Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийлээ

Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийлээ.

Өнөөдөр буюу 02-р сарын 04-ний өдрийн үдээс хойно БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ "2014 онд би ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Сочигийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон юм. Тэр үед бид 8 жилийн дараа Бээжинд уулзахаар болзсон. Энэхүү удаа бид амлалтаа биелүүлэн байна. Би та болон бусад улс орнуудаас хүрэлцэн ирсэн хүндэт зочид, найз нөхөдтэйгөө нэгдэж, Бээжингийн өвлийн олимпыг дэмжиж,олимпын үзэл санааг хамтдаа урагшлуулахыг хүсэж байна. Өнөөдөр Хятадын цагаан сарын дөрөв дэх өдөр бөгөөд хаврын эхэн сарын эхний өдөр тохиож байгаа нь ховор сайны бэлгэдэл юм. Өнөөдрийн бидний "Шинэ жилийн уулзалт" Хятад, Оросын харилцаанд илүү их эрч хүч нэмнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Эдүгээ “COVID-19” цар тахал газар авсаар байгаа бөгөөд дэлхий нийтээр урьд өмнө байгаагүй өөрчлөлтийн шинэ үед орж, хүн төрөлхтний нийгэм олон сорилт, хямралтай тулгарч байна. Ийм нөхцөл байдалд Хятад, Орос хоёр орон анхны эрхэм зорилгоо баримталж, хоёр орны харилцаагаа тууштай урагшлуулж ирсэн. Хоёр тал язгуур ашиг сонирхлоо хамгаалахын тулд бие биеэ тууштай дэмжиж, улс төр, стратегийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр талын худалдааны хэмжээ түүхэн дээд амжилт тогтоов. Хоёр тал дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, жинхэнэ олон талт үзлийг хамтран хэрэгжүүлж, ардчиллын жинхэнэ үзэл санааг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгийг нэгтгэн бэрхшээлийг даван туулж, олон улсын эрх тэгш,шударга ёсыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Миний бие ерөнхийлөгч Путинтэй хамтран ажиллаж, шинэ түүхэн нөхцөлд Хятад, Оросын харилцааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан чиглүүлж, Хятад, Оросын дээд түвшний харилцан итгэлцлийг олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд нэгтгэж, хоёр ард түмэнд ашигтай ,үр дүнтэй ажиллахад бэлэн байна" гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Олон улсын нөхцөл байдал маш ээдрээтэй, хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад, Орос хоёр тал харилцан стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахыг эрмэлзэж байна. Энэ нь Хятад, Орос хоёр орон төдийгүй  дэлхий дахинд ч асар их нөлөөтэй бөгөөд өнгөрсөн ч одоо ч ирээдүйд ч ганхахгүй стратегийн шийдвэр болох юм. Хоёр тал дээд түвшний нягт харилцаагаа үргэлжлүүлж, "Дөрвөн талаар бие биедээ тууштай дэмждэг үзүүлэх"-ийн нийтлэг ойлголтыг үргэлж баримталж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж, гаднын хөндлөнгийн оролцоо болон бүс нутгийн аюулгүй байдлын заналхийлэлд үр дүнтэй хариу арга хэмжээ авч, олон улсын стратегийн тогтвортой байдлыг сахин хамгаалахад бие биеэ тууштай дэмжих ёстой. Хоёр тал олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэж буй тахал өвчинтэй тэмцэх, эдийн засгаа эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах зэрэг асуудлаар том улсын оюун ухаанаа харуулж, том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой" гэлээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Хятад улс Оростой хамтран ажиллаж, хоёр орны харилцааны улс төрийн давуу талыг бүрэн ашиглаж, хоёр орны бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагаанд илүү их амжилтад хүргэхэд бэлэн байна. Хятад, Оросын бараа, үйлчилгээний худалдааг өндөр чанартай хөгжүүлж, хөдөө аж ахуй, ногоон худалдаа,эрүүл мэнд, дижитал эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын тээврийн дэд бүтцийн холболтыг ахиулж, Евразийн логистикийн салбарыг хөгжүүлж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Эрчим хүчний стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийг тууштай ахиулж, эрчим хүчний салбарын томоохон технологийн хамтын инновацийг бэхжүүлж, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад бие биенээ дэмжиж, дэлхийн эрчим хүчний засаглалын тогтолцоог боловсронгуй болгохыг ахиулна. Хятад, Оросын шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааг ахиулж, хиймэл оюун ухаан, олон улсын сарны шинжлэх ухааны судалгааны станц зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулна. Хоёр орны төсөв санхүүгийн бодлогын харилцаа холбоог гүнзгийрүүлж, санхүүгийн эрсдэлийг сэргийлэх хамтын хүчийг бэхжүүлнэ. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт болон Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Хятад, Оросын спортын солилцооны жил эхэлснийг албан ёсоор зарлаж, олон төрлийн үйл ажиллагаа явуулж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэхэд та бүхэнтэй нэгдэхийг хүсэж байна".

