”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Спортын хүчирхэг орныг цогцлон байгуулж, шинэ эриний дүр төрхийг харуулна

Спортын хүчирхэг орныг цогцлон байгуулж, шинэ эриний дүр төрхийг харуулна.

       Бээжин хот нь “Хос олимпын хот” болсны хувьд мөс цасны спортын үйл ажиллагааг зохион байгуулах амлалтаа биелүүллээ. Спортын хүчирхэг орныг цогцлон байгуулах шинэ аяныг эхлүүллээ.

     Хятад улсын сар шинийн баярын үеэр 2022 Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулж, дэлхий дахинд аюулгүй, гайхалтай бөгөөд үзэсгэлэнт сайхан олимпын наадмыг бэлтгэн үзүүлсэн бол дэлхий нийтээрээ илүү их итгэлтэй, эрч хүчтэй, итгэл найдвар дүүрэн Хятад улсын дүр төрхийг олж харлаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Биеийн тамир спорт бол ард түмний эрүүл мэндийг сайжруулах чухал арга зам, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг хангах, ард түмний бүх талын хөгжлийг ахиулах чухал арга хэлбэр бөгөөд эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч юм. Үүнчлэн нийгмийн хөгжил, улс орны соёлыг харуулах чухал платформ юм" гэж онцолсон байна.

Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш дарга  Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо ерөнхий төлөвлөгөөний дагуу “дөрвөн бүх тал” стратегийн бодлого хэрэгжүүлснээр биеийн тамир спортын салбарын шинэчлэл өөрчлөлт шинэ шатанд гарсан байна.

      Ард түмнээ гол болгон үзэж, спортын хүчирхэг орныг цогцлон байгуулах ахицыг хурдасгаж, Хятадын биеийн тамир спортын салбарт гаргасан олон гайхамшигт амжилт нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын эрин үед цацран гялалзах болно. "Биеийн тамир спортын хөгжлийн гол цогц нь ард түмэн мөн. Ард түмний биеийн эрүүл мэндийн хэрэгцээг хангаж, ард түмний бүх талын хөгжлийг дэмжих нь биеийн тамир спортын ажил үйлсийн эхлэл ба зорилт болно.

     "Биеийн тамир спорт нь улс орны хөгжил цэцэглэлт, үндэсний сэргэн мандалтын хүсэл мөрөөдлийг тээж, ард түмний аз жаргал, улс орны ирээдүйтэй холбогдож байгаа аж.

     Дарга Ши Жиньпин "Спортын хүчирхэг орныг цогцлон байгуулахыг хурдасгахын тулд бид ард түмнээр гол цогц болгох үзэл баримтлалыг баримталж, ард түмнийг спортын хөгжлийн гол цогц болгоно. Ард түмний биеийн эрүүл мэндийн хэрэгцээг хангах ба ард түмний бүх талын хөгжлийг ахиулах ойлголтыг спортын үйлсийн эхлэл ба зорилт болгох хэрэгтэй. Үүнчлэн бүх иргэдийн спортод оролцох үндэсний стратегийн бодлогыг хэрэгжүүлж, ард түмний эрүүл мэндийг тасралтгүй сайжруулна" гэж онцолсон байна.

Спортын хүчирхэг орныг цогцлон байгуулах нь бүх иргэдийн оролцоонд суурилдаг байна.

     Жил бүрийн 08-р сарын 08-ны "Үндэсний биеийн тамирын" өдөр тохиох бүр үндэсний хэмжээнд маш олон иргэн биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцож, үндэстний эр зориг, итгэл төгөлдөр дүр төрхийг харуулдаг бөгөөд үндэсний биеийн тамирын үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тод харуулж байгаа аж. Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн өмнө “Хятад улс 300 сая иргэдийг мөс, цасны спортод оролцуулах” хэмээх зорилтод хүрч, Хятад улсын мөс, цасны спортын хөгжлийн шинэ хэв маягийг бий болгожээ. Мөс, цасны спортын үйл ажиллагааг тасралтгүй эрчимжүүлснээр мөс цасны спортын үйл ажиллагаа нь умард бүс нутгаас бүх улсын цар хүрээнд өргөжиж, өвлийн улирлаас жилийн дөрвөн улирал тийш шилжин хөгжсөн төдийгүй иргэдийн спортын үйл ажиллагаанд оролцох дур сонирхлыг татаж чадсан байна.

