Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бээжингийн өвлийн олимп дэлхий дахинд ”эв нэгдлийн хүч”-ийг нэвтрүүлнэ

Бээжингийн өвлийн олимп дэлхий дахинд ”эв нэгдлийн хүч”-ийг нэвтрүүлэх болно.

  "Зөвхөн эвтэй байж л бид илүү хурдан явж, илүү өндөр зорилго тавьж, илүү хүчирхэг болж чадна". Энэ нь ОУОХ-ны ерөнхийлөгч Бах тамирчдад хандан гаргасан уриалга юм. Хоёрдугаар сарын 04-ний орой нээлтээ хийсэн Бээжингийн Өвлийн олимп дэлхий дахинд "Эв нэгдлийн хүч"-ийг нэвтрүүлэх нь дамжиггүй.

    Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, ихээхэн хүлээлт үүсгэсэн чухал мөч юм. Бээжингийн Өвлийн олимпод дэлхийн 90 орчим улс орон, бүс нутгаас 3000 шахам тамирчин оролцож, зохион байгуулсан төрөл, алтан медалийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулбал хамгийн өндөр байгаа юм. Бээжингийн Өвлийн олимп зуун жилийн түүхтэй олимпын наадмын сүр жавхлан, мөрөөдлийг улам бүр бадраан энх тайван, найрамдал, эв нэгдлийн үзэл санаагаар дэлхий дахиныг нэгтгэх нь дамжиггүй.

    2008-2022 он хүртэл Бээжингийн олимпоос Бээжингийн Өвлийн олимп хүртэл дэлхийн анхны "Хос олимпын хот" болсон. Өвлийн олимп нь Хятадын хамгийн чухал баяр болох цагаан сарын баяртай давхцаж байна. Хятадад хүрэлцэн ирсэн гадаадын олон тамирчин, ажилтнууд Хятадын цагаан сарын баярын ардын ёс заншлыг мэдэрсэн. Олимпын наадмыг зохион байгуулах Хятадын ард түмний анхны хүсэл зорилго нь 14 жилийн турш өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл өөр өөр бүс нутаг, соёл иргэншил, үндэс угсаа, арьс өнгөний хүмүүсийг нэгтгэж, дэлхий дахинд эв нэгдэл, энх тайван, итгэл найдварыг авчрах болно.

    Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулж байгаа энэ үед дэлхий дахинд цар тахал үргэлжлэн тархаж, Өвлийн олимп нээгдэх хүртэл улс төрийн чимээ шуугиан үргэлжилсэн байна. Энэхүү байдал дор олимпын "илүү эв нэгдэл" уриа нь өнөөгийн эрин үед хамгийн их хэрэгтэй байгаа нь дамжиггүй.

    Бодит байдал дээр цар тахал болон бусад хүчин зүйлийн нөлөөллийг даван туулж, зургаан жил гаруй бэлтгэл хийсний эцэст Бээжингийн өвлийн олимп товлосон ёсоороо зохион байгуулагдсан нь Хятад улс дэлхийн эв нэгдлийг ахиулах үүрэг хариуцлагаа илэрхийлж байна. Саяхан АНУ-ын Вашингтон мужийн Такома хотын дарга Вүүдардс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд илгээсэн захидалдаа "Цар тахлын хүрээнд Хятад шиг хариуцлагатай, зохион байгуулалттай зохион байгуулагч орон аюулгүй, эрүүл Өвлийн олимп зохион байгуулж байгаа нь дэлхийн аз" гэж онцлон тэмдэглэжээ.

Бээжингийн Өвлийн олимпод дэлхий нийт хамгийн тууштай дэмжлэг үзүүлсэн.

    Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслол болон холбогдох арга хэмжээнд олон улсын 30 гаруй улс төрч оролцохоос эхлээд НҮБ-аас анх удаа Өвлийн олимпын марк гаргасан. Египетийн Каирын цамхагт “Бээжингийн Өвлийн олимпын наадам” гэх гэрэлт үсэг чимсэн хүртэл спортын үзэл санаагаар дэлхийг нэгтгэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжих тод практик болжээ.

    "Би энэ жилийн дэлхийн спортын чухал арга хэмжээ болох Өвлийн олимпыг зохион байгуулж байгаа баяр баясгаланг Хятад найзуудтайгаа хуваалцахыг хүсэж байна". Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын төв радио, телевизийн захиралд өгсөн ярилцлагадаа “Спорт бол хүн төрөлхтний соёл иргэншлийн хосгүй хэсэг, энэхүү спортын томоохон арга хэмжээг зохион байгуулснаар хүмүүсийн хоорондын зайг богиносгож, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлнэ” гэдгээ онцлон тэмдэглэжээ.

    "Илүү эв нэгдэл"-ийн үзэл санааг харуулсан Бээжингийн Өвлийн олимп нь цар тахлын дор дэлхийд эрч хүчийг авчирна гэж хүмүүс хүлээж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ “Энэ удаагийн Өвлийн олимп дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд түлхэц болох нь дамжиггүй.

    Хятад бэлэн байна! Олимпын гал Бээжингийн шөнийн тэнгэрийг дахин гэрэлтүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид таван цагаригийн тугийн дор цуглан "илүү хурдан, өндөр, илүү хүчтэй, илүү нэгдмэл байхын төлөө" тэмцэж, хувь заяа хамтын гэдгийг дэлхий нийтэд илүү гүн гүнзгий мэдрүүлэн ирээдүйн төлөө нэгдэцгээе!

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.cri.cn
Мэдээ үзсэн:1820
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7