”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Таван мянган жилийн соёл иргэншлээрээ олимпод эрч хүч нэмнэ

Таван мянган жилийн соёл иргэншлээрээ олимпод эрч хүч нэмнэ.

Өнгөт ордны дэнлүү, өвлийн олимпын далбаагаар чимэглэсэн И Хэюань нь "Бээжингийн хамгийн том мөсөн талбай" болсон бол Харбины мөс, цасны том цэцэрлэгт хүрээлэнд дизайнерууд барын сэдэвт мөсөн баримал бүтээжээ. Биет бус соёлын өвийн "зуурмаг баримлын нутаг" гэгдсэн Шаньси мужийн Шинжанд 83 настай өв залгамжлагч Ван Вэньхуа ч "Бин Дүнь Дүнь", "Сюй Рүн Рүн"-г өөрийн уран гараараа чимсэн байна.

2022 оны 01-р сарын 20-ны хүйтний улиралд Бээжингийн Өвлийн олимпын бэлгэдэл амьтан "Бин Дүнь Дүнь" болон өвлийн паралимпын бэлгэдэлт амьтан "Шюй Рүн Рүн" нь Бээжингийн Дүндан замд баярын уур амьсгал нэмлээ.

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ ЖҮНХАО

Өвлийн олимп Хятадын цагаан сартай золгож, эртний болон орчин үеийг хамарсан "Хятад романс" байдал Хятад даяар өрнөж байна. Олон жилийн соёл иргэншил, урам зоригоор дүүрэн Хятад улс дэлхийн хэмжээний мөс, цасны спортын арга хэмжээнд эртний дорнодын үзэл санааг чангалсан юм.

Гүнзгий: Эртний соёлын наадам

Өвлийн олимпын цасан төрлийн тэмцээн зохиогдсон Хэбэй мужийн Жанчхүү хотод цаас хайчилдгаараа алдартай Вэй шянийн бараг айл болгоны цонхон дээрээ өвлийн олимпын сэдэвтэй хайчилбар наасан байна.

Фан Хайфэнгийн гэр бүл түүний нэгэн тод жишээ юм. Тэд мөн өвлийн олимпын наадмын дагуу том охин Фан Жиншүгийн ачаа тээшинд цагаан сарын уур амьсгал оруулахаар цаасан хайчилбарын шинэ загвар зохион бүтээж наажээ.

- Цагаан сараар том охин маань Жанчхүүд шинэлсэн гэж тэр хоёр ихэд бахархаж байлаа.

Өдгөө 26 настай Фан Жиншү Бээжингийн Өвлийн олимпод хаалттай эмчээр ажиллаж байна. Түүний цагаан сарын хувцас нь урт цагаан хэрэм дээр бэхний зурагтай Бээжингийн Өвлийн олимпын наадмын ажлын дүрэмт хувцас юм.

Билгийн тооллын бар жил саатаж буй энэ мөчид Хэбэй мужийн Линьчэн шяний Дүнжэнь балгасны Наньмэн тосгонд тосгоны иргэд "Өвлийн олимпод тавтай морил" сэдвийн хүрээнд цаасан хайчилбарын арга хэмжээ зохиосон байна. Синьхуа агентлаг (Гэрэл зургийг: ЧЭНЛЭЙ)

Фан Жиншү анх удаа гадна шинэлж байгаа ч уйтгартай санагдсангүй. Хятад хэв маягийг гүн агуулсан үзэсгэлэнт Өвлийн олимптой хамт байхдаа тэрээр сэтгэл дүүрэн байлаа. Өвлийн олимпын талбайд тэнгэрийн тод цэнхэр өнгөтэй хувцас өмсөж буй нь залуу сайн дурын ажилтан, урт цагаан хэрмийн саарал өнгөтэй хувцас өмсөж буй нь техникийн ажилтан гээд ажил төрлөөсөө шалтгаалан адил бус өнгийн хувцас өмссөн нь маш эмх цэгцтэй харагдана. 

Нээлтийн ёслолд "Нарны 24 цагийн тоолол", "Шар мөрний ус тэнгэрээс ирдэг" зэрэг Хятадын соёлын үзүүлбэрээс эхлээд шагнал гардуулах ёслолын үеэр "Рүй Шюй Шян Юүнь", "Хүн Юүнь Шань Шүй", “Тан Хуа Фэй Шюй” зэрэг хувцас өмссөн ёслолын ажилтнууд, өнгө будаг, үндсэн график, сүлд, бэлгэ тэмдэг, спортын дүрс, бамбар, олон тооны дүрслэлийн элементүүд нь эртний Хятадын мэргэн ухаан ба Олимпын үзэл санааны нэгдэл бөгөөд энэ бол Хятадын соёл, мөс цасны соёл, Олимпын соёлын төгс зохицол юм.

”Тэнгэр, газар, хүн”ийг холбон, “хууль ба байгаль, тэнгэр ба хүний зохицол” гэсэн гүн ухаан агуулсан “Нисэх” гэдэг нэртэй бамбарыг  Бээжингийн өвлийн олимп зохиогдохоос өмнө нэг жилийн ойн өдөр олноо нийтэлж харуулсан юм.

Яг энэ мөчид БНХАУ-ын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн “Шувууны үүр”-нд “Мөс галын болзоотой, хүсэл тэмүүллээр дүүрэн, мөс цасыг гэрэлтүүлэх, дэлхийг дулаацуулах” гэсэн утгатай “Нисэх” гэсэн нэртэй бамбар асаж, Бээжингийн Өвлийн олимпын үйл явцыг бүхэлд нь тусгаснаар дэлхий нийтэд ихээхэн гайхамшгийг төрүүлэв.

Бээжин хотын И Хэюань мөсний талбайд болсон Чин гүрний найман хошууны цэргүүдийн мөсөн тоглоомыг сэргээх үзүүлбэр (2018 оны 01-р сарын 21-нд)

Сэтгэл татам: Эрт дээр үеэс ирсэн мөс, цасны хүсэл тэмүүлэл

Ёслолын тэмцээний талбайд тус удаагийн өвлийн олимпын гол бамбарч Динигел Йиламужян тэмцээний эхний өдөр тэмцээнийг дуусгаж, 43-р байранд шалгарлаа.

Хятадын үндэсний гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин, 21 настай Динигелийн хувьд энэ спортод сонирхолтой болсон нь түүний өсөж төрсөн нутаг, удам угсаатай холбоотой.

Динигелийн төрсөн нут бол "Хүн төрөлхтний цанын гулгалтын үүслийн газар" гэгддэг Шиньжяны Алтай юм. 2005 онд эндээс цанаар гулгах, ан агнуурын үйл ажиллагааг дүрсэлсэн хадны зураг олдсон. Энэ нь 10000 жилийн өмнөх палеолитын үеийнх болохыг тогтоожээ. Энэ бол дэлхийн цанаар гулгах үзэгдлүүдийг тусгасан хамгийн эртний археологийн мэдээлэл юм.

Мөсөн дээр тогтох нь спортын хувьд Сүн гүрний үед байсан, Мин гүрний үед ордны спортын үйл ажиллагаа болсон. Чин гүрний үед заавал хэрэгжүүлэх ёстой цэргийн техникийн төслийн жагсаалтад орсон. Хааны ордны музейд тухайн үеийн ордны мөсөн дээр тоглох сүр жавхланг дүрсэлсэн хоёр "Мөсөн дээр тоглож буй зураг" байдаг. Өдгөө Бээжингийн Бэйхайгийн И Янтан бол Чин гүрний хаад, хатадууд мөсөн тоглолт үзэж байсан газар юм.

Спортын цуглуулагч Гүөлэй:

- Хятадын мөс, цасны түүх бол дэлхийн мөс, цасны түүхийн салшгүй хэсэг бөгөөд түүнд агуулагдаж буй соёлын онцлог нь дэлхийн мөс, цасны соёлд Хятадын мэргэн ухааныг нэмэрлэж байдаг гэж хэллээ. Хятад улс 2013 онд өвлийн олимпын наадмыг зохион байгуулахаар шийдсэнээс хойш Гүөлэй спорттой холбоотой 2000 гаруй цуглуулга цуглуулжээ.

Шиньжяны Алтай бүс нутгийн Ла Ситэ тосгоны эртний арьсан цанын өв залгамжлагч Си Лань Бе Кэ· Ша Хэ Шэнь (2018 оны 01-р сарын 25-нд

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ ЖИН

Хятадын ард түмний дунд чарга тавих, бөмбөлгөн мөс эргүүлэх, мөс шахах зэрэг олон төрлийн мөс, цасны үйл ажиллагаа уламжлагдсаар ирсэн юм. Өдгөө Алтай нутгийн малчид өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг өвлөсөөр байна.

- Хөдөө орон нутагт их цас орж зам хаагдах юм бол хүмүүс арьсан цанаар аялдаг гэж Хэмү тосгоны арьсан цанын үйлдвэрлэлийн мэргэжилтэн Сэнгэр ярилаа. Энэхүү цана нарс, адууны хялгас, үхрийн арьсаар хийгдсэн тул уулнаас буух, ууланд гарах зэрэг өдөр тутамдаа эдэлж хэрэглэхэд ая тухтай байдаг.

Одоогоос гурван жилийн өмнө Сэнгэр нутаг нэгтэй найман хүний хамт Алтайн нуруунд арьсан цанаар 300 километр гулгаж, төрөлх нутгийнхаа уламжлалт мөс, цасны соёлыг олон хүнд сурталчлан таниулсан байдаг.

10 мянган жилийн тэртээд Шиньжяны Алтайд анчдын цанаар гулгах, ганц шон барьсан эртний хадны зургуудаас эхлээд өнөөдөр гэхэд Өвлийн олимпыг зохион байгуулахад 300 сая хүнийг мөс, цасны спортод амжилттай оролцуулсан бүх Хятадын  мөс, цасны талаарх урам зориг хүртэл Хятадын ард түмний "Мөс цастай хувь барилдлага”-тайг үргэлжлүүлэн бичсээр байна.