Ши Жиньпин онцлохдоо "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага 20 жилийн ер бусын хөгжлийн замыг туулж, олон улсын хамтын нийгэмлэгийн чухал бүтээн байгуулалтын хүчин болсон юм. Хоёр тал тус байгууллагын хөгжлийг стратегийн болон алс хэтийн өнцгөөс харж, зөв ​​чиглэлийг барьж, гишүүн орнуудын аюулгүй байдал, нийтлэг ашиг сонирхлыг сайтар хамгаалах ёстой. Хятад улс Орос улстай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизмыг ахиулж, олон талт үзлийг хамгаалах, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэж, таван улсын өөрийн хөгжлийг ахиулахын зэрэгцээ дэлхийн хөгжлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна" гэжээ.

Путин хэлэхдээ "Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад уригдаж байгаадаа маш их баяртай байна. Олимпын наадмын үеэр харилцан төрийн айлчлал хийх нь ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд дотно харилцаатай байсны нэг илрэл, сайхан уламжлал болсон юм. Хятадын ард түмэн маш нарийн бэлтгэл хийснээр энэхүү удаагийн өвлийн олимпын наадмыг дэлхий дахинд хамгийн өндөр түвшинд харуулж чадах болно гэдэгт итгэж байна. Өвлийн олимпод Орос, Хятадын тамирчдын гайхалтай амжилтад хүрэхийг тэсэн ядан хүлээж байна. Коронавирусний цар тахал намайг Ши Жиньпин даргатай ойр дотно харилцаатай байхад саад болоогүй бөгөөд хоёр орны худалдаа тасралтгүй ахиж, хоёр орон олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байна. Оросын тал Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг удирдан чиглүүлж,хөгжлийн томоохон амжилтад тогтоосонд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Орос, Хятадын харилцаа бол 21-р зууны олон улсын харилцааны үлгэр жишээ болох нь мэдээж юм. Өнөөдөр бидний гаргасан хамтарсан мэдэгдэлд Орос, Хятад хоёр улс олон улсын томоохон асуудлаарх маш нэгдсэн байр суурийг илэрхийлсэн байна. Орос, Хятадын харилцааны стратегийн шинж чанар нь урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр ач холбогдолтой бөгөөд дэлхий дахины анхаарлыг татсаар байна. Орос, Хятад хоёр орны стратегийн иж бүрэн зохицуулалтыг гүнзгийрүүлэх нь хоёр орны тус тусын хөгжлийг биелүүлэх, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хадгалахад тустай бөгөөд дэлхийн стратегийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Оросын тал Хятадын талтай стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа цаашид эрчимжүүлж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад бие биеэ тууштай дэмжиж, НҮБ-ын зохицуулах гол үүргийг тууштай баримталж, олон улсын хууль эрх зүй, олон улсын шударга ёсыг хамгаалан ажиллаж,илүү шударга, үндэслэлтэй олон улсын дэг журмыг бий болгохыг дэмжиж байна. Оросын тал Хятадын талтай хамтарч, эдийн засаг худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан технологи, санхүү, зам тээвэр зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, Орос Хятадын спортын солилцооны жилийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад бэлэн байна" гэжээ.

Албан ёсны хэлэлцээний дараа Ши Жиньпин Путинд хүндэтгэлийн оройн зоог барьсан бөгөөд хоёр орны төрийн тэргүүн нар олон улсын болон бүс нутгийн өнөөгийн байдал, харилцан сонирхож буй гол халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байв.

Ши Жиньпин, Путин нар Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд хамт оролцохоор тохиролцож, хоёр орны тамирчдад өндөр амжилт хүссэн байна.

Арга хэмжээний дараа хоёр тал "Шинэ эриний олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн асуудлаарх БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл" нийтэлж, ардчилал, хөгжил,аюулгүй байдал, дэг журмын асуудлаарх Хятад, Оросын нийтлэг байр суурийг мэдэгдсэн байна. Мөн хоёр улсын холбогдох газрууд гол чиглэлээр хамтран ажиллах томоохон төслийн цуврал баримт бичигт гарын үсэг зурлаа.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:997
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7