Бээжингийн Өвлийн XXIV олимпын наадам 2022 оны 02-р сарын 04-ний 20:00 цагт Хятадын Үндэсний спортын төвд ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Энэхүү наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид, олимпын том гэр бүлийн гишүүд, хэвлэл мэдээллийн олон мянган зочид Бээжинд хүрэлцэн ирсэн байна.
Мөн наадмын үеэр олон улсын дээд удирдах хүмүүс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсоны зэрэгцээ Хятад улс нь олимпын санааг бадрааж, хүн төрөлхтний эв нэгдэл найрсаг нөхөрлөлийг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлж байгааг өндрөөр үнэлж байна. Бээжингийн Өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын олимпын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятад улс нь өдгөө аюулгүй, гоц сайхан сэтгэл хөдөлгөм олимпын наадмыг зохион байгуулна гэсэн амлалтаа биелүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчид эр зоригоо гайхуулж, Бээжин дэх мөрөөдлөө биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна" гэлээ.
Мөн тэрээр "Олон улсын нийгэмлэгээс Бээжингийн Өвлийн олимпын тухай магтаал ар араасаа нэмэгдсээр байна. Бээжингийн Өвлийн олимп нь хүн төрөлхтний тэсвэр хатуужил, эв нэгдэл, аз жаргалын төлөөх эрэл хайгуулыг харуулахад тус дэм болсон төдийгүй "илүү эв нэгдэл" гэсэн олимпын урианы дагуу илэрхийлэл болно" гэж олон улсын нэр хүндтэй хүмүүс илэрхийлж байна. "COVID-19" халдварын нөхцөл байдалд Бээжингийн Өвлийн олимп амжилттай нээлтээ хийсэн нь Хятад улсын зохион байгуулалтын чадавхыг харуулсан юм. Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон олон улсын зарим нэр хүндэт төлөөлөгчид Бээжингийн Өвлийн олимпын наадмын гайхамшигт үйл явдлыг өндрөөр үнэлж, уг арга хэмжээний бэлтгэл ажилд өндөр үнэлгээ өгч байна. ОУОХ-ны тэргүүлэгч Бах "Дэлхийн дахины цар хүрээнээс харахад өвлийн спортын эрин үеийг Бээжингийн өвлийн олимпын өмнөх болон дараах үе гэж хоёр хувааж болно. Хятад улс 300 сая иргэдээ дагуулж мөс, цасны спортод оролцуулсан нь мөс цасны наадмын шинэ эрин үеийг нээсэн гэж хэлж болно" гэжээ.
НҮБ-ын ерөнхий зөвлөлийн дарга Шахид хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимп нь газар орны чанартай улс төрийг даван туулж, дэлхийн эв нэгдэл, энх тайван, хүн төрөлхтний бүтээлч байдлыг дэмжих чухал боломжийг хангасан" гэв.
Камбожийн хаан Нородом Сихамони хэлэхдээ "Хятадын ард түмний халуун дотнын зочломтгой зан чанар оролцогчдын сэтгэлийг хөдөлгөсөн" гэв.
Сербийн ерөнхийлөгч Вучич хэлэхдээ "Хятадын тал халуун дотноор хүлээн авсан нь Хятадын ард түмний чин сэтгэлийн найрамдлыг гүнээр таньсан" гэжээ
Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедов хэлэхдээ "Бээжингийн өвлийн олимп нь зохион байгуулалтын хувьд, сорилт өрсөлдөөний хувьд зэрэг талаар цөм хамгийн өндөр зэрэглэлийн спортын арга хэмжээ болно" гэв.
АНЭУ-ын Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж хятад, араб, англи хэлээр "Бээжингийн өвлийн олимп нь спортын хүчин чадлыг харуулж, дэлхийн ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцааг ахиулж байна" гэжээ. Пакистаны ерөнхий сайд Имран Хан хэлэхдээ "Цар тахлын үед Өвлийн олимпыг зохион байгуулах нь хамгийн хэцүү зүйлсийн нэг бөгөөд зохион байгуулагч улс орон тахлаас сэргийлэх гайхалтай арга хэмжээ авах ёстой байсан. Хятад улс үүнийг сайн хийж чадсан" гэв.
Жао Лижиан "Одоо биднээс холгүй байрших Өвлийн олимпын газруудад Өвлийн олимпын олон тамирчид нэг дэвжээн дээр өрсөлдөж, шаргуу эрч хүч, оюун ухаанаа сорьж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчид Бээжин хотноо хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ирэх хоногуудад тэмцээнд илүү их амжилт хүсье” гэсэн байна.





























































