Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ОУОХ талархлын хүлээн авалт зохион байгуулан олимпын медаль гардуулав

Олон Улсын Олимпын Хороо талархлын хүлээн авалт зохион байгуулж, олимпын медаль гардуулав.

Олон Улсын Олимпын Хороо 02-р сарын 21-ний өдөр талархлын хүлээн авалт зохион байгуулж, олимпын медаль гардуулсан байна. БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны дарга Цай Чи олимпын алтан медаль хүртсэн байв. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах шагнал гардуулав.
Сүнь Чүньлань талархал илэрхийлэхдээ "Олон улсын олимпын хорооноос надад болон миний хамт олонд ийм хүндэтгэл үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна.Энэхүү яруу алдар Ши Жиньпин даргын мэргэн удирдлага, бүх Хятадын ард түмний хамтын хүчин чармайлт, Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилд оролцсон бүх салбарын анд нөхдийн хичээл зүтгэл, мэргэн ухаанд суурилсан юм. Дэлхий дахинд газар авч буй цар тахлын нөлөөгөөр Хятадын засгийн газар урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй эсрэг арга хэмжээ авч, өвлийн олимпын наадамд оролцогчид болон холбогдох ажилтнуудыг хуваарийн дагуу эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан байна. Бид Олон улсын олимпын хороотой хамтран ажиллаж, ирээдүйд шинэ, илүү их хувь нэмэр оруулж, "илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй - илүү эв нэгдэлтэй" гэсэн олимпын уриаг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг бий болгоход хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэжээ.
Цай Чи хэлэхдээ "Олимпын медаль бол Бээжингийн өвлийн олимп, өвлийн олимпыг зохион байгуулах хорооны ажлыг хүлээн зөвшөөрсөн явдал бөгөөд өвлийн олимпын бэлтгэл ажилд оролцсон бүх хүмүүсийнх гэснийг тодорхойлох ёстой. Дарга Ши Жиньпин болон Хятадын засгийн газрын удирдлага, Олон улсын олимпын хороо болон олон талын дэмжлэгтэйгээр бид хялбар, аюулгүй, гайхалтай өвлийн олимпыг дэлхий нийтэд толилуулж, шинэ эрин үеийн дэлхийн мөс, цасан спортыг эхлүүлсэн ажээ.Бээжин хот дэлхийн анхны “хос олимпын хот” боллоо. Бид олон улсын олимпын хороотой хамтран олимпын үзэл санааг сурталчилж, илүү сайн ирээдүйг бүтээхэд хичээн ажиллах болно" гэжээ.
Шагнал гардуулах үер БНХАУ-ын Спортын ерөнхий газрын дарга Гүө Жүнвэнь тэргүүтэй 5 хүнд олимпын мөнгөн медаль гардуулж, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны ажилтан, сайн дурын төлөөлөгчдийг энгэрийн тэмдгээр шагнасан байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:1710
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7