БНХАУ-ын дарга Ши Жиньпин 02-р сарын 06-ны өдөр 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Пакистаны ерөнхий сайд Имран Хантай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ "Өнгөрсөн 2021 он бол Хятад, Пакистаны харилцаанд чухал ач холбогдолтой юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүхээ эргэн харж, туршлагаа дүгнэж, Хятад, Пакистаны харилцааны ирээдүйг илүү итгэлтэйгээр нээлээ. Хятад улс Пакистаны талтай хамтаар шинэ эрин үед хамтын ирээдүйтэй Хятад Пакистаны ойр дотно хамтын нийгэмлэгийн байгуулалтыг түргэтгэж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхэц өгч, дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо "Дэлхий ертөнц өөрчлөлт донсолгоотой үедээ байж Хятад, Пакистаны харилцааны стратегийн ач холбогдол нэн тод боллоо. Хятад, Пакистан хоёр орон харилцан итгэлцэн харилцан туслалцаж, хүч нэгдэн хамтран ажиллах уламжлаа бадруулж, нэн өргөн хүрээнд стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Пакистаны талын тусгаар тогтнол, бүрэн эрх, нэр хүндээ хамгаалахыг Хятадын тал эрс дэмжиж, мөн терроризмын эсрэг цохилт өгөхийг дэмжих болно. Хятадын тал Пакистаны талтай хөгжлийн стратегиа уялдуулж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалтыг ахиулан, том чухал төслүүдийн урагштай явагдахыг баталгаажуулна. Шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, нийгэм, ард түмний амьжиргаа болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, ногоон, эрүүл, дижитал коридор байгуулж, тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд Пакистаны аж үйлдвэржилтийн үйл явцыг ахиулахад дэмжлэг үзүүлнэ. Хятадын тал олон улсын үйл хэрэгт шударга ёсыг баримтлан, хэрэг өдөхгүй мөртлөө хэргээс ч айхгүй юм. Бид өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо сайтар хамгаалах хүчинтэй бөгөөд итгэлтэй байна. Хятад улс НҮБ зэрэг олон талт асуудлаар Пакистан улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шударга ёсны дуу хоолойг улам нэмэгдүүлж, дэлхий болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна. Хоёр тал дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг идэвхтэй ахиулж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулах ёстой" гэжээ.
Имран Хан Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг амжилттай зохион байгуулсан Хятад улсад халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр "Цар тахалтай тэмцэхэд Пакистанд үнэтэй тусламж үзүүлсэн Хятадад баярлалаа. Хятадаас хандивласан вакцин нь Пакистаны ард түмнийг аварсан төдийгүй Пакистаны эдийн засгийг аварсан юм. Өнөөгийн олон улсын улс төр, эдийн засгийн байдал гүн гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөлт гарч байна, гэвч Хятадын ахиц дэвшлийг ямар ч хүчин зогсоож чадахгүй, Хятадын хөгжил дэвшлийг зогсоох аргагүй юм. Хятад улс туйлын ядуурлыг устгасан нь хүн төрөлхтний нийгмийн найдаж болох хамгийн том ололт юм. Хятадын төрийн засаглалын туршлага ч бусад орнуудын суралцахад хамгийн зохистой туршлага юм. Пакистан, Хятад хоёр орон бол үүрдийн сайн найз бөгөөд Пакистан хэзээ ч Хятадыг дэмжих болно. Пакистаны тал Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, Хятадын талтай аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Пакистаны эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд тусална. Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахын тулд Афганистан зэрэг бүс нутгийн асуудлаар Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэхэд Пакистан бэлэн байна" гэжээ.





























































