Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Олон улсын тамирчид Бээжингийн Өвлийн олимпыг магтан сайшааж байна

Олон улсын тамирчид Бээжингийн Өвлийн олимпыг магтан сайшааж байна.

      Өвлийн олимп бол дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн мөс, цасны тамирчдын өрсөлдөх томоохон арга хэмжээ төдийгүй ойлголцол харилцаагаа сайжруулах томоохон талбар болно. Бээжингийн Өвлийн олимп нээгдсэнээс хойш олон улсын тамирчдын төлөөлөгчдийн баг, дасгалжуулагчид ар араасаа лайк горимыг эхлүүлсэн байна.

        Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Бах хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимпын бэлтгэл ажил маш сайн саадгүй болж, тэмцээний гайхалтай талбайнууд, тахлаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ, тогтвортой үйл ажиллагааны дэвшилтэт үзэл баримтлал нь гайхалтай юм” хэмээн үнэлсэн байна.

Халуун дотнын онцгой бэлэг

       Саяхан Бээжин хот ба Гиринь мужийн бага сургуулийн хоёр сурагч Ямайкийн гулгалтын тамирчин Бенжамин Александраас ирүүлсэн тусгай захидлыг  хүлээн авлаа. Хэд хоногийн өмнө Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос тамирчдад өгсөн цүнхэнд нэгэн онцгой бэлэг байгааг мэдлээ. Тэр нь Хятад улсын хоёр хүүхдийн зурсан уран зургийн бэлэг байжээ. Өвлийн олимпын нээлтийн өмнө хүүхэд, өсвөр үеийнхэн дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчдаа халуун дотноор хүлээн авч, ерөөл өргөсөн 43 мянга гаруй уран зураг урласан бөгөөд үүний дотор 7500 гаруй уран зургийг тамирчдын бэлгийн цүнхэнд шинэ жилийн бэлэг болгон хийсэн байна.

   “Ямар сайхан бэлэг вэ!" Бэлгийг хүлээн авсан Бенжамин хоёр бяцхан зураачид мэйл илгээж, чин сэтгэлийн талархлаа дэвшүүлсэнд тун удалгүй бяцхан зураачид захидал хүлээн авсан бөгөөд Бенжаминыг дэмжиж байгаа бичлэгийг явуулсан байна.  Бяцхан хүүхдүүдийн чин сэтгэлээсээ зурсан зургуудад Бенжаминаас гадна гадаадын олон тамирчид сэтгэл хөдөлсөн байна. Үүнд Австралийн тамирчин Бритт Кокс "Энэ зураг миний хувьд маш их ач холбогдолтой, сэтгэлийг минь дулаацуулж байна. Тамирчин хүний ​​хувьд миний хамгийн чухал үнэ цэнэ бол залуучуудад урам зориг өгөх явдал юм. Би энэ зургийг хананд өлгөж, үргэлж харах болно.Уул, усаараа алсалж, бие биенээ танихгүй хүүхдүүд тамирчид уран сэтгэмж, сайн сайхны хүсэл ерөөлөөр сэтгэл сэтгэлээ холбосон байна.

       Бээжингийн  өвлийн олимпод ийм халуун дулаан хүмүүсийн сэтгэлийг баясгасан үлгэр түүх олон бий.  Нээлтийн ёслол дээр Америкийн тамирчин Тесса Мауд сайн дурынхны халуун дотнын үйлчилгээнд нулимс дуслуулж байсан. Финляндын хоккейчин Петра Ниеминен Өвлийн олимпын тамирчдын байрны нөхцөлийг дахин дахин сайшааж, алга ташиж байв. Америкийн кёрлингийн тамирчин Кристофер Пулис Хятад улсын уламжлалт соёлыг гайхширч байсан.

Өндөр зэрэглэлийн тэмцээний талбай

        Бээжингийн болд төмрийн /Шөүган/ цанын харайлтын талбай нь цасны спорт зохион байгуулах цорын ганц талбай юм. Америкийн чөлөөт цанын тамирчин Александр Холл "Энэхүү тэмцээний талбай нь байгалийн цасанд уулсын нэг хэсгийг хот руу нүүлгэн шилжүүлсэнтэй адил бөгөөд төгс сайхан харагдаж байна" гэжээ. Германы хурдны тэшүүрчин Феликс Ридхен олон нийтийн сүлжээгээр Үндэсний хурдны тэшүүрийн ордны "Мөсөн туузны талбай"-г харуулан "Үүнээс сайхан тэмцээний талбай байхгүй. Энэхүү гайхалтай барилга нь миний сэтгэлийг улам догдлуулж байна” гэлээ.

    Янчингийн тэмцээний талбайн Уулын цанын үндэсний төвд “Шюэ Фэйянь" хэмээх талбайд цанын тэмцээн болон бусад төрлийн тэмцээнүүдийг зохион байгуулсан. Америкийн цанын төрлийн тамирчин Райан Сиглер "Энэ талбай нь эхний өдөр намайг гайхшрууллаа. Сүрлэг сайхан цас, сэтгэл татам газар зүйн нөхцөл нь тэмцээнд гайхалтай нөхцөлөөр хангасан" гэжээ.

        "Жан Жякөүгийн тэмцээний талбайн Үндэсний цанын харайлтын төвийн "Шюэ Рү-Й" хэмээх тэмцээний талбай нь Хятадын уламжлалт өлзийт эрдэнэ болох "Рү-Й" шиг хэлбэртэй байна.

        “Өвөрмөц дизайн нь надад маш их таалагдсан. Энд цанын үсрэлтийн жинхэнэ баяр баяслын мэдрэмжийг хүртээсэн байгаа” гэж Канадын цанын харайлтын тамирчин Лотитт ярилаа.

        Юүньдин цанын тэмцээний хүрээлэнд мөс, цасаар бүтээсэн "Урт цагаан хэрэм" нь нарны гэрэлд цугларсан болгоны харааг булаана. "Цасны чанар маш сайн, барьц нь маш сайн, талбайн хэлбэр нь сайхан бөгөөд асар том халхавч байршуулсан нь дээд зэргийн чанартай байна. Энд байгаа U хэлбэрийн талбайд маш их сэтгэл хангалуун байна" хэмээн Америкийн цанын тамирчин Шон Уайт хэллээ.

   ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс "Олимпод оролцсон тамирчид тэмцээний талбайд холбогдуулан маш өндөр үнэлгээ өгч байна. Дэлхий  даяар цар тахал тарж байгаа нөхцөл байдалд дэлхийн шилдэг тамирчдыг Бээжин хотноо цуглуулж чадсан нь үнэхээр гайхалтай” гэлээ.

Эмнэлгийн тав тухтай үйлчилгээ

   “Өвлийн олимпын наадамд оролцохын тулд Хятадад аюулгүй ирж, тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлэх нь бидний анхаарал хандуулж буй гол асуудал юм. Австралийн төлөөлөгчдийн тэргүүн Жефф Липшут "Хятад улсын хяналт шалгалтын нөхцөл боломж маш сайн байгаа тул хүн болгонд аюулгүй байдлыг хангаж чадах болно" гэв.

        "Хэрэв та энд ирээд энэхүү орчин нөхцөлд л байгаа бол үнэхээр аюулгүй байна" гэж Германаас Өвлийн олимпод оролцож төлөөлөгчийн тэргүүн Шмел Пфенич Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн байна.

             "Өвлийн олимпын тосгонд бүх зүйл маш тав тухтай байна. Оролцогчид маск зүүж, тахлаас сэргийлэх нөхцөл боломжийг хаа сайгүй хангаж байгаа бөгөөд хүн бүр дүрэм журмын шаардлагыг чанд мөрдөн ажиллаж байна. Энэ нь бидэнд амар амгаланг мэдрүүлж, тэмцээнд илүү их анхаарлаа төвлөрүүлж чадах болно" гэж Шведийн төлөөлөгчийн хэвлэлийн ажилтан Никлас Грин ярив.

        Америкийн чөлөөт цанын тамирчин Дарриан Стивенс хэлэхдээ "Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тахлын эсрэг тэмцэх талд сайн ажиллаж, бүх талын оюун ухаан, хүчин чадлыг цуглуулах тэвчээр, чадвараа харуулсан бөгөөд аюулгүй олимпын наадмыг зохион байгуулахад бат итгэлтэй байна” гэлээ.

       Бээжингийн Өвлийн олимпын наадмын үеэр эмнэлгийн аюулгүй байдлын ажлыг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчид ч өндрөөр үнэлсэн байна.

        Туркийн цанын тамирчин “Бээжингийн Анагаах Ухааны Их Сургуулийн Гуравдугаар эмнэлгийн Чонгли дүүргийн эмнэлгийн ажилтнуудын "Эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай, сайн байна" гэж магтан сайшаасан байна.

        Японы сноубордчин Фан Жиакай "Хагалгааны дараах эдгэрэлт сайн болсон" гэсэн байна.

     Шархадсан гадаадын техникийн ажилтан эмнэлгээс гарах үеэр эмчилгээний багийнханд англи мессеж бичиж, амийг нь аварсан эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

   ОУОХ-ны Бээжингийн Өвлийн олимпын Зохицуулах Хорооны дарга Ж.Самаранч хэлэхдээ "Үнэхээр гайхшралтай, гайхалтай зүйл бол энэ ажлын баг, Зохион Байгуулах Хороо болон Хятадын ард түмний хүчин зүтгэл, тахлын маш хүнд нөхцөл байдалд ийм том арга хэмжээ зохион байгуулж чадсан бөгөөд амжилттай, хүн бүрийн аюулгүй байдлыг хангасан” гэлээ.

Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:1709
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7