Бээжин-2022 Өвлийн паралимп 03-р сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд болно. Өнөөдөр Бээжинд Хятадын спортын төлөөллийг байгууллаа. Хятад улс өвлийн паралимпод оролцох төлөөлөгчдөө зургаа дахь удаагаа зохион байгуулж байна. Төлөөлөгчдийг БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга Жан Хайди даргална. Төлөөлөгчдийн тоо 217, үүнээс 96 тамирчин /68 эрэгтэй тамирчин, 28 эмэгтэй тамирчин/ дасгалжуулагч, ажилтан, тэмцээний туслах, эмнэлгийн аюулгүй байдлын ажилтнууд нийт 121 байна.
Тамирчид Хятад, Манж, Ва, Дай, Дүн, И, Мяо үндэстэн зэрэг 7 үндэстэн 12 муж, Өөртөө Засах Орон, шууд харьяа хотын захиргаанаас ирнэ. Тамирчдын дундаж нас 25, ахмад нь 45, бага нь 17 настай. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан 85 тамирчин өвлийн паралимпын наадамд анх удаа оролцож байна. Төлөөлөгчид тэргэнцэртэй кёрлинг, паралимпын шайбтай хоккей, паралимпын уулын цана, паралимпын сноуборд, паралимпын гүйлтийн цана, биатлон гэсэн зургаан том төрөл, 73 дэд төрөлд өрсөлдөнө.
Бээжингийн өвлийн паралимпын наадмын өмнөх 2014 оны Сочигийн өвлийн паралимпын наадамтай харьцуулахад томоохон тэмцээнүүдийн тоо 2-оос 6 болж, жижиг тэмцээний тоо 6-аас 73 болж нэмэгдсэн байна. Энэ бол Хятад улс өвлийн паралимпын наадамд оролцсоноос хойш хамгийн олон төлөөлөгчтэй, хамгийн олон тамирчинтай, хамгийн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон тэмцээн юм.





























































