ХКН-ын Төв Хорооны Гадаад Харилцааны хэлтсийн дарга Сүнтао 02-р сарын 05-ны өдөр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзав.

Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлт бүрэн дүүрэн амжилттай болсонд баяр хүргэж, Бээжингийн өвлийн олимпын наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж байгаа нь олон улсын энх тайвныг бэхжүүлэн, дэлхийн эв нэгдлийг дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Мөн хүн төрөлхтний цар тахлыг ялан давах итгэлийг ихээр нэмэгдүүлж байна гэжээ. Мөн "ХКН Хятадын ард түмнийг удирдан эдийн засгийн хөгжлийн тараар дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олж, ялангуяа туйлын ядуурлыг түүхт чанартай бууруулсан нь Хятад улсын амжилт төдийгүй Азийн ард түмний амжилт юм. Хоёр нам шинэ зуун жилийн түүхэн замнал уруу алхан орж буй үед МАН хоёр намын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу ХКН-тай хамтаар хоёр орны залуучууд, эмэгтэйчүүд, аж ахуйн нэгж зэрэг олон салбарын солилцоог дэмжиж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулж, боомтын нэвтрүүлэх чадварыг баталгаажуулж, дэд бүтцээ харилцан холбохыг түргэтгэж, Бүс ба Замын хамтын ажиллагааны бүдүүвч дор төслийн хамтын ажиллагаанд улам их дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.
Сүнтао ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцож байгаад баяр хүргэж, Хятадын тал өвлийн олимп зохион байгуулахыг ихээр дэмжсэн Монголын тал талархал илэрхийлжээ. Сүн Тао хэлэхдээ "Хятад, Монгол бол уул усаар залгалдаж байгаа ойр хөрш, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд сайн сайхан хөгжлийн хандшаа хадгалсаар ирлээ. Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны хөгжилд чиглэл тогтоож өгсөн юм. Монголын талтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүний тохиролцон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлын асуудлыг эрс дэмжиж, хөгжлийн стратегиа уялдуулан Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.





























































