”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр/10-12/

/2021 оны 11-р сарын 11-ний өдөр ХКН-ын Төв хорооны XIX их хурлын VI бүгд хурлаар батлав/

ХКН-ын XVIII их хурлаас хойш Намын төв хороо экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг урьд өмнө байгаагүй эрчимжүүлж, бүх нам, улс орны ногоон хөгжлийг ахиулах ухамсар, идэвх санаачилга мэдэгдэм нэмэгдэж, үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулах талд том алхам хийж, Хятад орны экологийн орчинг хамгаалах түүхэн эргэлтийн бүх талын өөрчлөлт гарсан байна.

/Арав/. Улсын батлан хамгаалах болон армийн бүтээн байгуулалтын талд

Өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойш ардын армийг хувьсгалын, орчин үеийн, байнгын арми болгон бүтээн байгуулах түвшин тасралтгүй дээшилж, улсын батлан хамгаалах бодит хүчин улам нэмэгдэж, улс орны өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдалд найдвартай аюулгүй байдлын баталгаа хангаж чадсан байна.

Намын төв хороо цохон тэмдэглэхдээ "Улсыг хүчирхэгжүүлье гэвэл армийг зайлшгүй хүчирхэгжүүлж, арми хүчирхэг байж улсын аюулгүй байдлыг хангаж чадна. Хятад орны олон улсын статустай дүйцэх, улс орны аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд нийцсэн улсын батлан хамгаалах болон хүчирхэг ардын армийг бэхжүүлэх ёстой.

Нам шинэ эрин үед армийг хүчирхэгжүүлэх зорилтыг дурдаж, шинэ эриний цэрэг армийн стратегийн чиглэлийг тогтоож, 2027 онд армийн 100 жилийн ойг угтах тэмцэх зорилт, 2035 он гэхэд улсын батлан хамгаалах болон армийн орчин үеийг үндсэндээ биелүүлж, энэ зууны дунд үе гэхэд дэлхийн тэргүүний улсын батлан хамгаалах болон армийн орчин үеийг иж бүрэн байгуулж дуусгах шинэ “3 алхам”-ын стратегийг боловсруулж, улс төрөөр армийг байгуулах, өөрчлөлтөөр армийг хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаан, техникээр армийг хүчирхэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчээр армийг хүчирхэгжүүлэх, хуулийн дагуу армийг засахыг ахиулж, цэргийн онолын орчин үе, цэргийн зохион байгуулалтын хэлбэрийн орчин үе, цэргийн боловсон хүчний орчин үе, зэвсэг тоноглолын орчин үеийг түргэсгэж, армийн механикжих, мэдээлэлжих, ухаалагжихыг нэг зэрэг хөгжихийг түргэсгэж, армийн дасгал хийх дайнд бэлдэхийг иж бүрэн эрчимжүүлж, Хятадын онцлогтой армийг хүчирхэгжүүлэх замаар замнахыг баримтална" гэжээ.

