”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эв нэгдэл, хамтын ажиллагааны итгэл найдварыг дэлхий дахинд харуулна

Эв нэгдэл, хамтын ажиллагааны итгэл найдварыг дэлхий дахинд харуулна.

    "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй, илүү эв нэгдэл"-ийг бий болгоно. Бээжингийн өвлийн олимп дэлхий дахинд эв нэгдэл, хамтын ажиллагааны итгэл найдварыг харууллаа. 

    2021 оны 03-р сард болсон Олон Улсын Олимпын Хорооны 137-р бүгд хурал дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тахлын дараа илүү сайн даван туулахын тулд "илүү хурдан,  илүү өндөр, илүү хүчтэй " хэмээх олимпын урианы дээр "илүү эв нэгдэл"-ийг нэмэх санаачилгыг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс дэмжсэн байна.

    "Одоогийн байдлаар бид цар тахлыг даван туулах төдийгүй бидний өмнө тулгарч буй асар том сорилтыг даван туулахын тулд илүү их эв нэгдэл хэрэгтэй байна. Өнөөгийн дэлхий ертөнц бие биенээсээ дэмжлэг хүсэж байгаа бөгөөд аль нэгэн улс орон нь дангаараа эдгээр сорилтыг даван туулж чадахгүй юм. Тиймээс,  илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй болохын тулд бид үүнийг хамтдаа аргацаж, хамтдаа шийдэхийг би санаачилж байна. Түүнчлэн одоогийн нөхцөл байдлаар илүү эв нэгдэл хэрэгтэй байна "гэж Томас Бах онцолсон байна.

    Өнөөдрийн дэлхий ертөнц урьд өмнө байгаагүй өөрчлөлт хувиралт гарч байгаа бөгөөд цар тахал удаа дараа дэлхийн хэмжээнд дэгдэж байгаа, зарим улс орон зориудаар саад тотгор учруулж байгаа гэлээ ч Хятад улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн амлалаа товлосон цагт биелүүлж, өвлийн олимпын наадмыг гайхалтай зохион байгуулж өнгөрсөн байна. Дэлхийн таван тивийн 30 гаруй төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, спикер, хааны гэр бүлийн чухал гишүүд, олон улсын зохион байгууллагын тэргүүн зэрэг, 70 шахам улс орон, бүс нутаг, олон улсын зохион байгууллагын 170 орчим албан ёсны төлөөлөгч ба 91 улс орон, бүс нутгаас 3000 шахам тамирчдын төлөөлөгчид  энэхүү наадмын арга хэмжээнд оролцсон байна.  Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын сэтгэл хөдөлгөм дүр зураг шиг  мөс, цасны таван цагариг дотор бүх төлөөлөгчдийн нэрсийг “Жижиг цасан ширхгүүд”-ээр илэрхийлж, хамтад нь бичсэн бөгөөд энэ нь эцэст энх тайван, хөгжил, шударга ёс,  ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг өртгийг тусгасан "том цасан ширхэг" болон бүтээгдсэн байна.

     "Одоогийн байдлаар дэлхий дээрх ямар ч улс орон, үндэстэн ястан, шашин шүтлэгийн ялгааг даван туулж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд хүрч чадна гэсэн тодорхой дохиог дамжуулахын тулд өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах шаардлагатай байна". НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэлсэн үг нь олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг дамжуулсан байна. Дэлхий дахинд тулгамдсан асуудлууд ар араасаа гарч буй энэ үед Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсан нь тахал өвчинд нэрвэгдсэн дэлхий эл улс оронд эрч хүч, итгэл зоригийг сэлбэсэн байна.

    Олон улсын харилцаанд биеийн тамир спортын үйл ажиллагаа нь заримдаа чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Үүнд "Ширээн теннисний гадаад харилцаа" нь Хятад, Америкийн харилцааг эерүүлэн эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл түүх болон яригдсаар байна. Өнөөдөр Бээжингийн Өвлийн олимпод адил бус улс үндэстэн, адил бус арьстан ястны тамирчид нэг талбарт өрсөлдөж, харилцан хүндэтгэн, харилцан дэмжиж, эрх тэгш халуун дотнын харилцаа нь сэтгэл хөдөлгөм байсан. Сорилт өрсөлдөөнийг хамтдаа туулж, сайн сайхан ирээдүй зүг хамтдаа тэмүүлэх дэлхийн бүх улс орны сүр жавхаат хүчийг тэд нарын дүр төрх, үйл ажиллагаа харуулсан байна. Энэ удаагийн олимпын наадмыг орон даяар цацсанаас дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчид эв нэгдэл, урам зориг, шаргуу тэмцэл, халуун дотно, эв найрамдлыг нэвтрүүлсэн гайхалтай нэг удаагийн олимпын наадмыг олж харсан байгаа аж. Энэ бол яг бүх хүн төрөлхтний хүсэн хүлээж буй зүйл бөгөөд "Илүү их"-ийн бодит дүр төрх юм.

    Кенийн Үндэсний Олимпын Хорооны хөтөлбөр, удирдлагын захирал Тони Каруру хэлэхдээ "Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Бээжингийн өвлийн олимпын харуулсан эв нэгдэл, хамтын ажиллагааны зориг санааг үнэлж баршгүй их юм. Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах нь хүн төрөлхтний дэлхийн сорилтыг даван туулах итгэл хүчийг нэмэгдүүлэх нь дамжиггүй юм. Үүнчлэн дэлхийн тоо томшгүй олон  хүмүүст итгэл найдвар эрч хүч, хүсэл эрмэлзлийг сэлбэж өгсөн" гэлээ.

Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:301
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой