”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бээжингийн Өвлийн олимп энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн сайн сайхан хүсэл эрмэлзлийг нэвтрүүлж байна

Бээжингийн Өвлийн олимп энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн сайн сайхан хүсэл эрмэлзлийг нэвтрүүлж байна.

   Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчид төлөөлөгчдийн хүсэн хүлээсэн алга ташилтын дунд Бээжингийн олимпын наадмын хаалт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолын үеэр Бээжингийн шувууны үүрэнд дэлгэгдсэн "НЭГ ДЭЛХИЙН НЭГ ГЭР БҮЛ", “ONE WORLD ONE FAMILY” хэмээх үгсийг  хятад, англи хоёр хэлээр тодруулсан  гайхалтай дүр зураг нь Бээжингийн Өвлийн Олимпыг зохион байгуулагч орон болох Хятад улсаас дэлхий дахинд хүргэсэн бэлэг бөгөөд “Дэлхий дахин нэг гэр бүл”  хэмээх үндэсний сэтгэлийг харуулсан байна.

  16 хоног үргэлжилсэн Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг эргэн харахад цар тахал дэлхийн хэмжээнд дэгдсэнээс хойш анх удаагаа товлосон цагд зохион байгуулагдаж байгаа юм. Дэлхийн хэмжээнд болсон энэхүү спортын цогц арга хэмжээ нь олимпын түүхэнд хосгүй ул мөрийг үлдээнэ гэдэгт эргэлзээгүй байгаа. Харин түүнд тусгасан энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн сайн сайхан хүсэл эрмэлзэл нь дэлхийн ирээдүйн чиг хандлага, урагшлах замд эрч хүч нэмэх болно.

   Хүн төрөлхтөн өнөөгийн дэлхийн өөрчлөлт, цар тахал давхацсан асар их сорилтод тулгарч байна. Цар тахлыг хэрхэн даван туулах? Цар тахлын дараах улс орныг хэрхэн бусган байгуулах ? гэх мэтийн асуудлууд дэлхийн өмнө тавигдаж байгаа  бөгөөд дэлхийн нийтээрээ яаралтай хариу өгөх шаардлагатай байна. Бээжингийн Өвлийн Олимп нь тахал өвчинд нэрвэгдсэн дэлхий дахинд итгэл, эрч хүч сэлбэсэн төдийгүй энэхүү цаг үед асар их оюун санааны өв хөрөнгийг үлдээж өгсөн байна.

   Олимпын арга хэмжээний уг зорилтыг бат баримталж, дэлхийн энх тайвныг хамтдаа хамгаалах хэрэгтэй. Энх тайван бол бүх хүн төрөлхтний нийтлэг мөрөөдөл, хүсэл эрмэлзэл мөн. Өнөөдрийн дэлхий дахиныг харахад тийм ч тайван биш байна, орон нутгийн хооронд дайн мөргөлдөөн мөн үүссээр, дайны хар утаа бүрэн арилаагүй байна. Энэхүү нөхцөл байдалд Бээжингийн Өвлийн Олимп нь Олимпын наадмын энх тайванч генийг дэлхий дахинд өвлөн уламжилсан юм байна."Орчин үеийн олимпын эцэг хэмээгдсэн" Кубертин: "Спортын дуулал"-д  "Олон үндэстэн ястны хооронд нөхөрсөг таатай харилцаа байгуулна" гэж бичиглэсэн байдаг. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн: Олимпын наадмын дагуу улс орны хоорондын дайн тулалдааныг хориглох тогтоолыг санал нэгтэйгээр баталж, спортын дагуу энх тайвныг дэмжихийг уриалжээ. Бээжингийн Өвлийн Олимпын үеэр олон улс орны тамирчид саад бэрхшээлийг даван туулж, бие биедээ урам зориг хайрлаж, спортоор дамжин энх тайвныг дэмжихийг уриалсан байна.  Таван цагариг далбааны дагуу тоо томшгүй олон "чи, би, тэр" нь "бид" болон нэгдэж, хамтдаа энх тайван байх сайн сайхан хүсэл эрмэлзлийг харуулсан байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Бахын Бээжингийн өвлийн олимпын  хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ “Та нар энх тайвныг тогтоох нөхцөл боломжийг хангасан” гэж Бээжингийн өвлийн олимпыг өндрөөр үнэлсэн байна.

    Олимпын наадмын зориг санааг  бадруулж, эв нэгдлийн хүчээр олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг сорилтыг даван туулна. Олимпын наадам эв нэгдлийг эрхэмлэдэг бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт эв нэгдэл улам их шаардлагатай байна. Халдварт тахлын тархалт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтуудын өмнө аль ч улс орон тусгаарлагдаж чадахгүй юм. Гагцхүү эв нэгдэл, хамтын ажиллагаа сая дэлхий нийтийн цаашид хөгжих зөв зам мөн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2022 оны шинэ оны мэнд дэвшүүлэх үгэндээ: "Олимпын сүнс бол хүн төрөлхтний эв нэгдлийн гэрэлт цамхаг мөн" хэмээсэн бөгөөд Бээжингийн өвлийн олимпын наадамд их найдаж байгаа сэтгэлээ илэрхийлсэн байдаг. Бээжингийн өвлийн олимп нь энэхүү хүлээлтийг хөсөрдүүлээгүй “Ирээдүйд хамтдаа” хэмээх дууг эгшиглүүлж, гайхалтай нэгэн наадмыг дэлхий дахинд харуулсан байна. Тэмцээний талбай дээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олимпын тамирчид хүсэл тэмүүлэл, аз жаргалаа хуваалцаж, эх орныхоо нэр төрийн төлөө шаргуу сорих төдийгүй өрсөлдөгчдөө чин сэтгэлээсээ магтаж, бие биедээ урам өгч, хүндэтгэж байгаа дүр төрхүүд хараанд тодхон.. Тэмцээний талбайн гадна Ши Жиньпин дарга Бээжингийн өвлийн олимпод оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн бөгөөд нээлтийн ёслолд оролцсон олон улсын нэр хүндэт зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эв нэгдэл, хамтын ажиллагааны чухал ач холбогдлын талаар чөлөөтэй ярилцаж, Хятад улс бусад оронтой хамтдаа урагшлахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа илэрхийлэв. Бээжингийн өвлийн олимп нь олимпын үзэл санааны шинэ тайлбарыг бичиж, Хятад улс дэлхийн эв нэгдэл, хамтын ажиллагааны гэрэлт бамбарыг асаалаа.

    Олимпын наадмын зорилтыг бодитой үйл ажиллагаагаар хэрэгжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлсийг үргэлжлүүлэн дэмжинэ. Олимпын наадмын зорилт нь хүн төрөлхтний бүх талын хөгжилд хүрэх явдал болно. Хөгжил бол хүний төрөлхтний нийгмийн мөнхийн эрэл хайгуул мөн. Тахал өвчинд нэрвэгдсэн дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа бөгөөд хүн төрөлхтний​хөгжлийн индекс сүүлийн 30 жилд анх удаагаа буурсан байна. Өдгөө ба цаашдын урт хугацаанд хөгжлийг дэмжих нь дэлхий дахины авч үзэх, анхаарах ёстой томоохон асуудлын нэг болоод байна. Өнгөрсөн оны есдүгээр сард дарга Ши Жиньпин  дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлж, дэлхийн илүү хүчтэй, илүү ногоон, эрүүл саруул хөгжлийг хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг уриалсан юм. Бээжингийн Өвлийн Олимпын наадмын үеэр Хятад, гадаадын удирдагчдын хоорондын санал солилцоонд "хөгжил" гол сэдэв болсон байна. Дарга Ши Жиньпин Гутерришт хэлэхдээ, Хятад улс НҮБ-тай дэлхийн хөгжлийн санаачилгын талаар нягт хамтран ажиллаж, хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ. Хятад, Орос хамтарсан мэдэгдэл гаргаж, шинэ эрин үеийн олон улсын харилцаа ба дэлхийн тогтвортой хөгжлийг хамтдаа анхаарах. Хятад, Аргентин хоёр орон "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын санамж бичигт гарын үсэг зурлаа... Бүх хүн төрөлхтний энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хамтын өртгийг Хятад улс ямагт эрхэмлэх бөгөөд Олимпын наадамд тууштай зүтгэх төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны хамт цогцыг бүтээн байгуулахад  илүү их хувь нэмэр оруулна гэжээ.

    Өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулах дэлхий дахинд шаардлагатай байгаа бөгөөд "илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй - илүү эв нэгдэлтэй"олимпын шинэ уриаг амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Бээжингийн өвлийн олимп үүнийг хийж, Хятад улс дэлхийн хүлээлтийг амжилттай биелүүллээ. Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн сайн сайхан хүсэл эрмэлзлийг тээж яваа Бээжингийн Өвлийн Олимп нь олимпын наадмын түүхэнд бас нэгэн мөнхийн бэлэг тэмдэг болж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйд асар том түлхэц өгөх нь дамжиггүй!

Найруулагч:ХаньХуншя
Эх сурвалж:Арды өдрийн сонин
Мэдээ үзсэн:257
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой