Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бээжингийн Өвлийн олимпын цагаан нөмрөгт баатруудтай танилцъя

Бээжингийн Өвлийн олимпын цагаан нөмрөгт баатруудтай танилцъя.

Бээжингийн Өвлийн олимпын наадам нээгдсэнээс хойш Бээжингийн Өвлийн олимпын наадмын эмчилгээний аюулгүй байдлыг гадаадын тамирчид, дасгалжуулагчид сайшаасаар байна.

Олон улсын олимпын хорооны ахлах эмч Хятад эмч нарыг "өвчтөнүүдийн амьдралыг өөрчилдөг" гэж өндөр үнэлж, өвдсөн гадаадын мэргэжилтэн эмнэлгээс гарахдаа эмчилгээний багийнханд "надад хэзээ ч ийм сайн эмнэлгийн тусламж үзүүлж байгаагүй" гэсэн үг үлдээсэн байжээ. ... Бээжингийн өвлийн олимпын эмчилгээний аюулгүй байдлын ажил яагаад ийм сайн үр дүнд хүрч чадсан байна вэ?

Цаг хугацаатай уралддаг цанаар гулгадаг эмч нар өвлийн олимпод ажиллажээ

Бээжингийн өвлийн олимпын уулын цанын спортын талбайд эмчилгээний мэргэжил болон цанын гулгалтын ур чадвар сайтай, улбар шар өнгийн хүрэм нөмрөн, 10 гаруй кг жинтэй эмчилгээний хэрэгсэл үүрсэн эмч нар олны нүдийг хужирласан байлаа. Тэд нар бол Хятад дахь анхдагч уулын цанын тэмцээний тусгай эмчийн баг "Өвлийн олимпын цанын спортын эмчилгээний баталгааны баг" болох юм.

Олон улсын цанын холбооны шаардлагын дагуу тэмцээний үеэр бэртэл гэмтэл авсны дараа цанын уралдааны тамирчны эмч нар 4 минутын дотор тамирчны хажууд хүрч, 15 минутын дотор гэмтсэн хүнийг тэмцээний замаас гаргаж, 20 минутын дотор шархадсан тамирчныг эмнэлгийн төвд хүргэх хэрэгтэй байна.

Уулын цанын уралдааны зам нь урт, өндөр уналттай, маш эгц налуутай байдаг. Осол гэмтлийн эхний үед шархадсан хүний байршлыг тогтоож, яаралтай эмчилгээ хийлгэх,шархадсан хүмүүсийг эмчилгээний төвд түргэн шилжүүлэх зэрэг нь бүр маш их асуудал болдог байлаа.

2018 онд Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооноос эмнэлгийн ажилтнуудыг цанын гулгалтын ур чадвар олгох сургалтад хамруулж, хоёр удаагийн бүртгэлийн шалгалтыг зохион байгуулжээ. Үүнд цанаар гулгах ур чадвар, эмчилгээний мэргэшил, гадаад хэлний мэдлэгийг харгалзан,мэдээ алдуулах, зарчмын, тархины гаднах мэс засал, цээжний мэс засал болон бусад мэргэжлүүдэд тэргүүлэх ач холбогдол өгөх зарчмын дагуу 72 хүний бүрэлдэхүүнтэй "Өвлийн олимпын цанын спортын эмчилгээний баг"-ыг бүрдүүлсэн байна.

Тэд аврах чадвар сайтай төдийгүй цанаар гулгах ур чадварыг эзэмшсэн учир ослын газарт түргэн шуурхай очиж хамгийн богино хугацаанд эмчилж чаддаг ажээ.

Бээжингийн өвлийн олимпын Цанын тэмцээний талбайн эмчилгээний  аюулгүй байдлын багийн эмч Юань Чян хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, олон эмч нар ганц хоёр жил сурсны эцэст цанын багшийн мэргэшлийн олон улсын гэрчилгээг авсан байна гэжээ.

Америкийн тамирчин Нина О'Брайенуулын цанын эмэгтэйчүүдийн супер гигант слалом төрөлд золгүй унаад хавирга, зүүн хөл нь хугарч хүнд бэртэл авсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Эмч нар ердөө 1 минутын дотор түүний хажууд хүрч, түүнд цаг алдалгүй, мэргэжлийн эмчилгээ хийсэн юм.

Хагалгаа амжилттай болсны дараа Нина О'Брайен мөн олон нийтийн сүлжээгээр хэргийн газарт ирсэн анхны тусламж үзүүлэгчид болон эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлсэн байна. Тэрээр:

- Намайг асран халамжилж байсан бүх хүмүүст, ялангуяа тэмцээний төгсгөлийн цэгт над руу яаран очсон хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бас Яньчин дүүргийн эмч, сувилагч нартаа баярлаж байна гэжээ.

Оролцогчдын хариуцлагыг харуулах зохицуулалт, уялдаа холбоог сай хийжээ

Өвлийн олимпын эрүүл мэндийн аюулгүй байдлын үйлчилгээ нь өвлийн олимпын үеэр байгуулагдсан тэмцээний талбайн эмнэлгийн үйлчилгээний системд суурилдаг. Жишээлбэл,эмнэлгийн цэгүүд (голчлон анхны тусламж) – Олимпын тосгоны поликлиникүүд (яаралтай бус ерөнхий болон нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, түүнчлэн зарим анхны тусламж) - зориулалтын эмнэлгүүд (хүнд гэмтэл болон хүнд хэлбэрийн тусламж, нөхөн сэргээх эмчилгээ) зэрэг.

Өвлийн олимпын наадмын эмчилгээний баталгааг хангах үүднээс Бээжин болон Хэбэй мужийн 41 эмнэлгийн байгууллага Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийн наадмын зориулалтын эмнэлэг болсон байна. Өвлийн олимпын наадмын эрүүл мэндийн аюулгүй байдлын ажилд төрөл бүрийн эмнэлгийн 3100 гаруй эмнэлгийн ажилтнууд оролцож, 138 тэмцээн болох 3 нэгдсэн амбулатори, эмнэлгийн станцад хуваарилагдан ажилласан. Мөн өвлийн олимпын анхны тусламжийн иж бүрэн сүлжээг 24 цагийн яаралтай тусламжийн хэрэгцээг ямар ч үед хангах боломжтой болгон зохицуулсан билээ.

Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны Спортын наадмын үйлчилгээний газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Чи Шымин хэлэхдээ "Олон удаагийн судалгаа хийсний эцэст өвлийн олимпыг зохион байгуулах хороо эрүүл мэндийн нэгдлийн туршлагаас суралцаж, ерөнхий зохицуулалтад хүрэхээр шийдсэн тухай танилцуулсан юм. Тэмцээний болон тэмцээн зохион байгуулдаггүй бүх газруудыг нэгдүгээр  зэрэглэлийн  эмнэлгүүдтэй хамтран ажиллуулж, эмчилгээний баталгаа өгөхийн зэрэгцээ бас хоршоо эмнэлгүүдийг зохицуулж, эмнэлэг хоорондоо хүчээ нэгтгэж, эмнэлэг бүрийн давуу талыг оношлох, эмчлэхэд бүрэн дүүрэн ашиглах боломж олгосон" гэв.

Тухайлбал, өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан мэдээллээр шайбтай хоккейн тамирчид шүд гэмтээх боломж ихтэй учир гол хариуцах нэгжээр Бээжингийн стоматологийн эмнэлгийг сонгосон байна. Уулын цанаар гулгах тэмцээний төрлийн хугарал, олон гэмтэлд өртдөг байдал их учир Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлэг болон спортын гэмтлийг эдгэхээрээ алдартай Жишүйтань эмнэлгийг баталгаат эмнэлгийн үүрэг гүйцэтгэхээр сонгон тогтоосон байжээ.

Үүний зэрэгцээ өвлийн олимп мөн Хятадын анхны өвлийн олимпын нисдэг тэрэгний авралтын эмчилгээний багийг байгуулсан юм. 02-р сарын 10-нд болсон тэмцээнд Швейцарын тамирчин унаж бэртсэн. Бээжингийн нисдэг тэрэгний авралтын эмчилгээний баг аврах ажиллагаанд оролцож, бэртсэн тамирчдыг 8 минутын дотор тэмцээний бүс дэх зориулалтын эмнэлгүүдэд хүргэж, тамирчныг аврахад цаг гамнаж өгч чадсан байна.

Мөн онцгой байдлын үед сайн ажиллахын зэрэгцээ өдөр тутмын допингийн шинжилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухаанчаар эмх цэгцтэй хийж байна.

Өвлийн олимпын шударга өрсөлдөөнийг хангахын тулд допингийн хяналтын ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчидтай ойр дотно харилцах шаардлагатай учир коронавирусаар халдвар авах эрсдэл маш өндөр байдаг.

