь анхдагч "хос олимпын хот" болж байна. 2008 онд Бээжин хот зуны улирлын халуун дулааныг дэлхий нийтэд хүргэж байсан бол одоо цас мөсний гайхамшгийг харуулж, Өвлийн олимпод оролцож буй зочид төлөөлөгч, тамирчдад дорнын соёл түүхтэй танилцах боломж олгож байна. Өнөөгийн цар тахал даамжирч буй үед Хятад улс бэрхшээлийг даван туулж, 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах амлалтаа биелүүлэх гэж буй нь улс орнуудын тамирчин, дэлхий нийтийн хувь маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1013
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7