Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана

Бээжин-2022 Өвлийн олимпын нээлтэд оролцон Хятад улсад айлчилж буй Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 02 дугаар сарын 06-ны өдөр болон 05-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нартай тус тус уулзав.

Бээжин-2022 Өвлийн олимпын нээлтэд оролцон Хятад улсад айлчилж буй Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 02 дугаар сарын 06-ны өдөр болон 05-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нартай тус тус уулзав.

02 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзав.

Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-ны үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд Бээжин-2022 Өвлийн олимпын нээлтэд оролцож, Хятад улсад айлчилж буй Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав.

Ши Жиньпин дарга ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Л.Оюун-Эрдэнэд хүссэн байна. Ши Жиньпин дарга:

- Хятад, Монгол хоёр орон уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш. Хятад, Монголын харилцааг сайтар хамгаалж хөгжүүлэн, тогтвортой байлгах нь хоёр орны язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг сонирхолд нийцэх юм. Хятадын тал элэгсэг дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэхийг баримталсаар ирж, Монголын талтай хамт хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэж тэмдэглэсэн байна.

Дарга Ши Жиньпин:

- Хятад, Монгол хоёр тал харилцан тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэн, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад, Монголын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлах хэрэгтэй. Монголын талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо баримтлан төр гүрнээ засах туршлагаас харилцан суралцаж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал хоёр орны засгийн газрын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, эртхэн бодит үр дүнд хүргэхийг хүсэж байна. Сүүлийн хоёр жил Хятад, Монгол цар тахлын эсрэг хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, сайн үнэлгээ аван, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлийг гүнзгийрүүлсэн байна. Хятадын тал Монголын талтай үргэлжлэн цар тахалтай хамтран тэмцэж, Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал жинхэнэ олон талт үзлийг санаачилж, олон улсын шударга ёсыг хамгаалан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээг уламжилсан байна. Тэрээр:

- Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн Өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтийн цар тахлыг даван туулах итгэл зоригийг эрчилсэн байна. Олимп бол хүн төрөлхтний энх тайван эв нэгдлийн бэлгэ тэмдэг, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол Улс эрс эсэргүүцнэ. Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш. Хятадын хөгжил Азийн үнийн тухай үзэл, соёлыг дэлхий нийтээрээ чухалчлах болсон байна. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба зам” санаачилга, Хятад улсын 14-р таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, Монгол, Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна гэж илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ басхүү МАН-ын даргын хувиар ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд дахин баяр хүргэж, ХКН-ын XX их хурал амжилттай болохыг ерөөсөн байна. Мөн ХКН-тай хамт нам хоорондын солилцоо, төр гүрнээ засах туршлага солилцоогоо эрчимжүүлэхийг хүссэн байна.

Хятад, Монголын хамтын ажиллагааг хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгоно

02-р сарын 05-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ажиллагаанд оролцон БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны уулзалт хийв.

Ли Кэчян:

- Хятад, Монгол бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Хятадын тал Хятад, Монголын харилцааг стратегийн, алсын хараанаас үзэж, Ши Жиньпин дарга ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй байнгын холбоотой байсаар байна. Монголын талтай дээд зиндааны нягт холбоотой байж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хэлхээ холбоо зохицуулалтаа эрчимжүүлэн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийллээ.

Ли Кэчян мөн:

-Хоёр орны хилийн боомтын бараа нэвтрүүлэх ажлыг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр талын боомтын шуурхай үйл ажиллагааг эн тэргүүнд баталгаажуулж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөхийг дэмжих болно. Төмөр зам, авто зам, эрчим хүч зэрэг төслийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Хятад, Монголын найрамдлыг үзэл санааны дагуу зах зээлийн зарчим, худалдааны зарчмаар хамтран ажиллах болно. Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хоёр орны оюутан солилцох зэрэг хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, Хятад, Монголын хамтын ажиллагааг хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгоно гэсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ Хятадын талын цар тахлын нөхцөлд Бээжингийн Өвлийн олимпыг товлосон цагт нь зохион байгуулж байгаад баяр хүргээд Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлсэн Хятадын талд баярлаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр:

- Ерөнхий сайд болсны дараах анхны айлчлалаа Хятад улсаас эхлүүлж байгаадаа баяртай байна гээд Хятадын талтай хамтран цар тахлын эсрэг тэмцэж, хилийн боомтын шуурхай ажиллагааг баталгаажуулахыг хүсэж байна. Хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулж, эрчим хүч, зам харилцааны дэд бүтэц, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, залуучуудын солилцоог идэвхжүүлэн хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэж хэллээ.

Уулзалтын дараа хоёр тал БНХАУ-ын засгийн газар болон Монгол Улсын засгийн газрын хамтарсан мэдэгдлийг нийтэлсэн байна.

Хоёр талын харилцааг хөгжлийн хүчирхэг эрч хүчээр сэлбэнэ

2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзав.

Ван И:

-Өчигдөр орой Бээжингийн Өвлийн олимп амжилттай нээгдэв. Хятадын талын Өвлийн олимпын амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын засгийн газар, ард түмэнд баярлаж байна. Талуудын хамт дэлхий нийтэд энгийн, аюулгүй, гайхалтай биеийн тамир спортын цуглааныг зохион байгуулах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр талын харилцааг хөгжлийн хүчирхэг эрч хүчээр сэлбэнэ гэдэгт итгэж байна гэж илэрхийллээ.

Ван И мөн:

- Хятад, Монгол харилцан чухал ойр хөрш байж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа бат бэх үндэс суурь, хөгжлийн өргөн хэтийн төлөвтэй юм. Хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй асуудлыг дэмжиж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулах хэрэгтэй гэж хэллээ.

Б.Батцэцэг Хятадын билгийн улирлын бар жилийн цагаан сар тохиож буйд баяр хүргээд, Хятад улс хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл болсон олимпын наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэсэн байна. Тэрээр:

-Ноднин Монгол Ардын Нам болон Хятадын Коммунист Нам 100 жилийн ойгоо тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр орны хувьд чухал ач холбогдолтой үйл хэрэг болсон. Хятадын талтай хамт улс төрийн нийтлэг ойлголтыг тал бүрээр хэрэгжүүлж, хөгжлийн стратегиа уялдуулан, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг ахиулж, олон салбарын бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Монголын тал бэлэн байна гэж хэллээ.

Хоёр тал басхүү дэд бүтцээ харилцан холбох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уурхай, эрчим хүч, ухаалаг хот, экологи зэрэг салбарын хамтын ажиллагаа, тэрчлэн олон талт хамтын ажиллагааны механизмын хүрээн дэх зохицуулалтаа гүнзгийрүүлэх зэрэг тал дээр өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:2219
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7