- Медаль бүрийн ард допингийн эсрэг эмч нарын чимээгүйхэн оруулсан хувь нэмэр байдаг. Дуугүй шүүгчийн хувьд бид тэмцээнийг шударга явуулахыг өөр нэг талаас баталгаажуулж байна гэж Нийслэлийн Хүүхдийн эмнэлгийн хүрээлэнгийн эмч бөгөөд өвлийн олимпын допингийн байцаагч Ван Лижүюнь хэлсэн байна.

- Бээжингийн өвлийн олимпын тэмцээнийг хаалттай зохион байгуулсан нь маш амжилттай болсон төдийгүй дэлхийн хамгийн аюулгүй газруудын нэг болсон гэж хэлж болно гэж Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бах саяхан Бээжингийн өвлийн олимпын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ийнхүү өндрөөр үнэлсэн байв.

Шинэжлэх ухаан,өндөр технологиор өвлийн олимпын эмчилгээний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлжээ

-Бээжингийн өвлийн олимпын наадмын цасан спортын эрүүл мэндийн эмчилгээний баталгаа бараг л хамгийн өндөр түвшинд байна гэж  02-р сарын 9-нд Олон улсын цасны холбооны эрүүл мэндийн хорооны дэд дарга Женни Шуттер ийм үнэлгээ өгсөн.

Үнэн хэрэгтээ Бээжингийн өвлийн олимпод оролцох анхны тусламж, эмнэлгийн тусламж, эм тариа зэрэг нь дижитал дэмжлэгтэй салшгүй холбоотой ажээ.

Бээжингийн өвлийн олимпын үеэр ухаалаг түргэн тусламжийн байгууламжийг зохицуулж, 5G түргэн тусламжийн машинуудыг суурилуулсан. Үүний дотор 20 орчим дөрвөлжин метр талбай бүхий ухаалаг түргэн тусламжийн өрөө нь хөлдөлтийн эсрэг эмчилгээ, эрүү нүүрний гэмтлийн CT-скан хийх зэрэг үйлчилгээтэй.

Бээжингийн өвлийн олимпын наадмын хөлдөлтийн эсрэг , эрүү нүүрний гэмтлээс урьдчилан сэргийлэх, гол технологийн судалгааны төслийн дарга, Бээжингийн их сургуулийн стоматологийн сургуулийн амны хөндий, эрүү нүүрний мэс заслын профессор Пэн Шинь нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг төсөл нь ухаалаг оношилгооны үндсэн дээр бүтээгдсэн. Өвлийн олимпын наадмын үеэр өвчний оношилгоо, эмчилгээний тогтвортой байдал, хариу урвалын хугацааг үр дүнтэй сайжруулсан нь эмнэлгийн том дата, хиймэл оюун ухаанд суурилсан эмчилгээний платформыг бий боглосноор өвлийн олимпын үеэр газар дээр нь үзүүлэх эмчилгээний түвшнийг дээшлүүлж чадсан гэжээ.

Үүний зэрэгцээ 5G сүлжээ, дуут ухаалаг шуурхай технологид суурилсан мэргэжилтнүүд сүлжээний платформыг алсаас хянаж, хариу өгөх хугацаа богино, оношилгоо, эмчилгээний үнэн зөв шийдвэр гаргахад тусалжээ. Энэ нь хиймэл оюун ухааны оношилгооны тодорхойгүй байдлын асуудлыг шийдэж, эмчилгээний үр ашиг, мэргэжлийн түвшнийг баталгаажуулсан байна гэжээ.

5G түргэн тусламжийн машин нь машинд суухдаа даруй " хэвтүүлэн эмнэхэд хүлээн авах"-ыг ухамсарлах боломжтой. Эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдийг оношлох, эмчлэхийн зэрэгцээ телемедицинийн платформ нь тэдний хэт авианы зураг, амин чухал шинж тэмдгүүдийн мэдээллийг командын танхим болон харгалзах эмнэлэг рүү бодит цаг хугацаанд дамжуулах боломжтой. Энэ нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх, яаралтай тусламжийн ажлыг алсаас удирдан чиглүүлэхэд тусалж өгч чадсан байжээ.

Мэргэжлийн болон шинжлэх ухааны эмчилгээний баг, зохицуулалттай эмчилгээний систем, 5G түргэн тусламжийн машин, ухаалаг түргэн тусламжийн байгуламж зэрэг өндөр технологийн тоног төхөөрөмж нь цар тахлын үед өвлийн олимпын эмчилгээний аюулгүй байдлыг технологиор бэхжүүлэх боломжийг олгосон билээ.

 

 

Зохиогч:ЖАН И-ЛИНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:chinanews
Мэдээ үзсэн:1917
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7