
Кенийн Jubilee (JP)намын удирдагч Рафаэль Тү Жү
Кенийн Jubilee (JP)намын удирдагч Рафаэль Тү Жү хэлэхдээ "Миний бодлоор "Хүн төвтэй" хөгжлийн үзэл нь Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзлийн гол шугам болно. Түүний зүрх сэтгэлд ард түмэн нь үргэлж хамгийн чухал.Ши Жиньпин даргын туршлагыг харвал тэрээр аминч бус удирдагч гэдгийг ойлгох болно" гэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тухай ярихад 2019 оны 03 дугаар сард Италид айлчлахдаа хэлсэн "Өөрийгөө умартан байж, ард түмнийхээ төлөө зүтгэнэ" гэсэн үг нь Тү Жүгийн хувьд "Хүн төвтэй" хөгжлийн үзлийг онцолж, Ши Жиньпин даргын зүрх сэтгэлд ард түмэн үргэлж хамгийн чухал байдгийг харуулж байгаа аж.


Тү Жү хэлэхдээ "Бага сургуульд байхдаа Хятад улсын тухай сэтгэгдлээ бодохоор тариалангийн талбай дээр ажилладаг тариачин байсныг санаж байна. "Хүн төвтэй" хөгжлийн үзэл санааны удирдлага дор Хятадын коммунистууд амь нас, цаг хугацаа, эрч хүчээ зориулж, авьяас чадвар, зохион байгуулалтын ур чадварыг бүрэн дүүрэн үзүүлэн байж, эгэл жирийн хятадуудад эх орных нь хөгжлийн үр шимийг хүртээсэн.
Найман жил тасралтгүй тэмцсэний эцэст Хятад улс ядуурлаас ангижруулах тал дээр иж бүрэн ялалт байгууллаа. Одоогийн стандартын дагуу хөдөөгийн 100 сая орчим ядуу хүн бүгд ядуурлаас ангижирчээ. НҮБ-аас тавьсан ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүллээ. Би Хятад улсын хөгжлийг нүдээр харсан. Би үүнийг 'Хятадын гайхамшиг' гэж нэрлэнэ" гэв.
Тэрээр мөн "Хятад улс аль хэдийн чухал эдийн засаг болсон.Дэлхийд чухал нөлөөтэй. Энэ нь яг л "Хүн төвтэй" гэсэн засаглалын үзэл баримтлалаас болж өнөөдөр туйлын ядуурлыг арилгах Хятадын гайхамшгийг бүтээсэн" гэв.
2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ши Жиньпин дарга дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтад чухал үг хэллээ. Тэрээр "Ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг баримтлах" шаардлагатайг онцлон тэмдэглэв.
"Эв нэгдэлтэй байхыг баримталж, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжинэ", Ши Жиньпин даргын "Хүн төвтэй" үзэл баримтал нь зөвхөн Хятадын ядуурлаас ангижруулах практикт тусгагдаагүй. Мөн цар тахлын эсрэг дэлхийн хамтын хүчин чармайлтад тусгагдсан.
Ши Жиньпин дарга дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтын үеэр, Хятад ойрын 3 жилд дахиад гурван тэрбум ам.долларын олон улсын тусламжийг хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн сэргэлтэд зориулна гэдгээ илэрхийлсэн байна. Дэлхий нийтээрээ тахалтай нүүр тулж байгаа үед Хятад улс бусад оронд “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцин болон эмнэлгийн хэрэгслийг хандивласан.
Мөн цар тахлын эсрэг туршлага, нөөцийг хуваалцсан.
Кени бол мөн ашиг хүртсэн улсын нэг. Хятадаас хамгаалалтын хэрэгсэл зэрэг халдварын эсрэг эд материал хүлээн авсан.Гадаад бодлогод дарга Ши Жиньпин олон талт үзлийг баримтлахыг дэмжиж байна.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зэрэг саналууд нь Тү Жүгийн хувьд суралцах, өндөр үнэлэх ёстой гэв.

Тү Жү хэлэхдээ:
"КОВИД-19" цар тахлаас жишээ болгон авч үзье. Вирус дэлхий даяар тархаж, ийм сорилтуудын эсрэг дэлхий нийтээрээ эв нэгдэж тахлын эсрэг тэмцэх ёстой.Аль улс нь тахалтай тэмцэх чадвартайг хэлмээр байвал миний бодлоор Хятад улсад бүрэн итгэлтэй байна.Хятад улс дэлхийд цар тахалтай тэмцэх хамгийн сайн аргыг харуулсан.Хятад улсын амжилтад баяр хүргэе.Улс төрийн нам зуун жилийг туулж чадсан нь зөв зүйлийг хийсэн байх.Хятадын Коммунист Нам БНХАУ-ыг байгуулсан Социалист замаар тууштай явж, одоо Хятадын практикийг чиглүүлж байгаа нь Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл юм гэв.
Тү Жү хэлэхдээ “Хятадын Коммунист Намын засаглалын үзэл баримтлал ба Ши Жиньпин дарга.
"Өөрийгөө умартан ард түмний төлөө зүтгэх" тухай яриа нь "Хүн төвтэй" хөгжлийн үзлийг харуулж, "Хүн төвтэй" байдал нь Ши Жиньпин даргын зүрх сэ тгэлд ард түмэн үргэлж хамгийн чухал гэдгийг тодорхойлсон” гэв.





























