Хүчирхэг ардын арми байгуулахад юуны өмнө ардын армийг нам үнэмлэхүй удирдахыг хэлбэрэлтгүй баримтлах язгуур үндсэн зарчим болон дүрмийг хэрэгжүүлж, ардын армийн дээд удирдах эрх болон командлах эрх Намын төв хороо болон Цэргийн төв зөвлөлд харьяалагдахыг баримталж, Цэргийн төв зөвлөлийн даргын хариуцлагын дүрмийг иж бүрэн гүнзгий хэрэгжүүлэх ёстой. Нэгэн үе, ардын армийн намын удирдлага сулрах асуудал ил болж, хэрэв туйлбартай шийдвэрлэхгүй бол армийн дайчин хүчинд нөлөөлөх төдийгүй, нам армийг командлах энэ чухал том улс төрийн зарчимтай холбогдоно. Намын төв хороо, Цэргийн төв зөвлөл армийг иж бүрэн хатуу удирдан засаж, ардын армийн улс төрийн хөтөлбөр, сахилга батыг эрс чангатгах шийдвэр гаргаж, армийн улс төрийн ажлын бага хурлыг Гүтяньд хийж, шинэ эриний улс төрөөр армийг бүтээн байгуулахыг зохион байгуулж, нам, армийн яруу алдартай уламжлал болон шилдэг суртлыг сэргээн хөгжүүлж, суртал цэгцлэх үзэл санаагаар улс төрийн цэгцлэлтийг ахиулж, армийн намын удирдлага, намын бүтээн байгуулалтыг иж бүрэн эрчимжүүлж, армийн намын суртал сайн засаглалын бүтээн байгуулалт болон авилгын эсрэг тэмцлийг ахиулж, Гүө Бүөшюн, Шюй Цайхүө, Фан Фэнхүй, Жан Ян нарын ноцтой сахилга бат, хууль зөрчсөн гэмт хэргийг туйлбартай шийдэж, хор хөнөөлийг арилгаж, ардын армийн улс төрийн экологийг үндсээр нь сайжруулахыг ахиулав.

ХКН армийг хүчирхэгжүүлэх стратегийн өөрчлөлтийг дурдаж, Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш хамгийн өргөн, хамгийн гүнзгий улсын батлан хамгаалах болон армийн өөрчлөлтийг удирдан өрнүүлж, ардын армийг удирдан командлах тогтолцоо, орчин үеийн армийн хүчингийн систем, армийн бодлогын дүрмийг дахин зохицуулж, алба хашиж байгаа цэргийг 300 мянгаар цомхотгож, армийн зөвлөл ерөнхийд нь захирах, байлдааны тойрог тулааныг хариуцаж, цэргийн төрөл цэрэг армийн бүтээн байгуулалтыг хамаарах шинэ нөхцөл байдлыг төлөвшүүлэв. Дэлхийн шинэ армийн хувьсгалын өмнө бид шинжлэх ухаан, технологиор армийг хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, шинийг бүтээх хэлбэрийн ардын армийг бүтээн байгуулж, хүчирхэг орчин үеийн том ар талыг бүтээн байгуулж, улсын батлан хамгаалах шинжлэх ухаан технологи болон зэвсэг тоноглолын бүтээн байгуулалтад чухал ахиц гаргав. Мэргэжлийн боловсон хүчээр армийг хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, шинэ эриний армийн боловсролын чиглэлийг тогтоож, армийн сайн боловсон хүчний стандартыг тодорхойлж, армийн дээд боловсрол, цэрэг ангийн сургах практик, армийн ажил мэргэжлийн боловсрол гурвыг нэгтгэсэн армийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх систем байгуулахыг ахиулж, оюунлаг, чадварлаг, эр зоригтой, ёс суртахуунтай шинэ эриний хувьсгалт цэргийг бэлтгэж, төмөр мэт итгэл үнэмшил, итгэл, сахилга бат, хариуцлагатай давтагдсан цэрэг ангийг бэлтгэнэ. Хуулийн дагуу армийг засах стратегийг хэрэгжүүлж, Хятадын онцлогтой армийн хуулиар засах системийг байгуулж, цэрэг хүний яруу алдрын системийн бүтээн байгуулалтыг ахиулна.

Нам шинэ эриний ардын армийн үүргийг дурдаж, армийн стратегийн удирдлагыг шинэчилж, армийн стратегийн зохион байгуулалтыг зохицуулан сайжруулж, ардын армийн нөхцөл байдлыг тодорхойлон, хямралыг зохицуулах, дайныг зогсоох, дайнд ялалт байгуулах стратегийн чадавхыг эрчимжүүлэв. Ардын арми байлдах дайчин хүч гэсэн цорын ганц үндсэн стандартыг хатуу барьж, тулаан хийж чадах, тулаанд ялалт байгуулах үндсэн чиглэлийг барьж, стратегийн хүчин болон шинэ салбар шинэ чанарт тулалдах хүчинг нэмэгдүүлж, хамтарсан тулалдааныг командлах систем болон чадварын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, “Энх тайванд мангуурах” архаг байдлыг засан залруулж, бодит байлдааны сургуулилтад ихээхэн анхаарч, хүчирхэг, тогтвортой орчин үеийн хил, далай, агаарын довтолгооноос хамгаалах бүтээн байгуулалтыг ахиулж, баттай уян хатан цэргийн тэмцлийг өрнүүлж, гаднах цэргийн өдөөлөгт үр дүнтэй хариу арга хэмжээ авч, "Тайваний тусгаар тогтнох" салан тусгаарлах үйлдлийг сүрдүүлж, хил хамгаалах, тэнгис дээрх эрхийг хамгаалах, терроризмын эсрэг болон тогтвортой байдлыг хангах, яаралтай аврах, гамшгаас аврах, цар тахалтай тэмцэх, энхийг сахиулах, далайн аяллыг хамгаалах, хүмүүнлэгийн аврах ажиллагаа, олон улсын армийн хамтын ажиллагаа зэрэг чухал том үүргийг биелүүлж байна.

ХКН-ын XVIII их хурлаас хойш намын хүчтэй удирдлага дор ардын арми бүхэлдээ хувьсгалт чанартай өөрчлөгдөн давтагдаж, улсын батлан хамгаалах хүчин болон эдийн засгийн хүчин чадал зэрэг нэмэгдэж, интеграцчилах төрийн стратегийн систем болон чадавхыг байгуулах явдал тууштай хэрэгжиж, цэргээс халагдсан дайчдыг удирдах баталгааны тогтолцоог байгуулан боловсронгуй болгож, улсын батлан хамгаалах дайчлалт нэн үр дүнтэй, цэрэг-засаг цэрэг-иргэдийн эв нэгдэл улам бэхжив. Ардын арми шинэ эриний үүргийг эрс хэрэгжүүлж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг баатарлагаар тэмцэх үзэл санаа болон бодит үйл ажиллагаагаар хамгаалсаар байна.

/Арван нэг/. Улсын аюулгүй байдлыг хамгаалах талд

Өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлснээс хойш нам өөрчлөлт хөгжил тогтвортой байдлын харилцааг зөв шийдвэрлэхийг дээд хэмжээгээр анхаарч, улсын аюулгүй байдал болон нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахаар нам, улс орны нэгэн үндсэн ажил болгон барьж, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтад сайн сайхан аюулгүй байдлын орчинг бий болгож өгсөн байна. Шинэ эринд гарснаас хойш Хятад оронд нэн ноцтой улсын аюулгүй байдлын нөхцөл байдал нүүрлэж, урьд өмнө байгаагүй гаднын дарамт, уламжлалт аюулгүй байдлын заналхийлэл болон уламжлалт бус заналхийлэл харилцан орооцолдож, “Хар хун”, “Саарал хирс”-ийн хэрэг \Хар хуны хэрэг гэдэг нь маш ховор тохиолддог, хүмүүсийн санаанд оромгүй эрсдэл, Саарал хирсийн хэрэг гэдэг нь байнга тохиолддог хүмүүст зуршил болсон эрсдэлийг хэлнэ\ үе үе гарах болов. Нөхцөл байдал, үүрэг хариуцлагатай харьцуулахад улсын аюулгүй байдлыг хангах чадвар хангалтгүй, бүх төрлийн чухал том эрсдэлийг даван туулах чадвар хангалтгүй, улсын аюулгүй байдлыг хангах нэгдсэн зохицуулах механизм боловсронгуйгүй байна.

Намын төв хороо цохон тэмдэглэхдээ "Улс орон энх тайван, иргэд амар амгалан байх нь ард түмний хамгийн үндсэн, хамгийн түгээмэл хүсэл эрмэлзэл болно. Бид зайлшгүй доод хязгаарын сэтгэхүйг баримталж, амар амгалан цагт аюул заналхийлэлд бэлэн байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, улс орны эрх ашгийг дээдлэхийг тууштай баримталж, ард түмний аюулгүй байдлаар үндэслэл болгож, улс төрийн аюулгүй байдлаар үндэс болгон, эдийн засгийн аюулгүй байдлаар суурь болгож, арми, шинжлэх ухаан технологи, соёл, нийгмийн аюулгүй байдлаар баталгаа болгож, олон улсын аюулгүй байдалд түшиглэхийг ахиулж, хөгжил аюулгүй байдлыг нэгтгэн зохицуулж, нээлттэй байдал аюулгүй байдлыг нэгтгэн зохицуулж, уламжлалт аюулгүй байдал болон уламжлалт бус аюулгүй байдлыг нэгтгэн зохицуулж, өөрийн аюулгүй байдал, нийтлэг аюулгүй байдлыг нэгтгэн зохицуулж, улс орны аюулгүй байдлыг хамгаалах болон улс орны аюулгүй байдлыг бий болгохыг нэгтгэн зохицуулсан".

Дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Улс орны аюулгүй байдлыг батлах нь хамгийн тэргүүний зорилт болно. Улс орны аюулгүй байдлын ойлголтыг дурдахад улс төр, арми, нутаг дэвсгэр, эдийн засаг, соёл, нийгэм, шинжлэх ухаан технологи, сүлжээ, экологи, баялаг, цөм, хилийн чанадын ашиг сонирхол, сансар, далайн гүн, туйлын бүс нутаг, биологи зэрэг олон салбарыг хамрах болно. Бүх нам тэмцэл хийх үзэл санааг нэмэгдүүлж, тэмцэл хийх чадвараа дээшлүүлэхийг шаардаж, бүх төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, намдаах удирдлагын болон ажлын хариуцлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Намын төв хороо гаднаас явуулж байгаа бүх төрлийн бүслэлт, дайралт, үймээн самуун, хорлон сүйтгэх үйл ажиллагааны өмнө муу зүйлд итгэдэггүй, айхгүй байх хэрэгтэй. ХКН-ын удирдлага, Хятадын социализмын байгууллыг нураах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг саатуулах, таслан зогсоох гэсэн бүх хүчний санаархалтай эцэст нь хүртэл тэмцэнэ. Үүний эсрэг хэрэв бид эдгээр байдалд найр тавиад байвал зөвхөн дарлал доромжлолыг амсах, тэрчлэн нэн илүү гутамшигтай байдалд хүрнэ гэдгийг гүн ухамсарласан".

Нам улс орны аюулгүй байдлын систем болон чадварын бүтээн байгуулалтыг ахиулахыг гол анхаарч, Төв хорооны улс орны аюулгүй байдлын зөвлөлийг байгуулж, төвлөрсөн, нэгдмэл, өндөр үр дүн, нэр хүндтэй улс орны аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, улс орны аюулгүй байдлын хуулиар засах систем, стратегийн систем болон бодлогын системийг боловсронгуй болгож, улс орны аюулгүй байдлын ажлыг зохицуулах механизм, онцгой байдлын удирдлагын механизмыг байгуулав. Нам аюулгүй байдлын хөгжлийг улс орны бүх салбар, бүх үйл явцад хэрэгжүүлж, манай улсын орчин үеийн үйл явцад нөлөөлж буй чухал том эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхэд анхаарал хандуулж, улс орны засгийн эрх, байгуулал, үзэл суртлын аюулгүй байдлыг тууштай хамгаалж, улс орны аюулгүй байдлын суртал ухуулга, боловсрол болон улс орны бүх нийтийн батлан хамгаалах боловсролыг эрчимжүүлж, улс орны аюулгүй байдлын ард түмний хамгаалалтын шугамыг бэхжүүлж, хил дагуу нутгийг хөгжүүлж, иргэд чинээлэгжихийг ахиулж, хил дагуу нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, дайсагнагч хүчний нэвтрэх, эвдлэг хийх, нураах, салан тусгаарлах үйл ажиллагаанаас хатуу урьдчилан сэргийлж, хүчтэй цохилт өгч, гадаадын хэт туйлширсан цохилт дарлал, хязгаарлалыг хориглож, эсэр цохилт өгч, Хонконг, Тайвань, Шиньжян, Төвөд болон тэнгистэй холбогдсон тэмцлийг өрнүүлж, далай тэнгисийн хүчирхэг орныг яаралтай байгуулж, улс орны аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалав.