Сар шинийн баяр дөхөж Бээжингийн Өвлийн олимпын гол хэвлэл мэдээллийн төв цагаан сарыг угтсан ардын зан заншлын арга хэмжээ зохион байгуулж, зочин Рикардо Кавальо (зүүн талд) болон сайн дурын ажилтан Ван Вэньфэй нар өөрсдийн бичсэн “фү” үсгээ харуулна.

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ ЗИХЭН

Цог золбоо: "Бид нэг гэр бүл"

Америкийн чарганы тамирчин Саммер Бриджер өвлийн олимпын тосгонд том дэлгэцийн өмнө тайжи сурна. Японы сэтгүүлч Ши Ган-И Тан шууд нэвтрүүлгийн үеэр худалдаж авсан хэдэн “Бин Дүнь Дүнь”-ээ студийн хөтлөгчид гайхуулна. Өндөр технологи агуулсан Өвлийн олимпын тосгонд олон тамирчид Хятадын сэтгэл татам байдлыг гайхан сонирхоно.

Өвлийн олимпын тосгон болон хэвлэл мэдээллийн гол төвд “фү” үсэг, улаан дэнлүү, хятад зангилаа, цаасан шувуу зэрэг гоёл чимэглэлүүд хаа сайгүй баярын уур амьсгалыг бадраана. Биет бус соёлын өв, Хятадын уламжлалт анагаах ухааны соёл нь үзэсгэлэнгийн танхимд олон мянган жилийн түүхтэй Хятадын түүхийг өгүүлнэ. 2022 оны Бээжингийн Өвлийн олимпын наадам алс холоос ирсэн зочид гийчдийг тансаг соёлын элементүүдээр угтан авч, өөр өөр газар орны хүмүүст соёлын гүн гүнзгий өв уламжлалаараа спортын баяр баясгаланг хуваалцах боломж олгож, олон зуун жилийн соёлын сэтгэл татам байдлаараа дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг татна.

Сербид болсон дөрөв дэх удаагийн Хятадын дэнлүүний үзэсгэлэнд Хятадын луу, дэнлүү, цэрэг морьдын хүүхэлдэй зэрэг өнгөлөг гэрлүүд Сава голын дагуух шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж, азтай үзэгчдэд өвлийн олимпын бэлгэдэлт амьтныг хүргэсэн байна. Камбожид Бээжингийн өвлийн олимп, Хятадын цагаан сараар сэдэвлэсэн уран бичлэг гэрэл зургийн үзэсгэлэн зохиогдож, 238 гэрэл зураг болон 100 уран бичлэгийн бүтээл орон нутгийн иргэдийн анхаарлыг татлаа. Никарагуад болсон Хятад, Никарагуагийн нөхөрсөг бейсболын тэмцээнд үзэгчид өвлийн олимп, цагаан сарын элемент агуулсан цамц, бэйсболын малгай өмсөж, хоёр орны тамирчдыг дэмжин хөгжөөв.

Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслол

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЯН ЛЭЙ

Зуун жилийн түүхэнд байгаагүй өөрчлөлт гарсан нь даруй цар тахалтай тулгарч, саад бэрхшээлийг туулах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, харилцан ойлголцох нь Бээжингийн өвлийн олимпын эрхэм зорилго болжээ.

- Дэлхийн өнцгөөс харахад өвлийн спортын эрин үеийг Бээжингийн Өвлийн олимпын өмнөх ба дараах гэж хоёр ангилж болно. Хятад улс дэлхийн мөс, цасан спортын шинэ эрин үеийг нээсэн гэж Олон Улсын Олимпын Хорооны дарга Бах хэлэв.

Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолд төлөөлөгчдийн удирдагчид цасан ширхгийн хэлбэртэй тэмдгийг өндөрт өргөж, "Шувууны үүр"-ийн төвд цугларан, том цасан ширхгийг бүрдүүлж, олимпын ариун галыг хүрээлэн хамгаалсан байна. Нээлтийн ёслолын ерөнхий найруулагч Жан Имөү:

- Энд үзүүлсэн зүйл бол зөвхөн "би" төдийгүй "бид" байж, мөн "ирээдүйд хамтдаа" гэсэн хүмүүсийн хамтын үзэл санааг харуулж байна гэж илэрхийллээ.

Нээлтийн ёслолд Бээжингийн Их Сургуульд сурдаг орос оюутан Алекс болон өөр өөр орноос ирсэн залуусын хамт "Дэлхий ертөнц хайраар дүүрэн байг" дууны эгшигт гар гараасаа хөтлөлцөн тайзан дээр гарч:

- Бид үндэсний хил хязгаарыг даван гарч, салхи бороог хамтдаа туулах дэлхийн залуучуудын сүр жавхааг харуулж байна гэлээ.

Олимпын таван цагаригийг мандуулав. 2022 оны Бээжингийн Өвлийн олимп урин дулаан, урьхан сайхан хавар цагийг авчирлаа.

Зохиогч:Нийтлэл: ЧҮ МЭНМЭН, ЛИ ЮҮНЬЛҮ, МА ШИНЬРАНЬ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:309
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой