Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бээжингийн өвлийн олимпын сахиус ”Bing Dwen Dwen” зарагдаж дуусчээ

Бээжингийн өвлийн олимпын сахиус ”Bing Dwen Dwen” зарагдаж дууссан байна.

        2022 оны Хятадын бар жилийн цагаан сараар Бээжингийн өвлийн олимпын сахиус "Bing Dwen Dwen" нэртэй панда их алдаршлаа. Одоогоор Bing Dwen Dwen-г худалдаж авна гэдэг амаргүй. Онлайн дэлгүүрүүд дуусаад зогсохгүй дэлгүүрүүдэд урт дараалал үүсчээ. Энэ оны Хятадын уламжлалт сар шинийн баяр Бээжингийн өвлийн олимптой давхацсанаар, баярын өдрүүдийн хэрэглээний зах зээлийн эрч хүч бүр илүү нэмэгдэж, цас мөсний эдийн засаг нь Хятадын зах зээлийг улам хөгжөөнтэй болголоо.

        Сар шинийн баяраар өвлийн олимпын эргэн тойрны бараа бүтээгдэхүүн моод болж байгаагаар зогсохгүй цас мөсний спортын төрлүүд ч олны анхаарлыг ихээр татаж байна. Бээжин хотын цана сонирхогч нэгэн эмэгтэй хэлэхдээ, цагаан сараар Бээжингийн эргэн тойронд цанын баазуудын тасалбар олоход хэцүү байсан бөгөөд цанын тасалбар худалдаж авахын тулд онлайнаар хэдэн цаг зарцуулан дугаарлан байж дөнгөж нэг тасалбар олсон гэдэг. Хятадын онлайн аялал жуулчлалын нэгэн үйлчилгээний захиалгын платформын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, сар шинийн баярын үеэр тус платформ дээр зарагдсан цас мөсөөр гулгах газруудын тасалбарын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Тухайлбал Хармөрөн мужийн Харбин, Гирин мужийн Чанбайшань уул, Шиньжяны Алтай зэрэг газрууд цас, мөсний аялал жуулчлалыг эрчтэй зохион явуулснаар эргэн тойрны зочид буудлуудын захиалга өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.

        2015 онд Хятад улс Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авч байх үедээ, “300 сая гаруй хүмүүсийг цас мөсний спортод оролцуулах” зорилт дэвшүүлсэн юм. Өнөөдөр энэ зорилт биеллээ олж, 2021 оны 10-р сар гэхэд Хятадын цас мөсний спортод оролцогчдын тоо 346 саяд хүрсэн бол мөс цасны спортод оролцсон хэмжээ 24.56 хувьд хүрчээ. Цас мөсний спорт, цас мөсний аялал жуулчлалаас авахуулаад цас, мөсний тоног төхөөрөмж, цас мөсний салбаруудын хөрөнгө оруулалт нь Хятадын цас, мөсний салбаруудыг бүх талаар сайжруулжээ. Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэн саяхан тайлан нийтэлж, 2021-2022 онд Хятадын цас мөсний аялал жуулчлалын орлого 323 тэрбум 300 сая юаньд хүрч мэднэ гэж төсөөлжээ.

        Өвлийн олимпын наадмыг боломж болгон ашиглаж Хятад улс хэдхэн жилийн дотор маш олон боломжит, эрч хүчтэй хэрэглэгчдийн бүлэгт түшиглэн мөс, цасны үйлдвэрлэлийг хөгжүүлж, өргөжүүлэв. Тэд шинэ зүйлийг туршиж, өндөр чанартай амьдралын туршлагыг хөөцөлдөхөд бэлэн байгаа нь Хятадын хэрэглээний зах зээлийн тасралтгүй сайжруулалт, өсөлтийн хөдөлгөгч хүч, эх сурвалж болсон юм.

        Үүнтэй адилаар энэ оны сар шинийн баярын үеэр Хятадад давхацсан тоогоор 251 сая гаруй хүн дотооддоо аялж, дотоодын аялал жуулчлалын орлого 289 тэрбум 198 сая юаньд хүрсэн бол киноны тасалбарын орлого 6 тэрбум 30 сая юанийг давж, сар шинийн баярын үеэр Хятадын кино тасалбарын түүхэн дэх хоёр дахь дээд амжилтыг тогтоожээ. Бэлэн хоол ундаа, ухаалаг цахилгаан хэрэглүүр, тэгвэл уламжлалт брэндүүд, соёл урлаг, онцгой дизайн бүхий тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн зэрэг нь хэрэглээний зах зээлүүдийн олон онцлог тал болж, үүнээс Хятадын дотоодын эрэлт хэрэгцээ асар их байгааг харж болох юм.

        Өнөөдөр цар тахал дэлхий дахинд мөн даамжирсаар байна. Хятадын баярын өдрүүдийн хэрэглээний зах зээл дарамт ихтэй байдалд уулын адилаар эрч дүүрэн байгаа нь хялбар биш явдал юм. Энэ нь Хятад улс ард түмний амь нас, эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн, мөн Хятадын засгийн газрын эдийн засгаа тогтвортой сэргээхийг ахиулах хичээл зүтгэлтэй шууд холбоотой юм. Үүгээр зогсохгүй Хятадын зах зээлийн тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнээс дэлхийн компаниуд улам олон "Хятадын боломжууд"-ыг хуваалцах болно гэдгийг харуулж байна.

    Энэ жилийн хувьд Хятадын хэрэглээний зах зээлийн сэргэлт дотоод гадаадад олон дарамт, тодорхойгүй байдалтай тулгарсаар байна. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засаг тасралтгүй сэргэж, оршин суугчдын орлого тасралтгүй нэмэгдэж, Хятадын засгийн газрын хэрэглээг дэмжих цуврал бодлогыг дэмжсэнээр хэрэглээний зах зээлд илүү их итгэл, түлхэц өгөх болно. 2022 онд хэрэглээний зах зээл илүү төрөлжсөн, хувь хүний онцлогтой, чанартай, үйлчилгээнд чиглэсэн эрэлт, нийлүүлэлттэй болно гэж шинжээчид онцолж байна.Хятадын ард түмний сайн сайхан амьдралыг эрэлхийлэх хүсэл эрмэлзэл, дотоодын зах зээлийн асар их чадавх нь хэрэглээнд хүчтэй түлхэц өгөх болно. Энэ нь дэлхийн компаниуд Хятадын зах зээлийн өсөн нэмэгдэж буй эрэлтээс улам олон "Хятадын боломжууд"-ыг хуваалцах болно гэсэн үг юм.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:news.cri.cn
Мэдээ үзсэн:1849
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7