Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпиний мөс цасны хувь барилдлага

Ши Жиньпиний мөс цасны хувь барилдлага

Бээжингийн Өвлийн олимп болж өнгөрлөө. Хятад улс мөс, цасны сэтгэл хөдөлгөм мөчтэй нүүр туллаа. Дарга Ши Жиньпиний халамж, дэмжлэгийн дор, Өвлийн олимп Хятадын мөс, цасан спортын бамбарыг асаалаа. Дэлхийн мөс, цасан спортын газрын зургийг өөрчлөнолон үлгэр түүх энд өрнөсөн байна.

Синьхуа агентлагийн сурвалжлагч Ү Дийг Бээжингийн Шоуган цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд, цас орж байгаатай таарлаа. Шоуган бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын ХК-ийн зураг төслийн захирал Юй Хуа "Би зуун жилийн түүхтэй гангийн үйлдвэрийн гайхалтай өөрчлөлтийг гэрчилсэн юм. Энэ бол манай гурав дахь тэсэлгээний зуух бөгөөд анхны шилжүүлгийн станц юм.500 гаруй метр урт туузан коридороор өнгөрдөг. Анхны төмрийн үйлдвэрлэлийн түүхий эдийг гурав дахь тэсэлгээний зуухны дээд хэсэгт шилжүүлнэ. Зуухны температур 1500 градус хүрдэг.Тэсэлгээний зуух, коридор, хөргөх цамхаг" гэж сэтгүүлчдэд танилцууллаа.

2008 оны орчим Шоуган нь Бээжингийн олимпод зориулж үйлдвэрлэлийн талбайгаа нүүлгэн шилжүүлэв. Шоугангийн талаар хүмүүсийн санаанд оромгүй зүйл нь тэдний ажиллаж амьдарч байсан газар Олимптой дахин хувь барилдлагатай болов.

2015 он Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг амжилттай авсан. ОУОХ-ны ерөнхийлөгч Бах олон удаа өндөр үнэлж байсан. Шоуган парк дахин ашиглагдах аяллаа эхлүүлэв. Төмрийн түүхий эдэд зориулсан силос нь Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны оффисын байр болж өөрчлөгдсөн. Анхны хөргөлтийн цамхаг дээр тулгуурлан цанын үсрэлтийн газрыг босгосон билээ.

2019 он битүүнд дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа Өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцахаар Шоуган цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Бээжингийн Өвлийн олимпын Үзэсгэлэнгийн Төвийн үзэсгэлэнгийн танхимд тэрээр хэлэхдээ “Олимпын наадмыг ногоон, хамтын, нээлттэй, шударга зохион байгуулах үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Талбайг үргэлжлэн ашиглах талаар бүрэн анхаараарай.Бэлтгэл ажлын бүх ажлыг өндөр стандарт, чанарын өндөр түвшинд гүйцэтгэх хэрэгтэй" гэсэн байдаг.

Өвлийн олимпыг зохион байгуулах нь системтэй төсөл юм. Мөн улсын хүч чадлыг шалгах цогц шалгалтын хуудас юм. 2017 оноос хойш дарга Ши Жиньпин 5 удаа Өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцжээ. Бээжин, Янчин, Жанжиаку гурван тэмцээний талбайд бүгдэд нь очиж байв.

Эхний төлөвлөгөөнөөс эхлээд бодит ажил хүртэл Ши Жиньпин дарга зүг чигийг зааж өгөв. Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулснаар Хятадын мөс, цасны спорт томоохон алхам хийж байна.Зуун жилд ганц олдох боломж гэж ч хэлж болно.

2017 оны 02-р сард дарга Ши Жиньпин Ү Кэсон спортын төвд хүрэлцэн ирж, хоккей тоглож байсан хүүхдүүдтэй дотно яриа өрнүүлэв."Танай үеийнхэнд найдаж байна. Биеэ дасган чийрэгжүүл" гэв.

 Мөр мөрөө мөргөлдүүлэх нь хоккейн тоглогчдод өвөрмөц мэндчилгээ юм.

Зураг дээрх хүүхдийг Гуан Зижао гэдэг. "Ши өвөөтэй уулзах үед би 9 настай байсан. Ши өвөө надтай мөрөө мөргөлдүүлнэ гэж бодоогүй. Дараа нь Ши өвөө бидэнд бага насныхаа түүхийг ярьж өгөв.Тэр бидэнд урам зориг хайрласан" гэж дурсав.

Тухайн үед дарга Ши Жиньпин багадаа Шичахайд гулгаж байснаа хүүхдүүдэд ярьж өгөв. Тэрээр хэлэхдээ "Та нарын нөхцөл байдал одоо маш сайн байна. Сайн суралцах орчин байна.Мөн ийм сайхан бэлтгэлийн нөхцөл ч хангагдсан байна. Биеэ дасган боловсруулж, зоригтой байж багийн үзэл баримтлалыг төлөвшүүлээрэй” гэж хүүхдүүдийг урамшуулж билээ.

Тэр өдрөөс хойш Гуан Зижао бэлтгэл сургуулилтаа сайн хийхийг баримталжээ. "Би хоккейд дуртай.Би сайн тоглож чадна гэж бодож байна"  гэж Гуан Зижао ирээдүйдээ улам итгэлтэй ярина.

Өвлийн олимпыг зохион байгуулах эрх авахаас эхлэн Ши Жиньпин дарга ОУОХ-ны ерөнхийлөгч Бахтай арав гаруй удаагаа олон хэлбэрээр харилцан ярилцаж байсан.

Олимп болохоос өмнө нэгэн удаагийн хурал дээр,Ши Жиньпин дарга онцлохдоо “Зургаан жил бэлтгэл хийсний дараа Бээжингийн Өвлийн олимпын бэлтгэл бүрэн хангагдсан. Энэ удаад Хятадын тамирчид хэдэн алтан медаль авах нь хамаагүй, харин энэ удаагийн олимп ирээдүйд бидэнд өгөх эрч хүч өгөхөд би илүү их анхаарч байна. Бээжин 2022 оны Өвлийн олимп өвлийн спортын өнгө төрхийг өөрчилнө. Хятадын 300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулах алсын хараагаа биелүүлэх болно” гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Ардын сайт
Мэдээ үзсэн:1898
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7