      Дарга Ши Жиньпин "Өвлийн олимпын арга хэмжээг зохион байгуулахын дагуу мөс цасны спортын түвшинг дээшлүүлсэн бөгөөд үндэсний хэмжээнд өргөнөөр тарааж  чадсан байна. Түүнчлэн биеийн тамир спортын тоо хэмжээ ба чанарын талд ахиж чаджээ. Спортын хүчирхэг орноос эрүүл энх улс орон, ард түмний эрүүл мэнд, ард түмний аз жаргал зэрэг бүгд нягт холбогдож байгаа юм. Энэ нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ба бүх талын шинэчлэлийг биелүүлэх аян зам дахь нэг агуулга юм. Үүний утга санаа нь жижгийн дотор томыг бий болгосон утга санаа агуулагдаж байна" хэмээн онцолжээ.

     Ард түмний эрүүл мэнд бол социалист шинэчлэлийн чухал нэгэн бэлэг тэмдэг юм. Иргэдийн биеийн тамир ба эрүүл мэндийг гүнзгий уялдуулах ажлыг цаашид чангатгахын дээр спортын үйл ажиллагаа илүү хүчтэй болж, хөгжлийн чиг хандлага улам илүү өргөжих болно.

      Өдгөө Засгийн газрын удирдлага, олон салбар нэгжийн дэмжлэг, нийгмийн оролцоо, ард түмний хамтын бүтээн байгуулалтын хэв загвар нэгэнт бүрэлдэж тогтсон байна. Олон нийт биеийн тамир спортын уралдаан тэмцээнд оролцох хүсэл эрмэлзэл тасралтгүй нэмэгдэж, спортын үйл ажиллагаанд оролцохоор дамжин эрүүл мэнд, аз жаргалыг улам их мэдэрч байгаа юм байна. Ард түмний сайн сайхан амьдралын тухай хүсэл мөрөөдөл, ард түмний бүх талын хөгжлийг дэмжихэд биеийн тамир спорт улам их чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

2020 оны эцсийн байдлаар үндэсний хэмжээнд спорт цогцолборын тоо 2017 онтой харьцуулахад 89.7 хувиар нэмэгдэж, спортын талбай 33.4 хувиар нэмэгдсэн нь нэг хүнд ногдох талбайн хэмжээ 32.5 хувиар нэмэгджээ. Үүнд дүүргэг хорооллын нийтийн биеийн тамирын талбайн хэмжээ 90 хувьд хүрсэн бол хөдөө тосгоны хамрагдах талбай 96 хувийг давсан байна.

      2014 оны "Спортын аж үйлсийн хөгжлийг түргэтгэж, спортын хэрэглээг дэмжих тухай хэдэн санал"-д үндэсний биеийн тамирыг үндэсний стратегийн түвшинд хүргэсэн бол 2016 оны "Эрүүл энх Хятад улс 2030" төлөвлөлтийн төлөвлөгөөнд "Эрүүл энх Хятад улсыг бүтээн байгуулах нь Хятадын үндэстний эрүүл мэндийн чанарыг иж бүрэн сайжруулж, ард түмний эрүүл мэнд ба эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах үндэсний стратегийн бодлого хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой" гэж нийтэлсэн байдаг. Иргэд биеийн тамир спортод оролцохоос эрүүл энх Хятад улсыг бүтээн байгуулах хүртэлх хоёр стратегийн бодлого нь спортын хүчирхэг орныг цогцлон байгуулах үндэс суурь болох бөгөөд цаашид хөгжүүлэх хурдыг ахиулах болно.

     Биеийн тамир спортын суурь бүтээн байгуулалтыг сайжруулах, спортын үйл ажиллагааг дэмжих ба зохион байгуулалтын удирдлага зэргийг үргэлжлэн зохицуулан ажиллуулж, ард түмний ашиг хүртэх ба аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг тасралтгүй нэмэгдүүлж байгаа нь спортын ажлын эхлэл ба зорилтоо биелүүлэх явдал юм. Өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байгаа үндэсний биеийн тамир спортын үйлс нь "үндэсний брэнд карт" болох юм. 

    “Спортыг хөгжүүлэх нь Хятадын мөрөөдлийг биелүүлэх чухал агуулга төдийгүй Хятадын үндэстнийг агуу их сэргэн мандалд хүргэхэд хүчирхэг оюун санааны эрч хүч болно".

 Бээжин-2022 Өвлийн олимп ба Өвлийн паралимпын наадам нь "хоёр зуун жилийн" тэмцлийн түүхэн уулзвар дээр тохиож байгаа аж. Хятадын олон үндэстний спортын зориг санаа ба паралимпын наадмын зориг санаа нь шинэ эрин үеийн гайхамшигт хуудсыг бичиглэж байгаа юм. 

     Дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ “Биеийн тамир спортыг хөгжүүлэх нь Хятадын мөрөөдлөө биелүүлэх чухал агуулга болох төдийгүй Хятадын олон үндэстнийг агуу их сэргэн мандалд хүргэх хүчирхэг оюун санааны эрч хүч мөн” гэжээ.

     Бээжингийн Өвлийн олимпод Хятад улсын тамирчдын багийнхан 9 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль авсан нь эх орны маань өвлийн олимпод оролцсон түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан тохиолдол болно. Үүнчлэн эх орон ба ард түмэндээ асар их нэр хүндийг хүртээсэн төдийгүй Бээжингийн Өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулсан байна.   

     Олон улсын тэмцээний талбайд Хятадын багийн тамирчид шаргуу уралдаж, "Эрхэм зорилго мөрөн дээр, бүх хүчээрээ гарамгай тэмцэх" хэмээх зориг санааг баримталж, шинэ эриний Хятадын залуучуудын итгэл тэмүүлэл, эр зоригийг дэлхий дахинд харуулсан.

     Рэньчуаны Азийн наадам, Я-Жда Азийн наадамд, Хятадын тамирчдын баг алтан медалийн жагсаалтад удаа дараалан тэргүүлсэн. Үүнээс гадна олимп болон дэлхийн бусад тэмцээнүүдэд Хятадын тамирчдын баг хүсэл мөрөөдөл, эрч хүч, шаргуу тэмцлээр алдар нэрээ тэмдэглүүлж, байнга шинэ амжилтуудыг бүтээж байсан түүхтэй аж.

     2019 оны 09-р сарын 29-ний өдөр Хятадын эмэгтэй волейбол нь удаа дараалан ялалт байгуулж, дэлхийн аваргад дахин түрүүлж, дэлхийн волейболын тэмцээнд арав дахь удаагаа "гурван том тэмцээн"-ий аварга болсон амжилт байлаа. Тухайн үед Хятадын эмэгтэй волейболын багийн ахлах дасгалжуулагч Ланг Пин хэлэхдээ "Тэмцээн бүхэндээ бид төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорьдог" гэж хэлсэнчлэн эх оронч үзэл нь тэмцээний талбай дээр хамгаас илүү сэтгэл хөдөлгөм, урам зориг эрч хүчээ гайхшруулсан цаг мөч юм.

     2021 оны 08-р сарын 01-нд Токиогийн олимпын эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Сү Бингтянь 9.83 секундийн хурдаар "Хятадын хурд"-ыг дэлхий нийтэд харууллаа. Хятад улсын тамирчдын төлөөлөгчид Токиогийн олимпоос алтан медаль авсан ба медаль авсан тоогоор 2-рт орсон амжилт гаргав.

Саяхан зохион байгуулагдаж өнгөрсөн Бээжингийн Өвлийн олимпын наадамд  мөс цасны спортын салбарт Хятад улсын тамирчдын багийнхан олон "анх удаа"-г бий болгосон амжилт гаргажээ. Үүнд эмэгтэй цанын төрлийн анхны алтан медаль, эрэгтэй хурдан тэшүүрийн анхны алтан медаль, эрэгтэй сноубордын анхны алтан медаль зэрэг сэтгэл хөдөлгөм амжилт гаргасан байна. Ингээд мөс цасны тухай хүмүүсийн ойлголтууд өөрчлөгдөж, цасан спортын салбар хөгжлийн шинэ гарааг эхлүүлсэн байна.

     Хятад улсын хурд, Хятад улсын эрч хүч, Хятад улсын хүсэл тэмүүлэл... Тамирчдын баг маань гарамгай амжилтаар шинэ эриний Хятад улсын дүр төрх, социалист бүтээн байгуулалтын асар их амжилтыг дэлхий нийтэд харууллаа. “Улс орныхоо нэр төрийг алдаршуулах, чин сэтгэлээсээ зүтгэх, шинжлэх ухаанч үнэнийг баримтлах, хуулийг дээдлэх, эв нэгдэл хамтын ажиллагааг эрхэмлэх, тууштай тэмцэх” гол агуулгатай Хятадын олон үндэстний спортын үзэл баримтлал нь социалист оюун санааны соёл иргэншлийн бүтээн байгуулалтын агуулгыг баяжуулж, орон даяар, ард түмнийг социалистын шинэчлэлийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход урам зориг өгч, Хятадын олон үндэстнийг агуу их сэргэн мандалд хүргэхэд эрч хүч нэмэх болно.

     "Бидний хүн нэг бүрийн мөрөөдөл, спортын хүчирхэг орныг цогцлон  байгуулах мөрөөдөл нь Хятадын мөрөөдөлтэй цөм нягт холбоотой" байдаг.

     Спортын хүчирхэг орныг цогцлон байгуулах тэмцлийн зам нь үндэсний бүх хүчин чадвар ба нийгмийн соёл иргэншлийн дэвшлийг харуулж байгаа юм.

      Шинэ аян замд, шинэ амжилт гаргахад хувь нэмэр оруулна. Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо олон нийтийн спорт, спортын үйлс, спортын соёл зэрэг олон талын хөгжлийг иж бүрнээр дэмжиж, үндэсний иргэд спортын үйл ажиллагаанд оролцох стратегийн бодлогыг хэрэгжүүлж, нийтийн биеийн тамирын үйлчилгээний түвшинг илүү сайжруулж, мөс цасны спортыг эрчимтэй хөгжүүлэн, спортын үйл хэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргаж байна.

      Өвлийн олимпын нээлтийн үеийн гайхамшигтай үзэсгэлэнт концерт, Хятадын тамирчдын багийн тэмцэл, тоо томшгүй олон сайн дурынхны чин сэтгэлийн инээмсэглэл мэргэжлийн түвшний үйлчилгээ зэрэг Бээжингийн Өвлийн олимпын наадмын дүр төрх нь шинэ эриний Хятадын үлгэрийг дэлхий дахинд дамжуулж, шинэ эриний Хятадын дүр төрөхийг харуулж байна. "COVID-19" дэлхийн хэмжээнд дэгдсэнээс хойш товлосон хугацаанд зохион байгуулагдаж буй дэлхийн анхны цогц спортын арга хэмжээ болсны хувьд Хятад улс "хэлсэн үгэндээ хүрч, чадах бүхнээ хийж" чадсан байна. Ингээд “үнэхээр хосгүй" өвлийн олимпын наадмыг зохион байгуулж, олимпын түүхэнд өөрийнхөө хувь нэмрээ оруулж, том гүрэн болсны үүрэг хариуцлагаа гүйцэтгэсэн байна.

      Дарга Ши Жиньпин хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимп, өвлийн паралимп зэрэг нь Хятад улсын мөс, цасны спорт, мөс цасны үйлсийн хөгжлийн хурдыг ахиулж чадна" гэж онцлон тэмдэглэв.

     Мөс цасны спорт, мөс цасны салбарын хурдацтай хөгжил нь Хятадын шинэ эрин үеийн спортын хөгжил дэвшлийн дүр төрх болно. Шинэ эриний хөгжлийн шаардлагад нийцсэн спортын хөгжлийн шинэ механизмыг бүтээн байгуулахыг хичээж, спортын хөгжилд таатай орчин нөхцөл боломжийг бүрдүүлэхийг санаачлан ажиллах болно. Спортын салбарын бүтцийн шинэчлэлийг тасралтгүй гүнзгийрүүлж, нийгмийн бүх салбар биеийн тамир спортод оролцох хүсэл сонирхлыг тасралтгүй дээшлүүлсээр байна. 2017 онд Тяньжиний үндэсний их наадамд олон нийтийн тэмцээний арга хэмжээ анх удаагаа зохион байгуулагдаж, урьд өмнө хэзээ ч байгаагүй энэхүү арга хэмжээ нь тодорхой чиг хандлагыг илэрхийлсэн байна. "Эрүүл энх бол нэгдүгээр" хэмээх боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, өсвөр үеийнхний биеийн тамирын ажлыг тасралтгүй эрчимжүүлж, спорт ба боловсролын уялдаа холбоог эрчимтэй хөгжүүлж, спортын өөрчлөлт шинэчлэлийг тасралтгүй шинэ амжилтад гаргах болно.

    Спортын үйлс нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг ахиулах, ажлын байраар хангах, зах зээлийн хэрэглээг идэвхжүүлэх зэрэг талд чухал хөдөлгүүр хүч болж байгаа юм. 2013 оноос хойш жил бүр үндэсний болон олон улсын хэмжээний спортын арга хэмжээ 1000 гаруй удаа зохион байгуулагдаж байна. Спортын үйлсийн нийт цар хүрээ, нэмүү өртөг тасралтгүй нэмэгдэж, оршин суугчдын хүнд ногдох спортын хэрэглээ улам их нэмэгдсээр байна.

     Биеийн тамир спорт хүчирхэгжиж байвал улс орон хүчирхэг болж, улс гүрэн хөгжин цэцэглэж байвал биеийн тамир спорт хөгжин цэцэглэнэ. Олимпын наадамтай алхаа зэрэгцүүлж, үндэсний спортын үйлс цаашид хөгжин бадрах болно.

    Тэмцээний талбай дээрх гүйх хөлийн чимээ, цасны талбай дахь сүрлэг дүр төрх... Үндэсний спортын хөгжил дэвшлийн үлгэр түүх нь цаг үеийн чиг хандлагатай ая нийлүүлэн эгшиглэж, өндөр чанартай спортын үйлсийг цаашид дэмжин хөгжүүлэх болно.

    Өдгөө бид Хятадын олон үндэстнийг агуу их сэргэн мандалд хүргэх зорилтыг урьд өмнөөс байгаагүй илүү ойртож байгаа шат үед хүрч ирээд байна. Дарга Ши Жиньпин "Бидний хүн нэг бүрийн мөрөөдөл, спортын хүчирхэг орныг цогцлон байгуулах мөрөөдөл нь цөм Хятадын мөрөөдөлтэй нягт холбоотой" гэж онцлон тэмдэглэсэн байна.

    Тэмцлээр сайн сайхан ирээдүйг бүтээж, нөр их хөдөлмөрөөр шинэ мөрөөдөл биелүүлнэ. Спортын бүтээн байгуулалтыг Хятадын олон үндэстнийг агуу их сэргэн мандалд хүргэх тэмцлийн бэлэг тэмдэгт чанартай аж үйлс болгон ажиллахыг дэмжиж, Хятадын спортын салбар шинэ эрин цагийн гайхалтай дүр зураг болон цацарч байгаа аж.

Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:201
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой