Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын Коммунист Намын Төв Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл Хятадын спортын төлөөлөгчдийн багт баярын захидал илгээв

Хятадын Коммунист Намын Төв Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл Бээжингийн 24-р өвлийн олимпод оролцож буй Хятадын спортын төлөөлөгчдийн багт баярын захидал илгээв.

Хятадын спортын төлөөлөгчдийн баг:

Бээжин хотноо зохиогдсон 24-р өвлийн олимпын наадамд Хятадын спортын төлөөлөгчдийн багийн тамирчид гайхалтай амжилт тогтоож, 9 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, өвлийн олимпод оролцсон түүхэн дэх Хятадын хамгийн өндөр амжилтыг тогтоож, ард түмнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. ХКН-ын Намын төв хороо, Төрийн зөвлөл та нартаа халуун баяр хүргэж байна.

Энэ удаагийн өвлийн олимпод нам, ард түмнийхээ итгэлийг санаж, шинэ оны эхэнд мордож, зориглон тэмцэж, хамтдаа зүтгэж, бүх арга хэмжээнд оролцож, ялалтын төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж,үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлсэн төдийгүй спортын амжилт, оюун санааны хос амжилтыг тогтоосон байна. Үүнд  улс орон болон бүх ард түмэн та нараараа бахархаж явна гэдэгт итгээрэй.

Та нар шинэ эриний Хятадын тамирчдын оюун санааны үзэл бодол, өрсөлдөх чадварыг олимпын наадмаар дэлхийн хүмүүст харуулж, спортын наадамд алтан медаль авах ёс суртахуун, хэв маяг, цэвэр цэмцгэр байдлын шаардлагыг хэрэгжүүлж,олимпын болон Хятадын спортын үзэл санааг ил тод байдлаар дэлхийн хүмүүст тайлбарласан байна. Та бүхэн дэлхийн бүх бүс нутаг болон орнуудаас хүрэлцэн ирсэн тамирчидтай хоорондоо өрсөлдөх төдий биш харин бие биеэсээ суралцсан, бие биедээ урам зориг өгсөн солилцоо, нөхөрлөлийг дэмжсэн мөс цасны арга хэмжээг хуваалцаж чаджээ. Та нарын гарамгай амжилт манай улсын мөс, цасны спортын хөгжлийг улам ахиулж, Хятадын дотоод, гадаадын охид, хөвгүүдийнх оронч үзлийг улам бадрааж, цаашид орчин үеийн социалист орныг байгуулах шинэ аянд бүх нам, бүх үндэстний ард түмэнд оюун санааны хүч сэлбэсэн явдал болсон юм.

Эдүгээ ХКН, бүх үндэстний ард түмэн хоёр дахь зуун жилийн зорилтынхоо төлөө зүтгэж ажиллаж байна. Та бүхнийг Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг дагаж, анхны эрхэм зорилгоо санаж, гайхамшигт уламжлалыг урагшлуулж, эх орныхоо  спортын иж бүрэн хүч чадлыг тасралтгүй дээшлүүлж, ур чадвараа дээшлүүлэхийн улмаар "300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулах" ололт амжилтыг бататган өргөжүүлж, Хятадын спортын их гүрний бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна.

Хятадын Коммунист Намын Төв Хороо

БНХАУ-ын Төрийн зөвлөл

2022 оны 02-р сарын 20

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:1646
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7