
Цагаан сарын баяраар Хятадын төмөр замын Чендү товчоо групп ХХК-ийн ажилчид Шанхай-Күнмин төмөр замын дагуу ажиллаж байлаа. Мэйхуа уулын дундаж өндөр нь 2300 гаруй метр бөгөөд ихэвчлэн бороо, манан, хүйтэн жавартай байдаг болохоор өдөр тутмын шугам сүлжээний засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байдаг. Ажилчид өдөр бүр арав гаруй километр алхан төмөр замын шугамын аюулгүй байдлыг шалгаж, галт тэрэгний аюулгүй ажиллагааг хангаж байна.



































































