Хятад улсын тамирчид 02-р сарын 16-ны өдрийн байдлаар Бээжин-2022 Өвлийн олимпоос 6 алтан медаль хүртээд байна.
Энэ нь түүхэндээ хамгийн өндөр амжилт болсон байна. Богино зайн хурдны тэшилт-холимог багийн буухиа тэмцээн, богино зайн хурдны тэшилт эрэгтэй 1000 метрийн тэмцээн, чөлөөт цанын эмэгтэй өндөр харайлтын тэмцээн, эрэгтэй 500 метрийн тэшүүрийн төрлийн тэмцээн, чөлөөт цанын эмэгтэй агаарын финалийн тэмцээн, сноубордын харайлтын тэмцээн зэрэг 6 төрлийн тэмцээнээс зургаан алтан медальтай болжээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын баг 6 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна.





























