ХКН-ын XVIII их хурлаас хойш улс орны аюулгүй байдал иж бүрэн эрчимжиж, улс төр, эдийн засаг, үзэл суртал, байгаль зэрэг талын эрсдэл, сорилтын шалгалтыг даван туулж, нам, улс орны мандан цэцэглэлт, урт хугацааны тогтвортой байдалд хүчтэй баталгаа хангасан байна.

/Арван хоёр/. "Нэг улс хоёр систем"-ийг баримтлах болон эх орны нэгдлийг ахиулах талд

Хонконг, Макао эх орондоо буцаж ирсний дараа, улс орны засаглах системд дахин хамруулж, эх орны эх газартай давуу талаа харилцан нөхөх, хамтаар хөгжих дардан замд гарснаар, "Нэг улс хоёр систем"-ийн практик дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрчээ. Үүний зэрэгцээ, нэгэн үе, дотоод, гадаадын бүх төрлийн нарийн төвөгтэй хүчин зүйлийн нөлөөнд “Төв засгийн газрыг эсэргүүцэж Хонконг самруулах” үйл ажиллагаа газар авч, Хонконгийн нөхцөл байдал нэгэн үе ноцтой байдал үүссэн. Намын төв хороо цохон тэмдэглэхдээ, “Нэг улс хоёр систем”-ийн бодлогыг заавал иж бүрэн, зөв, гуйвшгүй хэрэгжүүлж, “Нэг улс, хоёр систем”-ийн байгууллын системийг баримтлан боловсронгуй болгож, хуулийн дагуу Хонконг, Макаог засахыг баримталж, үндсэн хууль болон үндсэн хуулиар тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хуулийн дэг журмыг сахин хамгаалж, төв хорооноос засаг захиргааны онцгой бүсийг иж бүрэн удирдан засах эрхийг хэрэгжүүлж, “Эх орончид Хонконг засах”, “Эх орончид Макаог засах”-ыг тууштай хэрэгжүүлэв.

Намын төв хороо өнөөгийн байдлыг дүгнэж, төв хороо үндсэн хууль, үндсэн хуулийн дагуу засаг захиргааны онцгой бүсийг иж бүрэн удирдан засах эрхийг хэрэгжүүлж, засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хууль, үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох тухай чухал том шийдвэр гаргаж, улс орны аюулгүй байдлыг хамгаалах засаг захиргааны онцгой бүсийн хуулийн дүрэм болон хэрэгжүүлэх механизм байгуулахыг ахиулж, “БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн улс орны аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль”-ийг боловсруулж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн дүрмийг боловсронгуй болгож, “Эх орончид Хонконгийг засах” зарчмыг хэрэгжүүлж, засаг захиргааны онцгой бүсийн албан хаагчдын тангараг өгөх дүрмийг боловсронгуй болгохыг дэмжсэн байна. Ардын төв засгийн газар хуулийн дагуу Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд суугаа улс орны аюулгүй байдлыг хамгаалах алба, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс хуулийн дагуу улс орны аюулгүй байдлыг хамгаалах зөвлөлийг байгуулжээ. Төв хороо Хонконгийн засаг захиргааны онцгой бүс хуулийн дагуу хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, дэг журмыг сэргээхийг тууштай дэмжиж, захирагч болон засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар хуулийн дагуу эрх хэрэгжүүлэхийг дэмжиж, Хонконг, Макаогийн хэрэгт гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс сэргийлэн таслан зогсоож, салан тусгаарлах, бусниулах, халдах, эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд хатуу цохилт өгсөн байна. Хонконг, Макао улс орны хөгжлийн нөхцөл байдалд нэн сайн оролцохыг иж бүрэн дэмжиж, Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийг өндөр чанартай бүтээн байгуулах, Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьжиргааг сайжруулахыг дэмжиж, Хонконг, Макаогийн ахан дүүсийн улс орны ухамсар, эх оронч үзлийг нэмэгдүүлэв. Эдгээр иж бүрэн засах цуврал арга хэмжээ нь Хонконгийн нөхцөл байдал эмх замбараагүй байснаас засагдах чухал том шилжилтэд хүрч, хуулийн дагуу Хонконг, Макаогийг засахыг ахиулж, “Нэг улс хоёр систем”-ийн практик тогтвортой хэрэгжихэд бат бэх суурийг тавьж өгсөн байна.

Тайваний асуудлыг шийдэж, эх орны бүрэн нэгдлийг биелүүлэх бол ХКН-ын гуйвшгүй түүхэн үүрэг, Хятадын бүх охид хөвгүүдийн хамтын хүсэл эрмэлзэл, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх зайлшгүй шаардлага болно. ХКН Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны цаг үеийн өөрчлөлтийг эзэмшиж, улс орны нэгдлийн онол болон Тайваньд зориулсан чиглэл бодлогыг баяжуулан хөгжүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа зөв замаар хөгжихийг ахиулав. Нөхөр Ши Жиньпин Тайваньд зориулсан ажлын талаар цуврал чухал ойлголт, чухал том бодлого үзэл баримтлалыг дурдаж, шинэ эриний Тайваний асуудлыг шийдэх намын ерөнхий стратегийг төлөвшүүлэв. Хятад орон Тайваний хоолойн хоёр эргийн удирдагчдын 1949 оноос хойш анх удааны уулзалт, Тайваний хоолойн хоёр эргийн удирдагчдын шууд яриа хэлэлцээ, зөвшилцлийг ахиулахыг хичээж байна. Нам "Хоёр эргийнхэн нэгэн гэр бүл" гэсэн ойлголтыг баримталж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайвнаар хөгжихийг ахиулж, Тайваний ахан дүүст хүртээмжтэй цуврал бодлого боловсруулан хэрэгжүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлсэн байна. 2016 оноос хойш, Тайваний эрх баригчид "Тайваний тусгаар тогтнол "-ын салан тусгаарлах үйл ажиллагааг эрчимжүүлсэн нь Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайвнаар хөгжих нөхцөл байдалд ноцтой сөрөг нөлөөлж байна. Хятад орон нэг Хятад орны зарчим болон "92 оны нэгдмэл ойлголт "-ыг баримталж, "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах үйлдлийг эрс эсэргүүцэж, гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны голлох эрх болон санаачилгын эрхийг бат эзэмшиж байна. Эх орны бүрэн нэгдлийн цаг хугацаа болон нөхцөл байдал цаг ямагт Хятадын талд байх болно.

Практик нотолсноор ХКН-ын хүчтэй удирдлага, агуу их эх орны хүчтэй түшиг, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, тэр дундаа Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайваний ахан дүүсийг оролцуулсан бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний нэг сэтгэл хамтын хүчин чармайлт байсан цагт, Хонконг, Макаогийн урт хугацааны цэцэглэлт, тогтвортой байдал гарцаагүй хадгалагдаж, эх орны бүрэн нэгдэл гарцаагүй биелэгдэх болно.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:277
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой