Бээжингийн өвлийн олимп өнөөдөр буюу 05-ны өдөр нээлтээ хийснээс хойш анхны тэмцээнээ эхлүүлэх бөгөөд зургаан алтан медалийн эзэн тодорно.

Бартаат замын цанын гулгалтын тэмцээнд энэ удаагийн олимпын анхны алтан медалийн эзэн тодорно. Шорт трекийн холимог багийн буухиа тэмцээнд Хятадын төлөөлөгчдийн багийн анхны алтан медалийг авахын төлөө бүх хүчин чадлаа гаргах болно.
Хуваарийн дагуу 05-ны үдээс хойш эмэгтэй гүйлтийн цанын финалын тэмцээн (7.5 км-ийн уламжлалт техник + 7.5 км-ийн чөлөөт техник) Үндэсний гүйлтийн цанын төвд болох бөгөөд эхний алтан медаль тодорно.

Энэ орой зохиогдох шорт трекийн холимог багийн буухиа тэмцээн Хятадын үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татах болно. Энэхүү тэмцээн хэдийгээр анх удаа олимпын тэмцээнд хамрагдаж байгаа ч Ү Дажин, Рэнь Зивэй, Фань Кешинь зэрэг шилдэг тамирчидтай Хятадын баг сүүлийн өдрүүдэд болсон шорт трекийн дэлхийн цомын цуврал тэмцээнд гайхалтай амжилт тогтоож чадсанаар Хятадын төлөөлөгчдийн багийн анхны алтыг авах боломжтой байгаа юм.

Үндэсний цанын харайлтын төвд эмэгтэй ганцаарчилсан стандарт шигшээ тэмцээний алтан медаль тодорно. Хятадын цанын харайлтын багийн тамирчин Дүн Бин, Пэн Чин-Юй нар энэхүү тэмцээнд оролцоно. Пёнчаны өвлийн олимпын аварга, Японы тамирчин Сара Таканаши олимпын өмнөх албан ёсны бэлтгэлд тэрээр хамгийн хол зайд буюу 104 метрийн зайд харайсан байна.





























































