Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бээжингийн өвлийн олимпын харуулсан эв нэгдэл, хамтын ажиллагаа, итгэл найдвар нь дэлхийн улс орнуудад итгэл, хүч чадал өгч байна

Бээжингийн өвлийн олимпын харуулсан эв нэгдэл, хамтын ажиллагаа, итгэл найдвар нь дэлхийн улс орнуудад итгэл, хүч чадал өгч байна.

Бээжингийн Fвлийн олимпын хүмүүст харуулсан эв нэгдэл, хамтын ажиллагаа, итгэл найдвар нь дэлхийн улс орнуудад итгэл, хүч чадал өгч байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 14-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлаар хэлжээ.

Уг хурлаар сэтгүүлчдийн асуусан олимпын өргөн нэвтрүүлгийн компани сүүлийн өдрүүдэд Бээжингийн Өвлийн олимпыг өнөөг хүртэл хамгийн олон үзэгчтэй өвлийн олимп болж, дэлхийн олон нийтийн сүлжээгээр 2 тэрбум гаруй хүнийг татсан гэж мэдэгдэв. Хятадын зүгээс ямар сэтгэгдэлтэй байна вэ гэх асуултад тэрээр:

- Өнгөрсөн хоёр хоногт гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хамгийн олон үзэгчидтэй буюу хүмүүсийн анхаарлыг ихэд татсан өвлийн олимп” болсон гэж Бээжингийн Өвлийн олимпын талаар мэдээлж байна. Энэхүү удаагийн Өвлийн олимпын арга хэмжээний рейтинг Европ, Америкийн өвлийн олимпын зарим хүчирхэг гүрэнд хоёр дахин нэмэгдсэн дээд амжилт тогтоогоод байна. Бүтэн жилийн турш цас ордоггүй халуун орны орнуудад Бээжингийн өвлийн олимпын наадамд ч олон хүн анхаарлаа хандуулж байна. Энэ нь коронавирусний цар тахал газар авч байгаа хэдий ч мөс, цасан спортын авчирсан хүсэл тэмүүлэл, баяр баясгалан, нөхөрлөлийг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хуваалцсаар байгааг харуулж байна.

Мөн Бээжингийн Өвлийн олимпын үзүүлсэн эв нэгдэл, хамтын ажиллагаа, итгэл найдвар нь дэлхийн улс орнуудад итгэл, хүч чадлыг өгч байгааг харууллаа гэсэн байжээ. Мөн Ван Вэньбинь хэлэхдээ "Олон улс орнуудын олимпын хорооны дарга нар, спортын салбарынхан тамирчид талбай дээр өрсөлдөж, тэмцээний дараа мэндчилж байгаа нь үнэхээр сайхан дүр зураг юм гэж илэрхийлсэн байна. Энэ нь яг бүх улс орны хүмүүс өвлийн олимпын наадам болон Бээжин хотыг дэмжиж, ирээдүйд хамтдаа гэх зорилтыг биелүүлэхээр хамтран ажиллаж байгаа нь олимпын үзэл санааны бүрэн биелэл юм" гэжээ.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр саяхан Токиогийн олимпын наадам, паралимпийн наадмын 65 сайн дурынхан Бээжингийн өвлийн олимп, паралимпийн сайн дурын ажилтнуудад хүслээ илгээж буй гэрэл зургуудыг нийтэлжээ. Мэндчилгээнд “Хамаг хүчин чадлаараа зүтгээд зогсохгүй аз жаргалыг эдлэхээ бүү мартаарай”, “Бүгд дурсамж болон үлдэнэ, харамсах хэрэггүй” гэх мэт үгс багтжээ. Эдгээр үйл ажиллагаанд Хятадын тал гүн талархал илэрхийлж байна хэмээн Ван Вэньбинь ярилаа.

Тэрээр мөн "Токиогийн олимп, Бээжингийн Өвлийн олимп хоёулаа коронавирусний нөхцөл байдалд болсон спортын арга хэмжээ юм. Дэлхий нийтийг хамарсан энэхүү сорилтод хүн төрөлхтний нэгдэж, хамтран ажиллаж, нөхөрлөлийг бий болгож, итгэл найдварын бамбарыг хамтдаа бадраах үйлс бүр ч үнэ цэнэтэй юм" гэжээ.

- Өнгөрсөн хугацаанд олон улс орон, бүс нутгийн тамирчид, сайн дурын ажилтнуудын гүн нөхөрлөлийг бий болгосон сэтгэл хөдөлгөм үйл явдлыг бид харсан. Бээжингийн Өвлийн олимпод хүн төрөлхтний эв нэгдлийн эдгээр мөчүүд хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд сайхан дурсамж болон үлдэх болно гэж Ван Вэньбинь өөрийн бодлоо хуваалцлаа.

Зохиогч: ЖАН ЮАНЬНАНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:1752
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7